Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Төмөр зам барих өртгөө бууруулахгүйгээр гуравдагч орон руу нүүрсээ гаргана гэж мөрөөдөөд ч хэрэггүй

Нийтэлсэн

-

Коксжих нүүрсний дэлхийн хамгийн том импортлогч БНХАУ нүүрсний хэрэглээгээ бууруулах бодлогоо чангатгасаар байгаа учраас тэр. Гол шалтгаан нь байгаль орчин дахь нөлөөллөө бууруулах. Үүний тулд хоцрогдсон технологи бүхий үйлдвэрүүдийг хааж, шинэ технологи нэвтрүүлэх замаар үр ашгаа нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тухайлбал, Бээжин, Тяньжин, Хөбэй муж дахь 11 жижиг үйлдвэрийг нэгтгэн 2-3 том үйлдвэр болгон өндөр хүчин чадлын зуух ашигласнаар ашигт ажиллагаагаа нэмэх гэнэ. Энэ нь коксжих нүүрсний үйлдвэрлэлд шууд нөлөөлнө. Товчхондоо ирэх оны эхний хагас, цаашиллаа гэхэд 2021 онд коксжих нүүрсний хэрэглээ нь 8-10 хувиар буурна гэсэн таамагтай байгаа аж. Тиймээс 2021 он хүртэлх тус улсын ойрын хэрэгцээ жилд 70 сая тонноос лав хэтрэхгүй гэдгийг Хятадын тээвэр худалдааны ассоциацийн Дэд ерөнхийлөгч Ли Жунмин хэлсэн ю

Нэгэнт дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж буй тул гуравдагч зах зээл хэмээх том орон зай байгаа хэмээн итгэх хүн олон байгаа нь мэдээж. Гэвч далайд гарцгүй манай орны хувьд нүүрсний гуравдагч зах зээл байх, байхгүй нь коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ, хөрш орнуудаар дамжин далайн боомтод хүрэх логистикийн зардал болон дотоодын тээврийн зардлаас хамаарч таарна. Яг энэ тухай судалгааг МУИС-ийн Бизнесийн сургуулийн судлаачид хийсэн байдаг. Уг судалгааг харвал тухайн үед нэг км төмөр зам барих өртөг болох 2.5 сая ам.долларыг 2.5-3 дахин бууруулахгүй бол ашиггүй байх тооцоолол гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг километр төмөр зам барих өртгөө нэг сая ам.доллар биш, бүр 700 мянган ам.доллар руу дөхүүлэхгүйгээр нүүрсээ гаргаад ч хөрөнгө оруулалтаа нөхөж чадахааргүй байна гэсэн үг.

Тус сургуулийн доктор Ч.Ундрам, доктор Н.Батдэлгэр, Ш.Энхтуул, Ч.Баттүвшин нарын 2014 онд хийсэн “Коксжих нүүрсийг гуравдагч зах зээлд экспорлох нөөц боломж ба тулгамдаж буй асуудлууд” гэх уг судалгаа хийгдээд таван жил өнгөрсөн ч манай нүүрсний салбарт, ялангуяа дэд бүтцийн хувьд тийм ч дорвитой өөрчлөлт ороогүй тул хуучраагүй гэж ойлгож болох болов уу. 

Судалгаанаас гол үр дүнгүүдийг хүргэхийн өмнө Монгол Улсын нүүрний экспортын үнэ БНХАУ-д нийлүүлэгч бусад оронтой харьцуулахад ямар байгааг доорх хүснэгтэд харуулав.

Хүснэгт 1. Хятадын зах зээл дэх хямд үнэтэй экспорт (нэг тонн тутамд, ам.доллараар, 2018 оны дундаж үнэ)

 БНХАУ-ын импортын дундаж үнэБНХАУ-ын Монгол Улсаас импортолж буй үнэ
Нүүрс6537
Төмрийн хүдэр7047
Зэсийн баяжмал16581465
Түүхий нефть400306

(Тайлбар: Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагын дата серверт байгаа Хятад улсын дата мэдээлэлд тулгуурлан шинжилгээ хийсэн тоонууд болно. Эх сурвалж: Монголбанк, ГХЯ)

Энэ бол БНХАУ бусад улсаас түүхий эд импортолдог үнэ болон Монголоос импортолж байгаа үнийн ялгаа. Бусад орны жишгээс доогуур үнээр бид тус улсад түүхий эдээ зарахгүй байя гээд өөр улсад борлуулах боломжгүй. Шалтгаан нь мэдээж газар зүйн байршил, тээвэрлэлт ба түүний зардал.

Өөр оронд зарахаар бодоход бидэнд ашиг унах уу, үгүй юу гэдгийг МУИС-ийн судлаачид ийн тооцсон байгаа юм. Үүний тулд, Монгол Улсад нүүрсээ баяжуулан, хамгийн өндөр үнээр экспортолж чадаж буй “Энержи ресурс” компанийн 2011 онд туршилтаар Япон, Энэтхэг улс руу бүтээгдэхүүнээ гаргах үед тулгарсан хүндрэлүүдийг судалжээ. Үнийн хувьд, 2011 онд дэлхийн коксжих нүүрсний үнэ бусад жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байсан ба тухайн үед Япон улс руу 282 ам.доллар/тоннЭнэтхэг рүү 225 ам.доллар/тонн-оор нийт 30 гаруй мянган тонн нүүрс гаргаж байж.Ийм өндөр үнээр гаргаж байхад төмөр замын тээвэрлэлтийн зардал болон боомтын зардал зэрэг нийлээд нэг тонн баяжуулсан нүүрсний өртөг 210 ам.доллар/тоннд хүрч байжээ.

Тодруулбал, олборлолтоос бусад зардал буюу уурхайгаас Чойр өртөө хүртэл ачааны машинаар тээвэрлэх зардал 30 ам.доллар. Чойр өртөөнөөс Нахотка боомт хүртэлх төмөр замын тээврийн зардал 93 ам.доллар/тонн ачилт буулгалтын зардал 27 ам.доллар/тонн терминалын зардал 7-10 ам.доллар/тонн байжээ. 

Тиймээс коксжих нүүрсний олон улсын зах зээлийн үнэ 210 ам.доллар/тонн-оос өндөр болсон тохиолдолд манай улс коксжих нүүрсийг гуравдагч орны зах зээлд экспортолж байж сая ашигтай ажиллана гэдгийг нотолжээ. Нөгөө талаар, Монгол Улс гуравдагч зах зээлд нүүрс экспортлох тохиолдолд хөрш зэргэлдээ орнуудын төмөр замын даац, боомтын хүчин чадал, цаашлаад олон улсын нүүрсний зах зээлийн үнээс гадна дотоодын тээвэрлэлтийн зардлыг бууруулах нь чухал асуудал болох нь тодорхой болсон. 

Судлаачид тухайн нэг замаар нэг тонн ачаа тээвэрлэх зардлыг тооцоолохдоо:   

  • Нэг тонн нүүрс тээвэрлэх зардал
  • Нэг километр төмөр замд зарцуулах капитал
  • Элэгдэл тооцох жил
  • Хүүгийн хувь
  • Тээвэрлэх хүчин чадал нэг жилд
  • Нэг тонн ачааг нэг километр газар тээвэрлэх ашиглалтын зардал
  • Нийт замын урт гэсэн үзүүлэлтүүдийг багтаажээ. 

Richard Bullock-ийн гэх загварыг ашиглан ийнхүү тооцсоноор Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 240 км төмөр зам, мөн чиглэлийн 245 км авто замууд дээр дүн шинжилгээ хийхэд хатуу хучилттай автозамаар нэг тонн ачааг тээвэрлэх үеийн зардал 0.09 ам.доллар/тонн, төмөр замаар нэг тонн ачааг 0.07 ам.доллар/тонн-оор тээвэрлэх буюу төмөр замаар ачаа тээвэрлэх нь илүү зардал багатай гэсэн дүгнэлтийг хийж болно.  

Хүснэгт 2. Төмөр замын тээврийн зардал (2010 он)

УтгаАвто замТөмөр зам
Нэг тонн нүүрс тээвэрлэх зардал (ам.доллар)21.916.1
Нэг тонн ачааг нэг км тээвэрлэх зардал (ам.доллар/тонн/км)0.090.07

Гэвч нүүрсийг төмөр замын тээвэр ашиглан тээвэрлэх нь нэг км тутам 0.02 ам.доллар хямд байгаа нь харагдаж байгаа ч бусад боомтууд хүрэх төмөр замын тээврийн нэг тонн ачааг нэг км тээвэрлэх зардалтай харьцуулж үзвэл:

  1. Сүхбаатар – Замын-Үүд 0.022 ам.доллар
  2. Наушки- Находка 0.025 ам.доллар
  3. Эрээн- Тяньжин 0.035 ам.доллар 
  4. Ухаа-Худаг- Гашуун Сухайт 0.070 ам.доллар

хэмээн тооцоолол гаргасан байна.  Төлөвлөгдөж буй гурван үе шаттай төмөр замын бүтээн байгуулалтын ажлын үр дүнд нүүрс болон бусад эрдэс материалын тээвэрлэлтийн зардал дотоод болон хөрш орнуудын төмөр замын зардлаас 2-3 дахин өндөр байсан нь гадаад зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүний үнэд сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна хэмээн дүгнэхэд хүргэжээ.  Өөрөөр хэлбэл, нүүрсний тээвэрлэлтийн зардлыг бууруулахын тулд баригдахаар төлөвлөгдөж буй төмөр замын нэг км тутмын анхны хөрөнгө оруулалт 2.5 сая ам. доллар(тухайн үед төлөвлөж, тооцоолж гаргасан ханш ийм байв)-ыг 2-3 дахин хямдруулж байж унацтай болно гэсэн үг. Тиймээс шийдвэр гаргагчид нарийн тооцоололд тулгуурлаж төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шаардлагатай хэмээн дүгнэж байжээ.  Харин өнөөдөр нэг км-ийг нь 1.2 сая ам.долларт багтаан барихаар хоёр ч төмөр замын төсөл эхлүүлэхээр төлөвлөчихөөд явж байгаа.  Уг нь манай улс аль эрт, 10 жилийн өмнө төмөр замаа босгоод авсан бол нэг тонн нүүрс тээвэрлэхэд зарж буй 30 ам.доллар бүрийг хэмнэх боломж байв. Энэ тооцооллыг “Гложекс Консалтинг” компани гаргасан байдаг. 2018 онд л гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспортолсон 10.7 сая тонн нүүрс дээр 321 сая ам.доллар хэмнэгдэх байсан гээд бодохоор энэ бол маш их хэмжээний боломжийг алдсан гэдгийг харуулж байна. Тийм ч учраас төмөр замтай болох нь экспортын 42 хувийг дангаар эзэлж буй нүүрсний зах зээлд чухал нөлөөтэй.  Угаасаа хүнд даацын автомашинаар хөрс сэндийчин нүүрс зөөн байгаль орчноо сүйтгэж буй улс Монголоос өөр байхгүй л болов уу. Гагцхүү нарийн судалгаа тооцоотой байхгүй бол зөвхөн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэсэн өөдрөг тооцооллоор дэд бүтцээ шийдвэл хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүйд хүрэх эрсдэл байгааг судлаачид сануулаад байгаа хэрэг.  Адаглаад баяжуулах үйлдвэрт эхлээд анхаарвал дотоодын тээврийн зардлаа бууруулах боломжтой зарим судлаач хэлж байна. Хэрэв монголын нүүрсний үнслэг, хүхрийн агууламжийг бууруулж чадвал өрсөлдөх чадвар илүү сайжирна гэдгийг “S&P Global Platts”-ийн Гангийн түүхий эд, металлургийн нүүрс, кокс хариуцсан шинжээч Вэн Илэ хэлж байв.  Тухайлбал, нүүрсний үнслэгийг нэг хувиар бууруулахад л үнэ 10 юаниар тонн тутамдаа нэмэгдэх бол чийглэг 8 хувьд дөхөж буух тусам 20 юаниар ахиу борлуулах боломжтой аж. Нүүрсээ баяжуулснаар 30-40 хувийн чулуулаг нь багассанаар борлуулах үнэ өсөж, тээврийн өртөг буурна гэсэн үг. Харин энэ мэт тооцооллоо бодохгүй бол жил бүр “Coal Mongolia” чуулга уулзалт хийсний үр ашиг үгүй болов уу. БНХАУ-ын коксжих нүүрсний импорт улирлын хандлагаараа оны сүүлийн хагаст өсдөг байсан бол энэ жилийн хувьд оны хагасаас хойш огцом бууралттай байгааг шинжээчид илтгэлдээ дурдаж байсныг сануулахад илүүдэхгүй


Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр14 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент16 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр16 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм17 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм17 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм17 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд18 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм19 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм19 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм19 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим