Нийгэм
“Харанга” хамтлагийн түүхийг өгүүлэх баримтат болон реалити нэвтрүүлэгээр бэлэг барина.

Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулан “ХАРАНГА 30 ЖИЛ –ЗАМД ГАРЪЯ” бүрэн хэмжээний тоглолт хийхээр болжээ. Тус тоглолт нь ирэх аравдугаар сарын 19-нд 15:00 цагаас “Буянт-Ухаа” ордонд эхлэх юм байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Скин” энтертайнмент ажиллаж байна.
“Энэ бол дурлал биш”, “Энх Тайван”, “Манан”, “Зөвхөн Монголдоо”, “Зүүдэндээ би”, “Сүүлчийн шөнө”, “Он жилүүд”, “Эргэх учрал”, “Амьдрал”, “Бодлын Тэнгис” нэртэй олон арван дуугаараа Монголын орчин цагийн хөгжмийн амьд түүх болсон “Харанга” хамтлаг удахгүй болох тоглолтынхоо талаар өнөөдөр /2019.09.23/ мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд тус хамтлагийн гишүүд болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл ирсэн байлаа.
Дэлхий дахины хөгжмийн түүхэнд нэгэн үеийг ноёрхож байсан пянз хөгжим өнөө цагт эргэн ирж, пянз сонирхогч олон болсон учраас тэд “Volume 1” нэртэй найман дуутай пянз гаргахаар болжээ
Тус хамтлагийн хамгийн анхны тоглолтыг дэмжиж, ивээн тэтгэж байсан МУСГЗ С.Цогтбаяр, “Би бол “Харанга” хамтлагийн найз нөхөд гэхээсээ илүү хэдэн сая фенийх нь нэг юм. Анхны бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ 30 жил туурвиж яваа хамтлаг Монголд байтугай дэлхийд ховор шүү. Дэлхийн стандартад нийцсэн анхны цомог, видео клипийг “Харанга” хамтлаг гаргаж байлаа.Амьд домог болсон энэ хамтлагийн дууны хөг аялгуу, яруу найраг, гадаад төрх, дайчин чанар нийгмийн оюун санааны хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. “Харангын фенүүдийн дунд ийм яриа байдаг. “Харанга бол Монголын Битллз юм байна шүү дээ гэхэд нөгөө залуу нь Өө, үгүй дээ Битллз бол Английн Харанга байхгүй юу” гэсэн бол тус хамтлагийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Скин” энтертайнментын Анар “Энэхүү тоглолтын бэлтгэл ажил хагас жилийн өмнө эхэлсэн. Тоглолт дээр “Sound of Mongolia”, “Total music” зэрэг ур чадвартай олон байгууллага хамтарч ажиллан тайз засалт, гэрэл, дуугаралтын гайхамшгийг үзүүлэх болно. 80 гаруй дуу өсгөгч байрлуулсан тул “Буянт-Ухаагийн хаана ч хажууд юм шиг сонсогдоно” гэлээ.
Тоглолтын өдөр хотын төв цэгээс Буян-Ухаа хүртэл үнэгүй автобусаар үйлчилнэ
“Харанга” хамтлагийн ахлагч, МУУГЗ Ц.Чулуунбат “Хүмүүсийн санаа зовж байгаа нэг зүйл нь замын түгжрэл, машины зогсоол байдаг. Тэгвэл “Харанга” хамтлагийн зурагтай, логотой нийтийн тээврийн 10 гаруй автобус Улаанбаатарын төв цэг Сүхбаатарын талбайгаас өдрийн 12 цагаас шөнийн 00 цаг хүртэл Буянт-Ухаагийн чиглэлд үйлчилнэ. Сонсогч, үзэгчид маань тоглолтын тасалбараа үзүүлээд автобусандаа үнэгүй сууж болно. Тиймээс тэртээ 90-ээд оноо дурсаад бүгдээрээ замын түгжрэлгүй, уур бухимдалгүй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлье гэж уриалж байна” гэсэн бол хамлтагийн ахлагч Энхманлай “Харанга” хамтлагийнхан тэгш ойгоо угтан 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 оны “Бодлын тэнгис”, 2003 оны “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлж, 50 дуутай дөрвөн багц цомог сонсогчдын гар дээр очно. Мөн шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн цомгоо ирэх сард багтаан худалдаанд гаргах юм. “Цаг хугацаа” нэртэй цомог 80 гаруй хувь хийгдээд бэлэн болсон. Шинэ цомог гарахаар он гараад”Цаг хугацаа” нэртэй шинэ уран бүтээлээрээ та бүхэнтэй эргэж золгоно. Мөн дэлхий дахины хөгжмийн түүхэнд нэгэн үеийг ноёрхож байсан пянз хөгжим өнөө цагт эргэн ирж, пянз сонирхогч олон болсон учраас “Volume 1” нэртэй найман дуутай пянз гаргахаар болсон” гэв.
“Замд гаръя” тоглолтын тасалбар www.ticket.mn хаягаар борлуулж байгаа бөгөөд “Буянт-Ухаа” ордны төв хэсэгт зогсоогоороо үзэхэд 30.000 төгрөг бол, тайзны эсрэг талын жигүүрийн суудал 40.000 төгрөг, тайзны хоёр талын суудал 60.000 төгрөгийн үнэтэй аж.
Дашрамд дуулгахад, тус хамтлаг 30 жилийн ойн тоглолтоосоо өмнө шүтэн бишрэгчдэдээ олон гэнэтийн бэлэг барихаар зэхсэний нэг нь тус хамтлагийн түүхийг өгүүлэх баримтат болон реалити нэвтрүүлэг аж. “Боловсрол” телевизээр нэвтрүүлгийг хүргэхээр болжээ. 14 хоногийн хугацаатай ТВ шоу ирэх сарын 4-нөөс эхэлж “Боловсрол” телевизээр үдэш бүр гарах тул та бүхэн “Харанга”-тай хамт байгаарай.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр