Бусад
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН салбарын нээлттэй өдөрлөг боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, төрийн зарим үйлчилгээг нэг цэгээр хүргэх “Нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр нийслэл болон 21 аймгийн төвд нэгэн зэрэг зохион байгууллаа. Сүхбаатарын талбайд болсон өдөрлөгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нээж хэлсэн үгэндээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүхий л үйл ажиллагаа олон түмэнд нээлттэй, ил тод байх ёстой. Манай салбарт тусламж дэмжлэг хүссэн хүмүүс ханддаг. Тэр хүмүүст ямар нэг чирэгдэл учруулахгүй, хүнд сурталгүй үйлчлэх үүргийг бид төрийн өмнө хүлээж байгаа” хэмээгээд энэ үүргээ биелүүлэхийн тулд хийж хэрэгжүүлж буй ажлаасаа товч танилцуулж, “Нээлттэй өдөрлөг”-өөр иргэд ямар үйлчилгээг авах боломжтой талаар мэдээлэл өгсөн.
Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг төлөөлж Барилгын политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж оролцож үйл ажиллагаагаа танилцуулсан бол MCS, “Миний сүлжээ” зэрэг томоохон ажил олгогчдын төлөөлөл энэ өдөр сул ажлын байранд хүмүүсийг бүртгэж, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг арилжааны банкууд мөн оролцсон.
Өдөрлөгийн үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг танилцуулж, салбарын хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг сурталчилж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бэлтгэж буй мэргэжлүүд, сул ажлын байрны тухай мэдээллийг өгөхөөс гадна хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар иргэд хүссэн мэдээллээ авч байсан бөгөөд тэдгээрээс иргэд нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой үйлчилгээг түлхүү авч байлаа.
Тухайлбал, нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулах, шимтгэл төлөлтийн лавлагаа авах, сайн дурын даатгалд хамрагдах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үйлчилгээг олон хүнд үзүүлжээ. Гар утсандаа “Нийгмийн даатгал аппликейшн суулгуулахаар нэлээд олон хүн хандсан гэж байв.
Мөн гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн асуудлаар сэтгэл зүйчийн зөвлөгөө авах хүсэлтэй хүн олон байв. ХНХЯ хүүхэд хамгааллын шинэ үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж буйн нэг нь “Хүүхэд хамгааллын явууллын үйлчилгээ”-ний автобус юм. Хүүхэд, гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн энэ автобус нийслэлийн алслагдсан дүүргүүдэд ажиллаж, зөвлөгөө мэдээлэл өгөх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж эхлээд байгаа.
Түүнчлэн энэ өдөр ажлын байранд зуучлах, ажил хайгчдыг бүртгэх үйл ажиллагаа явуулсан. Өдрийн цагийн ажилд зуучилдаг “Самушил” хөдөлмөр зуучлалын фирм хамгийн олон хүнд мэдээллээ түгээсэн. БНСУ-д ажиллаж байгаад ирсэн залуус нэгдэж энэ үйлчилгээг нээсэн бөгөөд цагийн ажил хийх сонирхолтйо хүмүүсийг бүртгээд ажиллах хүч авах захиалга ирүүлсэн аж ахуйн нэгжид зуучлахдаа хийсэн ажлынх нь хөлсийг өдөрт нь олгодог учраас хүмүүст нэлээд таалагдаж байсан.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгохын хамт “Насны хишиг”, одонтой ээжүүд, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжид хамрагдах хүсэлтэй хүмүүсээс өргөдлийг нь хүлээн авч шаардлагатай мэдээллийг өгч байлаа. Хүүхдийн мөнгө авах хүсэлтийг шалгаж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх ажлыг мэргэжилтнүүд хийсэн.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т ирсэн хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах үзлэг хийж, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоох журам, өвчний жагсаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.Ажлаа тайлагнаж, нийгмийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг” амжилттай боллоо.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
-
Улс төр30 минут өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Бусад29 минут өмнө
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна
-
Энтертайнмент24 минут өмнө
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов