Бусад
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал хойшилжээ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг өнөөдөр 10:00 цагт хийхээр товлосон.
Тэгвэл шүүгдэгч Д.Гантулга өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасан аж.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 08:30 цагт зарлагдсан шүүх хуралдаан дуусаагүй байгаа учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт, мөн өмгөөлөгч Ж.Наранбаяр эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй учир хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлалын хамт хүргүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… өмгөөлөгч … шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. … өмгөөлөгч, … шүүх хуралдаанд ирээгүй нь” шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж заасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж энэ сарын 17-ны өдрийн 09:30 цагт хийхээр товлов. Мөн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсон байна.

Бусад
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо

Өчигдөр орой буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны 18:25-18:31 минутын хооронд 6 минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдлээ гэж гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Бусад
АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хянал, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй бөгөөд улсын (ахлах) байцаагчид газар дээр нь очиж шалгалтын удирдамж, ажлын үнэмлэх зэргийг танилцуулсны дараа шалгадаг. Ингэхдээ бэлэн мөнгө болон хувь дансаар мөнгө шилжүүлэн авч торгууль шийтгэл оногдуулдаггүй болохыг аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу дээрх дугаараас залгах мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл ирвэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу холбогдоно уу.
-
Нийгэм21 цаг өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
-
Бусад4 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа