Нийгэм
Имарт хавдартай өвчтөнүүдэд зориулсан байрны тохижилтонд хувь нэмрээ орууллаа

Улсын хэмжээнд хавдрын чиглэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх ганц эмнэлэг болох “Хавдар судлалын үндэсний төв”-ийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувийг хөдөө орон нутгийн өвчтөнүүд эзэлдэг. Орон нутгаас хотод эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн хувьд хотод байрлах орон байрны асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэг юм.
Тиймээс хөдөө орон нутгийн хавдартай өвчтөнүүдийг нийслэл хотод эмчилгээ хийлгэх хугацаанд нь тохь тухтай байранд байрлуулах, өвчтөнүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх, өвчнөө даван туулах итгэл найдвар өгөх, өвчтөнүүд болон тэдний ар гэр, асран хамгаалагч нарт зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, урлагаар эмчлэх (art therapy), бясалгал хийх гэх мэт дэмжлэгт үйлчилгээнүүдийг үзүүлэхийн тулд “Хавдрын Үндэсний Зөвлөл” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас санаачлан “Хавдартай өвчтөнүүдэд зориулсан байр”-ыг ашиглалтанд орууллаа. Скай хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркет тус төслийн дэмжин ажиллагч байгууллагаар ажиллаж өрөөний тохижилтыг хийж хувь нэмрээ орууллаа.
*Өрөөний тохижилтын зургаас




Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг14 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр16 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр15 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа