Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

2019-2020 оны хичээлийн шинэ жил дэвшилттэйгээр эхэллээ

Нийтэлсэн

-

Бүүдгэр хэрнээ дулаахан энэ өглөө аав, ээждээ хөтлүүлэн эрдмийн аянд мордож буй багачуудын хичээлийн шинэ жил эхэллээ.

2019-2020 оны хичээлийн жил өмнөх жилүүдээс харьцангуй дэвшилттэйгээр эхэлж байгааг энд онцлоё.


Цэцэрлэгийн хамран сургалт 88.1 хувьд хүрчээ

Статистик судалгаанп өгүүлснээр улсын хэмжээнд 2-5 насны 312.802 хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Үүнээс 275.809 хүүхэд энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Энэ жилийн хувьд шинээр 14.455 хүүхэд цэцэрлэгт элсэнэ. Ингэснээр хамран сургалтын хувь өмнөх хичээлийн жилээс 6.2 хувиар өсөж 88.1-д хүрээд байна. Үүнд шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн тоо шууд нөлөө үзүүлж байгаа нь мэдээж. Мөн “Хүүхэд бүр цэцэрлэгт” зорилт, “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг хэрэгжүүлэн нийтдээ 1653 хүүхдийг хамруулахаар болсон хэмээн Боловсролын яамны сайтад дурджээ.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 50 хүртэлх хувиар нэмэгдэнэ

Сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй нэг хүүхдэд ногдож буй хоолны зардал өдөрт 1650 төгрөг байх тухай 2012 оны шийдвэр өнөөг хүртэл хэвээр мөрдөгдөж байв. Энэ хичээлийн шинэ жилээс буюу 2020 оны улсын төсвийн төсөлд 2475 төгрөг болгохоор тусгагджээ. Ийнхүү цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг  50 хүртэлх хувиар нэмэгдүүлснээр тэдний бие бялдрын хэрэгцээнд нийцсэн , шим тэжээллэг хоол хүнсний хэрэгцээ хангагдаж, эрүүл мэнд, өсөлт бойжилтод нь эерэг нөлөө үзүүлэх аж.

Хамгийн олон цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орно

2019-2020 оны хичээлийн жилд хамгийн олон цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орох нь ээ. Тодруулбал, 2019 онд 21.420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13.140 хүүхдийн ор бүхий 93 цэцэрлэг шинээр ашиглалтад орох аж. Харин ирэх 2020 онд 34.590 хүүхдийн суудал бүхий 68 сургууль, 6850 хүүхдийн ор бүхий 42 цэцэрлэгийг тус тус шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Гурван ээлж баяртай

Ингэж хэлж болохоор баяртай мэдээг уншигч танд дуулгая. Өнгөрсөн хичээлийн жилд 18 сургуулийн 5800 орчим сурагч гурван ээлжээр хичээлж байсан юм. Үүнээс таван сургуульд зохицуулалт хийж өөрсдийн байранд хоёр ээлжээр хичээллэхээр болсон бол үлдсэн 13 сургууль иргэн аж ахуй нэгж, хувийн сургуулиудын стандарт шаардлагыг хангасан байрыг түрээслэх хэлбэрээр ашиглахаар болсон байна.  Үүний үр дүнд есдүгээр сарын нэгнээс бүх сургуулиуд хоёр ээлжээр хичээллэхээр болоод байгаа ажээ.

“Үдийн цай” хөтөлбөрийн нэг сурагчийн зардал 900 төгрөг

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн зардал 600 төгрөг байхаар тусгасан байдаг. Харин үүнийг 900 төгрөг болгож нэмэгдүүлэхээр тооцож 2020 оны улсын төсвийн төсөлд тусгаад байгаа аж. Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд нийцүүлэн, хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байдлаар тооцон энэхүү мөнгөн дүнг  гаргасан бөгөөд ирэх 2020 оноос эхлэн бага ангийн сурагчдын үдийн цайны зардал 900 төгрөг болж нэмэгдэх нь ээ. Харин дотуур байранд амьдардаг сурагчдын хоолны зардал 2315-3475 төгрөг болон нэмэгдэх гэнэ. Ийнхүү сурагчдын цай, хоолны зардлыг нэмэгдүүлснээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол, тэжээлийн суурь хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх, сурах нөхцөл боломжийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ.

Сурах бичиг худалдаалахыг зогсоолоо

2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурах бичиг зах зээлд худалдаалахгүй байх шийдвэрийг БСШУСЯ-аас гаргажээ. Харин сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад хүргэхээр болсон байна. Ингэхдээ бага ангийн сурагчдад 100 хувь, дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүйгээр сурах бичиг ашиглах зохицуулалт хэвээр үргэлжлэх аж. Сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нь зөвхөн дунд болон ахлах ангийн сурагчдын 60 хувьд хамаарах гэнэ. Сурагчдын төлбөр төлөх аргачлалыг журмаар зохицуулж, үнийн дүнгийн 20-40 хүртэлх хувиар тогтоогдох шийдвэр гарсан байна. Өмнөх жилийн хувьд сурах бичгийн хүрэлцээ муу байсан. Энэ нь сурагчдад багагүй чирэгдэл учруулж байсан бөгөөд энэ удаад сурах бичгийн хэвлэлт хангалттай хэмжээнд, хугацаандаа хэвлэгдэн гарах ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд сургана

Есдүгээр сарын нэгнээс сургуулиуд хамран сургах тойргийнхоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах ажлыг хариуцахаар болжээ. Тухайн сургууль хүүхдийн ялгаатай байдал, хэрэгцээг хүндэтгэсэн уян хатан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх, хөгжлийг дэмжих, сургалтын орчин, тохирох хэрэглэгдэхүүн бэлтгэх, хүүхдэд учирч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, адил тэгш боломжийг олгон ажиллахаар болсон байна.

Сурагчийн дүрэмт хувцасны нөөц хангалттай гэв

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын дагуу төсөл хэрэгжүүлэгч компаниуд орон нутаг дахь кластерийн системээрээ дамжуулан нэгдсэн загварын дүрэмт хувцсыг борлуулна. Харин дүрэмт хувцасны үйлдвэрлэл, нөөц, хангалттай хэмжээнд байгаа тухай мэдээллийг үйлдвэрлэгч компаниудаас өгчээ.

Дээд боловсролын чанарын үнэлгээ шинэ тогтолцоонд шилжжээ

Ижил чиглэлийн сургалтын хөтөлбөртэй сургуулиудын сургалтын чанарыг хөндлөнгөөс үнэлж, нэгдсэн хяналт хийсний дүнд төрийн бус өмчийн 12 сургуулийн захиралд хугацаатай үүрэг, даалгавар хүргүүлжээ. Мөн 2019 онд таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж, гурван сургуулийг бусад сургуультай нэгтгээд байна.

Их, дээд сургуулийн тоог цөөлнө

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг их, дээд сургуулийн боловсролын чанарыг дээшлүүлж, цаашлаад гадаадын шилдэг их, дээд сургуулиудын жагсаалтад багтаахын тулд хяналт, шалгалтыг дээшлүүлж, тоог багасгах журмаар ажиллахаа мэдэгдлээ. Манай улсын хувьд олон тооны их, дээд сургуультай. Улсын хэмжээний томоохон сургуулиуд бүрэлдэхүүн сургуулиудтай байдаг. Харин үүнийг өөрчлөн сургуулиудыг хооронд нь нийлүүлэн нэг сургууль бүх төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг болох замаар суралцагчдын төдийгүй, сургалтын чанарыг сайжруулах ажээ.

Оюутныхөгжлийн зээл барьцаагүй, хүүгүй шүү

Өмнө нь “Сургалтын төрийн сангийн зээл” хэмээх зээлийг оюутнуудад олгодог байсан бол энэхүү зээлийн нэрийг “Оюутны хөгжлийн зээл” болгон өөрчилж барьцаагүй, хүүгүй болгожээ. Өөрөөр хэлбэл “Сургалтын төрийн сангийн зээл”-д хамрагдаж байсан оюутнууд дипломоо барьцаа болгон Боловсролын зээлийн санд үлдээдэг байсан, мөн  банкаар дамжуулан хамтран зээлдэгч, барьцаа, хүүтэйгээр зээл авч байсан бол 2018 оноос эхлэн зээлийг шууд олгож эхэлсэн байна. Бакалаврын түвшинд элсэн орсон оюутнуудын ЭЕШ-ын дундаж оноо 600 болон түүнээс дээш, суралцагч бол 2.8 буюу түүнээс дээш, магистр, докторын түвшинд суралцагчийн өмнөх боловсролын гэрчилгээний голч дүн 3.2 байвал энэхүү зээлийг авч болох боломжтой ажээ. 

Сургалтын хөтөлбөр сайжирчээ

БСШУСЯ-ны харьяа агентлаг, эрдэмтэн судлаачдын оролцоотой хэд хэдэн удаагийн судалгаа, олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд сургалтын хөтөлбөрийг сайжруулан баталжээ. Бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсныг 755 болгон сайжруулж дунджаар 35.5 хувиар бууруулсан байна. Үүнээс суурь боловсролын хувьд 8.7, бүрэн дунд боловсролын хувьд 9.2 хувиар тус тус буурсан аж. Сургалтын хөтөлбөрийн хувьд зөвхөн агуулга төдийгүй, зорилго, зорилт, үнэлгээний арга зүй сайжирсан байна.

Багш нарын ажлын ачааллыг бууруулна

Сүүлийн жилүүдэд багш нарын ачаалал эрс нэмэгдэж, бодлогын түвшинд дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Харин энэ хичээлийн жилээс эхлэн цалин мөнгөөр хэмжигдэх боломжгүй багш нарт үүсдэг стресс болон, нервийг аль болох багасгах зорилгоор ажлын ачааллыг багасгах бодлогыг БСШУСЯ-аас баримталж эхэлжээ. Ингэснээр багшийн ажлын бүтээмж, эрхийг нэмэгдүүлэх, нөгөө талаараа эцэг эхчүүдийн үүргийг нэмэгдүүлэх сайн талтай. ЕБС-ын нэг багшийн долоо хоногт ажиллах цагийг багасгах зорилгоор агуулгын давхцалыг арилгаж, зохиомол ачааллыг бууруулах тал дээр яам анхаарч ажиллаж байгаа ажээ.

Асран хамгаалагчидтай гэрээ байгуулна

Манай улсад хийсэн 2018 оны судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүдийн 12.5 хувь нь гэртээ ганцаараа үлддэг, 0-17 насны хүүхдүүдийн 18.9 хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй гэх дүг гарсан байдаг. Үүнээс үзэхэд хүүхдүүдэд хараа хяналт тавих эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ тухай гэрээнд тусгасан байх бөгөөд гэрээний үлгэрчилсэн загварт нийцүүлэн цэцэрлэг сургууль өөрийн онцлогийг тусгаж нийтдээ 644 эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллахаар болжээ.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг гар утсаараа авна

Боловсролын салбарын мэдээл­лийн системийг хэрэглэгч­дэд энгийн байдлаар хүргэх үүднээс гар утасны аппликейшнийг нэвтрүүлээд байна. Багш журналын мэдээллийг гар утаснаасаа бүртгэх боломжтой болсноор эцэг, эх хүүхдийнхээ ирц, явц, хүмүүжил, төлөвшил, дүнгийн мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжтой болжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр14 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент16 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр16 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм16 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм17 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм17 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд18 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм19 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм19 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм19 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим