Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Гацууртын ордыг гацаанаас гаргая

Нийтэлсэн

-

Тариан талбай амсхийх цагаар

Гацууртын ордыг  тойрсон хэрүүл, маргаан өнөө хэр тасарсангүй. Харин ч даамжирсаар. Харин үүнд хэн хожсон бэ. Энэ талаарх мэдээ, мэдээллийг танд  ямар ч нэмэлт  хачиргүйгээр хамгийн энгийн үгээр ойлгуулахыг хичээе. Намрын сэрүүхэн өдрүүд хаяанд ирсэн  цаг үетэй зэрэгцээд манай сонины сурвалжлах баг Сэлэнгэ аймгийг бүр тодруулж хэлбэл, Гацууртын ордыг зорилоо. Цаг агаарын нөхцөл байдал ч тун таатай аж. Сэлэнгийн талд тариан талбай халиурч, ургац хураалтын ажил бараг дуусчээ. Малчид бууриа сэлгэж, хэдийнэ намаржаандаа буужээ. Цаг эрт хүйтэрч магадгүй гэсэн яриа хаа сайгүй тархсан нь илт. Малчин, тариаланчгүй өвлийн бэлтгэлээ базааж, нөр их хөдөлмөрийн ард гарсан сэлэнгийн  тал түр амсхийжээ. Үүлс суунагласан саарал манан, шаргалтаж үлдсэн тариан талбай, бүүдийж үлдсэн гэрийн буурь нь талд тодрох аж.  Зам засварын ажил дуусаагүй тул очих газар хол  мэт санагдаж, машины цонхоор цэвэр агаар, халиурсан тал, сэнгэсэн салхи, зах хязгааргүй уудам тал мэлтийнэ. Өмнө нь тус аймгийг хэд, хэдэн удаа ажлаар зорьж байлаа. Гэхдээ энэ удаагийнх нь чухал бас сонирхолтой санагдав. 

Энэ удаад олны анхаарлыг татаад байгаа Сэлэнгэ аймгийн иргэдийн шүтээн болсон Ноён уулыг харна гэхээр өөрийн эрхгүй догдлох сэтгэл төрнө. Зорьсон газар  дөхөх тусам чих сортойж, сэтгэл хөөрөх аж. Зургаагаас долоон цаг давхисны эцэст Сэлэнгийнхний шүтээн болсон Ноён уулын барааг харав. Бишрэхгүй байхын аргагүй тийм сайхан хайрхан аж. Уул, ус  нь тэгширсэн, ой мод бүрхсэн. Үзэмж төгс. Байгалийн тогтоц  ч хачин гоё. Ямар их зай талбай эзлэн тогтсон нь үл мэдэгдэх, хэчнээн ч  их уулс, толгод юм бүү мэд. Залгамж, хэлхээ, холбоогоор сүлжилдэнэ. Тэнд байхгүй ургамал, ногоо гэж үгүй байх. 

Гацууртын алтны үндсэн орд нь Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Зүүнхараа сумаас зүүн урагш 30 км, Түнхэл тосгоноос баруун урагш 14 км зайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог аж.  Тус ордыг анх 1991 онд нээсэн бөгөөд “Гацуурт” ХХК 1992-2000 он хүртэл найман жил шороон ордод олборлолт хийжээ. Гацууртын орд нь орон нутгийн иргэдийн шүтдэг Ноён уулаас таван км-ийн  зайд, харин Хүннүгийн булш олдсон Ноён уул нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын амнаас 7.5 км-ийн зайд оршдог байна. Энгийнээр хэлбэл, томоохон оргилуудаас бүтсэн зах нь үл мэдэгдэх салбар уулс юм. Өөр, өөрийн гэсэн газарзүйн тогтоцтой. Сэлэнгэ аймгийн шүтээн Ноён уулыг нутгийн иргэд хоёр жил тутамд тусгайлсан жимээр гарч оргил хайрхнаа тахидаг байна. Тахилгат уулын ойролцоох газрыг “Арцатын ам” хэмээн нэрлэж, малчид зундаа гарч зусдаг  ажээ. Жилийн дөрвөн улиралд малчид буурь сэлгэн олон жилийн турш энэ уулсын энгэр бэл, ар, өвөрт идээшин амьдарч иржээ. Харин энэхүү шүтээн уул нь  Гацууртын ордоос таван км-т оршдог байна.  

Гацууртын ордын өнөөгийн төрх бол эвдэрсэн, нөхөн сэргээлт хийгээгүй халцарсан тал харагдана. Тус ордын  зовлон 1992 оноос эхлэлтэй. Бидний хамгийн сайн таних “Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбат 1992 оноос эхлэн Гацууртын ордод үйл ажиллагаа явуулж, найман жилийн дотор шороон ордын олборлолт хийжээ. Түүний дараагаар Л.Чинбат лицензээ зарсан нь  хэд хэдэн компаний мэдэлд очсон байдаг. Ийн явсаар 2004 онд Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд очжээ.

Харин “2015 онд нэр бүхий УИХ-ын гишүүд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллах үеэр тус ордыг 70 тонн алтны нөөцтэй  гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Үүний улмаас Гацууртын алтны үндсэн орд руу Монгол улсын өнцөг булан бүрээс хувиараа ашигт малтмал олборлогч иргэн олон тоогоор ирж, хууль бусаар нэвтрэн оржээ. Тус газарт 2015 оны  зургадугаар сараас эхлэн 2015 оны арванхоёрдугаар  сарыг хүртэл хугацаанд давхардсан тоогоор 14 мянга орчим хувиараа ашигт малтмал олборлогч буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нар  байсан бөгөөд байгаль орчныг  ихээр сүйтгэж, гэмт хэрэг зөрчил олон гаргасан байдаг. Дээрх хууль бус ажиллагааг таслан зогсоох­оор  “Сентеррагоулд Монголия” компани орон нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагуудтай хамтарсан  арга хэмжээг тухай бүрт нь авч, хууль бус алт олборлогчдыг тарааж, тухайн талбайгаас албадан гаргаж, 210 орчим нүхийг булжээ. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар өнөөг хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй тул тус компанийн зүгээс орон нутгийн болон өөрсдийнхөө хамгаалалтын албыг ажиллуулж, Гацууртын ордыг хамгаалж байгаа юм. 

Гацууртын алтны шороон ордыг “Гацуурт” ХХК олборлохдоо компаниас ямар нэгэн нөхөн сэргээлт хийгээгүй бөгөөд газрыг нь сэндийлээд орхисон гэх. Энэ нь хувиараа алт олборлогч иргэдийн овыг нь  хөдөлгөж, хараа хяналтгүйгээр  ухах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй гэж нутгийн иргэд санаагаа чилээдэг байна.  Харин “Сентеррагоулд Монголия” ХХК  хамгаалалтад авч хамгаалснаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэд талбайд хууль бусаар  нэвтрэх тоо өдөр ирэх бүр буурч, цөөрчээ.

Өмнөх шороон ордын олборлолтын улмаас Гацууртын голыг дундуур нь ухаж, малтсан шороогоор дарж, томоохон шороон далан үүсгэс­нээс голын голдрил өөрчлөгдөж ус далангийн доогуур шургаж, хонхор газарт хуримтлагдаж, хэд хэдэн жижиг цөөрөм үүсчээ. Өмнөх шороон ордын олборлолтод нийт 146 га талбай өртөж, нөхөн сэргээгдээгүй байгаа юм. Одоогоор Гацууртын орд газарт уул уурхайн ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд байгаль орчны нэгдсэн мэдээллийн сантай болох үүднээс Байгаль орчны хяналт шинжилгээний ажлуудыг 2010 оноос хойш БОМС  болон ISO 4001  стандартын дагуу тасралтгүй хийж байгаа аж. Хуучин шороон ордын үйл ажиллагааны улмаас газар, хөрс, ургамал нөмрөг зэрэгт нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөлөл, өөрчлөлтийг судлах, хянах, хэмжих, дээж, сорьц авч шинжилгээ хийлгэх зэрэг ажлуудыг хийж байгаа юм байна. 

Цаг нь болсон

Гацууртын ордыг ашиглаж эхлэх цаг нь болжээ. Ноён уулын баруун урд талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт гэсэн гурван  аманд нийт 230 орчим Хүннүгийн үеийн булш бий. Дурсгалт газрын ихэнх булш газрын өнгөн хөрсөн дээр ил цухуйх дөрвөлжин хэлбэрийн гол байгууламж, түүний өмнө талд залгуулан байгуулсан урт гонзгой үүдэвчтэй Хүннүгийн язгууртны булшнууд юм. Энэ нь Гацууртын ордтой хамаарахгүй бөгөөд нэлээд зайтай. Мөн нутгийн иргэдийн шүтдэг Ноён уул мөн л ордоос зайтай. Энгийнээр хэлэхэд залгаа холбоос бүхий сүлжмэл уулсын хоёр салбар уулст эдгээр газрууд оршдог аж. Энгийнээр хэлэхэд залгаа холбоос бүхий сүлжмэл уулс.

Харин “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах лиценз нь хуучин шороон ордын талбайд л хийгдэнэ. Шороон ордыг гар аргаар ашиглаж авч болох алтны үндсэн ордыг техник, технологийн хөгжил, үйлдвэрлэлийн аргаар авахгүй бол болохгүй. Үүнийг ашиглахад, олборлолт  явуулахад шинэ газар хөндөгдөхгүй. Шороон ордын хуучин туурин дээр ажиллагаа явагдах юм. Өөрөөр хэлбэл, сэндийлсэн газарт олборлолт явуулчихаад, нөхөн сэргээлт хийнэ. Тиймээс эрт, орой хэзээ нэгэн цагт аль нэг компани “Гацуурт”-ын ордод олборлолт хийх нь тодорхой билээ. Хуучин ашиглаж байсан талбайд тэгж, нөхөн сэргээлт хийнэ. Зөвхөн хэзээ гэдгийг нь цаг хугацаа харуулах үлдлээ.

Эс бөгөөс хувиараа алт олборлогчдын гараар орж, сүйрэх нь тодорхой билээ. Монгол Улсад нэг төгрөг ч үлдэхгүй. Онгойсон нүх Сэлэнгийн талд үлдэнэ. Тиймээс  лицензийг ашиглах ёстой компанид өгчихөөд Монгол Улс 34 хувийнхаа ашгийг хүртэж, уул уурхайгаас олсон баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо хөгжилд нэмэрлэх нь зүйтэй гэсэн санаа ч зарим хүнээс гардаг. Байж болох л асуудал. Буух эзэн, буцах хаягтай газарт нь “Гацуурт”-ын ордыг эзэмшүүлье.  Харин ч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, эргээд байгалийн нөхөн сэргээлт хийх, нийгэмд үр ашигтай олон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийх эргээд хариуцлага хүлээх чадвартай тийм л компани байх ёстой.

Тиймээс Гацууртын ордыг гацаанаас гаргаж, яагаад болохгүй гэж. Төр нь зохих хувиа хүртэж, газрын доорхи баялагтаа монголчууд эзэн нь болж, үр шимийг хүртэж явах нь зөв. Газар доорх эрдэнээ зөв ашиглаж чадвал хууль журмын дагуу нөхөн сэргээлтийг нь 100 хувь хийлгэх талд хатуу хяналт тавьж ажиллахад  болохгүй зүйлгүй санагдсан. “Сентерра гоулд Монголия” ХХК-д монголчууд итгэж болно. Тэд  нөхөн сэргээлт төдийгүй Монголын уул уурхайн салбарт хариуцлагатай, аюулгүй ажиллагааны дүрмийг нутагшуулсан компани билээ.

Тэднийг  Бороогийн алтны үндсэн ордод хийсэн нөхөн сэргээлтээс  харж болно. Бороогийн уурхайн үйлдвэрлэл  2004-2014 оныг хүртэл 10 жил үргэлжилж 2015 оноос тус уурхай хаалтын горимд шилжээд байна. Бороогийн алтны үндсэн ордоос нийт 56 тонн алт үйлдвэрлэсэн байна. 2004-2017 оныг дуустал улсын болон орон нутгийн төсөвт нийт 341 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ. Хөдөлмөрийн эрүүл, ахуй, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой компанийн бүхий л үйл ажиллагааг олон улсын стандарт, шилдэг туршлагууд болон Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд компанийн дотоод дүрэм журмын дагуу явуулдаг.

Түүнчлэн “Сентерра гоулд Монголия” ХХК нь 1997-2006 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнд Гацууртын алтны үндсэн ордыг нээн илрүүлсэн бөгөөд хайгуулын ажил, уурхайн дэд бүтцийг байгуулахад нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гацууртын алтны үндсэн ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар анх 2007 оны арванхоёрдугаар сард шинэчлэн баталжээ. Гацууртын орд нь эдийн засгийн үр ашигтай 17.1 сая тонн хүдэрт агуулагдах 50 тонн тодорхой нөөцөд үр ашигтай 10.6 сая тонн хүдэрт агуулагдах 26.1 тонн алтны нөөцтэй гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр16 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент18 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр18 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм18 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм19 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм19 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд19 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм20 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм21 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм21 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим