Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.
2019 оны 10 дугаар сарын 02-ны 20 цагаас 10 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2019 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 6-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.