Бусад
Өргөмөл үр

Хаврын сүүл сар, бараг л сургууль амрах үе байлаа. Ингээд л Маргаретын эцэс төгсгөлгүй сунжирсан уртаас урт, уйтгарт зуны амралт эхлэх шив. Зуны амралтыг байнга л хамтдаа гар гараасаа хөтлөлцөн гадуур зугаалж өнгөрөөдөг Нелл, Энэми, Маргарет нарын жаргалтай үе ард хоцоржээ. Харин одоо эсрэгээрээ, долоо хоногийн амралтаар хүртэл Энэми зүүн зүгт, Маргарет чанх баруун тийш зам салан явах болж дээ. Энэхүү чулуун хана зүүнээс баруун руу босох нь тэр. Энэ байдал Маргаретын хувьд хүний нүднээс далдхан хамар хашааны дор бодол болон суух хэсэгхэн хормыг өөртөө зориулахад хүргэнэ. Энэ байдал нь түүнийг зүгээр л өрөвдөлтэй, ганцаардсан, золгүй нэгэн болгох адил.
Ийн суух зуур ханан хашааны нөгөө талд шивэр авир хийх хэсэг бүлэг ховч охидын яриа сонсогдох нь тэр. “Би нэг зүйл сонссон! Тэр өөрийн хийсэн хэргийнхээ горыг амсаж байгаа нь өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ. Тэрнийг бидэнтэй тоглооч гэхэд ч ирэхгүй. Түүнийг дуудаад ч яах юм бэ? Тэр чинь хэн ч биш ш дээ. Зүгээр л нэг үрчлэгдсэн амьтан” гэх сонсдов.
“Хүүе, чи юу гэчих вэ?” гэж хий л сонсож зогссон олон нэгэн дуугаар ам уралдан асуухад, гайхшран “Дахиад нэг хэл дээ” хэмээн хажуухнаас нь Роди Шарп амаа хурцална.
“Тэрнийг үрчлэгдсэн, өргөмөл охин гэж байна аа. Тэгээд л тэр. Өргөмөл амьтан тэрнээс өөр ямар нь л биднийг хамт тоглооч гэхэд ирэхгүй хэрэн тэнүүчилж явав л гэж дээ. Тэгээд ч миний бодоход бид тэрэнд хангалттай л сайн байсан биз дээ?” гэлээ.
Маргарет түүн дээр гишиглэх мэт хүйтэн хөндий үг хаялах энэхүү яриаг сонсон хашааны буланд зүрх сэтгэлээ тайтгаруулахыг хичээх аядан дэмий л сууна. Энэ бүхнийг сонсоход нь хүртэл хүнд тустал тийм ойрхон, хэрэв хажууд нь байна гэвэл түүнд амьсгалахад нь хүртэл бэрх байх байсан буй за.
“Чи хэтэрхий дэгсдүүлээд байна ш дээ!” Би чиний хэлсэн нэг ч үгэнд итгэхийг хүсэхгүй байна. Тэр ээжээрээ үнэн голоосоо бахархдаг. Зүгээр л үнэн зүрхнээсээ шүү!” хэмээн Роди Шарп түүнд эрэлхэг гэгч нь палхийтэл хэлэх нь тэр.
Роди Шарп “Тэр энэ талаар юу ч мэдэхгүй” хэмээн яриагаа яарангуй дахинүргэлжүүлэх нь, түүний дууны өнгө аяс хүртэл чимээгүйхэн сонсож суух хөөрхий Маргаретын чихэнд яг зүрх зүсэх мэт бяцхан жад хутгаар сийчихтэй адил сонсдоно. “Түүний гэрийнхэн үүнийг бүгд Маргаретаас нуудаг. Манай эмээ ч ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй, итгэхийг ч хүсэхгүй байх” гэж хэлэх нь тэр.
Гэхдээ л Роди Шарпын эмээгийн юу гэх нь хэнд хамаатай юм бэ гэсээр бөөгнөрсөн олны гайхан цочирдсон өнгө аяс итгэж чадахгүйн сацуу хөөрхийлөлтэй золгүй өргөмөл охиныг өрөвдсөн яриа болж хувирлаа. Тэдний өөрсдийнх нь л нэг. Гэвч тэд өдөр бүр, цаг тутамд үг нэг бүрээр нь салган ӨРГӨМӨЛ хэмээн хочлон үсэглэх нь лавтай. Тэд өмнө нь түүнийг тэдэнтэй хамт тоглохыг уриалдаг байсан ч одоо түүний өрөвдөлтэй хувь тавилан түүнийг гайхаш алдуулна.
“Яагаад, яагаад тэр гэж? Тэр тэгээд гэр оронгүй, золбин нэгэн байсан гэж үү дээ?” хэмээн нэг нь уулга алдана. “Үнэхээр, үнэнээсээ тэр энэ талаар юу ч мэдээгүй байсан гэж үү дээ?”
“Өө, бурхан минь гэж. Бодохоос хүртэл аймшигтай юм аа. Та нар тэгээд түүнийг мэдэж байсан хэрнээ энэ бүхнийгээ нууж байсан болов уу гэсэн бодол төрөхгүй байна гэж үү дээ?” хэмээн хэн нэгний ярих нь хүртэл энэ бүхэн нууц байсан, надаас бүхнийг нууж байсан гэсээр зөөлөн чийглэг зүлгэн дээр хэвтэх нь хүртэл түүнд хүндээс хүнд, бэрхээс бэрх, сэтгэл өвтгөж, зүрх зүсэгдэм ….Энэ бүх бодол толгойд хөвөрсөөр л, тэдний аймшигтай хэрцгий яриа үргэлжилсээр л.
“Энэ бүхэн зүгээр л гутамшигтай юм аа. Тийм биш гэж үү дээ? Хэрэв ийм зүйл та нарын хэн нэгэнд тохиолдсон бол гэж бодож үзсэн үү? Үгээр хэлшгүй тийм аймшигтай мэдрэмжийг?”
“Бодоод үз дээ. Үдэш “Сайхан амраарай, ээж ээ” гээд ээжийгээ үнсэхэд тэр чиний ээж биш байна гээд…..”
Маргарет гараараа өөрийгөө тумлайдан ширэлдсэн өвсөн дээр өнхрөн…… энэ бүхэн…..юу болох нь энэ вэ? Ямар аймшигтай зүйл гэхээрээ……! Түүний айж балмагдсан энэ байдал хором, мөч бүрт түүнийг улам бүр азгүй, золгүй, өрөвдөлтэй нэгэн болгож байлаа.
Тэгээд энэ гутамшиг, ичгүүр зэрэгцэн, яг л энэ бүх адгийн хийгээд муу ёрын байдал түүнийг айдас дунд отоод хүлээж байсан гэлтэй. Тэгээд л түүний ээлж иржээ. Айх, ичих зэрэгцсэн Маргарет зүлгэн дээрээс босохдоо мэдрэх тэр хачин мэдрэмжийг үгээр хэлж, үзгээр бичишгүй, ямартай ч урьд өмнө нь ийм гутамшигтай байдалд орж байсангүй. Ердөө есхөн настай түүний хувьд энэ бүх болж өнгөрсөн зүйлийн хажууд тэр зүгээр л нэг золгүй, өрөвдөлтэй бяцхан охин гэдгээ мэдрэн суух, ийм мэдрэмжийг өдий насандаа амсана гэдэг……! Ийм байдалтай босоод хатагтай Стрээтэрийнх, тэгээд цаашлаад номлогчийнх, мөн Энимигийн хажуугаар өнгөрөн гэртээ харих замаа дөтөлдөг ч болоосой гэсэн бодол! ᠌Тэд бүгд түүнийг цонхоороо хараад ‘Хөөе, нөгөө өргөмөл охин явж байна” гэж шаагилдах вий гэсэн түүний айдас. Ийнхүү Маргарет нүдээ аних төдийд л магадгүй тэд түүнийг хараад хуруугаараа чичлэн, хатагтай Стрээтэрийн булцгар хуруу, номлогчийн савхан хуруу мөн Энимигийн богинохон бор хуруу, түүнийг чиглэн зааж байгаа дүр зургийг төсөөлөн, түүнийг толгойноосоо авч хаяхыг хүсээд ч дийлсэнгүй. Зөвхөн чи л золгүй, өргөмөл нэгэн гэсэн үгс оюун бодолд нь хөвөрсөөр…….
Ямар нэг зүйлийг хийх л хэрэгтэй. Түүний хийж чадах ямар нэг зүйл байж л таарна. Зүгээр л тэр одоо яг эхлэх л хэрэгтэй………
“Би одоо бүхнийг олж мэдлээ. Би ийм зүйл байдаг, ийм зүйл болно чинээ төсөөлж ч байсангүй. Би хэн нэгэн шиг байж чадсангүй. Зүгээр л хаягдаж хоцорсон өнчин нэгэн, өөрийгөө хэн байснаа, өөрийгөө хэн болохоо гэнэтхэн ийм байдалтай олж мэднэ гэдэг зүрх зүсэм….Хэрвээ…Хэрэв би үнэнийг эрт мэдсэн бол сэтгэлийн ийм гүн ангалд унах байсан ч уу, үгүй ч үү. Магад ч үгүй би сэтгэлийн томоос том шархтай л үлдэх байсан байж болох. Бүх зүйл хангалттай. Би одоо хамт байх, хамт амьдрах эрхгүй хүмүүсийнхээ дундаас холдон алга болох болно. Энэ бүхнийг бичихэд хүртэл хуруу минь чичирч, сэтгэл зүрх эмтэрч, хэзээ ч минийх байгаагүй ээждээ одоог хүртэл хайртайгаа яалтай….. Үүнийг харах тоолондоо та намайг яг л сарнайн улаан өнгөтэй, алаг нүдэн цэцэг цэнхэр өнгөтэй, элсэн чихэр чихэрлэг амттай байдгийн адил намайг санан дурсах буй за.
МАРГАРЕТ” гэжээ.
Ийнхүү захиагаа дагжин чичрэн байж айдас дунд бичиж үлдээгээд, ор руугаа тэмтчин сэм орлоо. Магадгүй, тэр унтахаар хэвсэн байх. Ямар ч байлаа гэсэн түүнийг ор руугаа явав уу, үгүй юу хаалганы цаана аав, ээжийнх нь ярих сонсогдов. Энэ бүхэн түүнд тийм ч сонин байсангүй. Тиймээс зүгээр хэвтэнгээ тэдний яриаг сонссоор …
“Неллиг энэ бүхнийг олж мэднэ гэдгийг би эртнээс гадарлаж байсан. Түүнийг гэртээ ирэхээр нь энэ бүхнийг түүнд илүү найрсгаар, эвээр хэлэх хэрэгтэй. Тийм биз дээ, Хэнри? Тэр бусдаас үүнийг сонсож байснаас энэ нь илүү дээр. Хөөрхий, бяцхан охины минь сэтгэл эмтэрнэ шүү дээ…” хэмээн ээжийг нь хариулах зуур Хэнри “Хэрвээ бурхан бидэнд ийм сайхан бяцхан үр заяагаагүйсан бол бид түүнийг үрчилж авахгүй л байсан” хэмээн ярилцах хооронд Маргарет хөнжлөө хуу татаж, цурхиртлаа уйлан нулимс асгаруулсаар шатны уруу гүйн одлоо. Гомдол тарчлал, айдас түгшүүр, түүнийг элэглэн дооглох, энэ бүхэн хэдийнэ ард хоцоржээ. Тэд бяцхан охины зүрх сэтгэлдээ ойлгох гэж оролдож байсан том сэтгэлийн дарамт, ачааг хөнгөлж өгсөн нь энэ бололтой. Энэ бүх айдас түгшүүр, гутамшиг, дооглол тохуурхал ахиж хэзээ ч, дахин хэзээ ч ирэхгүй. Маргарет “Уухай, уухай! Энэ бол ялалт. Энэ бүх гуниг харуусал анхнаасаа түүнийх биш байсан” гэж бодов. Түүний сүнс хүртэл өнгөрснийг мартан урагш тэмүүлж байлаа.
Харин хаалган дээр гайхаш тасран шаналал харуусалтайгаар зогсох тэднийг дүүлэн нисэх адил бяцхан охин гайхшруулж орхих нь энэ. Тэд охиныг хоёр гараа дэлгэж тэврэн авлаа. Энэ бол бүхэлдээ шаналалд тарчилж байсан охины тэмцлийн ялалт, баяр хөөр, аз жаргал дүүрэн бяцхан охины халуун дулаан тэврэлт байлаа.
– Хөөх, та хоёр минь минийх, би ч та хоёрын охин. Бид бүгдээрээ бие биеэсээ олсон. Би золгүй өргөмөл, өрөвдөлтэй хэн нэгэн биш…
Тийм ээ, Маргарет Энимиг ч тодоос тод санаж байлаа. Түүний өрөвдөлтэй байдалд сэтгэл зүрхтэйгээ тэмцэн тарчилж байсан тэр бүх зүйл одоо ард хоцорлоо. Үүрд мөнх!
Маргарет магадгүй Неллиг тийм ихээр хайрлаж, өхөөрдөж чадахгүй л байх. Гэхдээ л тэр ᠌цаашдаа улам ихээр хичээх болно оо. Тэгээд ч түүний амьдрал бол бүхэлдээ тэр өөрөө өөрийгөө олох эрэл, өөрийгөө хайрлаж үнэлэх үнэлэмж гэлтэй.
Анна Хамилтон Доннел

Бусад
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо

Өчигдөр орой буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны 18:25-18:31 минутын хооронд 6 минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдлээ гэж гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Бусад
АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хянал, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй бөгөөд улсын (ахлах) байцаагчид газар дээр нь очиж шалгалтын удирдамж, ажлын үнэмлэх зэргийг танилцуулсны дараа шалгадаг. Ингэхдээ бэлэн мөнгө болон хувь дансаар мөнгө шилжүүлэн авч торгууль шийтгэл оногдуулдаггүй болохыг аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд руу дээрх дугаараас залгах мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл ирвэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу холбогдоно уу.
-
Нийгэм21 цаг өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
-
Бусад4 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа