Энтертайнмент
Дуучин ноён бондгор жин хасаж тэсрэлт хийхээр болжээ
Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр гэргий Б. Золзаяагийн хамт “Fat to Fit” хэмээх цуврал контентийг үзэгчидийн хүртээл болгохоор бэлтгэжээ .
Контентийн санаа нь хүн аливаа зүйлд хичээж , түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрч болдог гэдгийг харуулах бөгөөд дашрамд дуулгахад гэргий Б.Золзаяа нь сайн хань төдийгүй , түүний дотны PR зөвлөгч гэдгийг эргэн тойрны найз нөхөд нь ярих юм билээ.
Түүний хамгийн сүүлд өлгийдөн авсан цомгийн нэр нь “Би Бондгор биш “ гэж нэрлэгдсэн нь тун сонирхолтой байсан бөгөөд тун удахгүй та бүхэн тус цомгийн нэрний учрыг ойлгоно бизээ.
Үүнээс гадна 2 хосын дуулсан Хос жаргал , Хоёулаа дуунууд нь үзэгч сонсогчдын анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд хуримын захиалга ихтэй тун завгүй ажиллахын зэрэгцээ сонирхолтой шинэхэн цуврал контентыг ийнхүү фэнүүддээ өргөн барьж байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.