Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Гэгээн түүхээ амьдралын хуудсанд сийрүүлж яваа гэгээлэг гэр бүл

Нийтэлсэн

-

Хүмүүний амьдралын хуудсанд өөрийн дурсамж дүүрэн өдрүүдийг шигтгэж, олон мянган залуучуудад эерэг хандлагыг түгээж яваа эрч хүчтэй Г.Банзрагчийн гэр бүлийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” буландаа урилаа. Хайраар дүүрэн, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийн эзэн Г.Банзрагч, гэргий Б.Дэлгэрмаа нарын хайрын түүхээр хэсэг хором аялсан юм. Математикийн хичээлдээ сонирхолтой Г.Банзрагч арван жилдээ онц сурдаг хөдөлгөөнтэй хүү байжээ. ШУТИС-ийн Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн боловч өдгөө өөрийн гэсэн бизнесийг хийж байгаа. Түүний мэргэжил гэртээ болон хаана ч явсан хамгийн их эрэлттэй байдаг гэнэ.

Дуу хөгжимд дурлан найзуудтайгаа нийлж хамтлаг байгуулж, хэсэг хугацаанд дуулж байсан нь түүний бага насных нь дурсамжийн нэг. Тэрбээр ”Гэрийнхээ бүх ажлыг хийчихээд найзуудтайгаа гарч уулзах эрхийг эцэг эхээсээ авдаг байлаа. Найзууд намайг Синдрелла гэсэн хочийг өгч билээ. Найзуудтайгаа нийлж байгуулсан хамтлаг маань  анхны дуугаа бичүүлэх гэсэн чинь мөнгө дутаад хайртай яст мэлхийгээ хүртэл зарж байсан. Багаасаа амьтанд их хайртай. Дуу хөгжмөөс болж зарж байсан гэхээр дуунд илүү дуртай байсан байх. Айлын дунд хүү болохоор эрхэлж байгаагүй ээ” хэмээн ярилаа.

“Сайхан бүсгүй” группийн Дээгий нэрээрээ олонд танигдсан Б.Дэлгэрмаа багадаа даруухан дуу цөөтэй, ичимхий охин байжээ. Тэрбээр “Бага байхад ээж өдөр бүр  яс чанаж, гурилтай шөл хийдэг байсан нь хүүхэд насны минь хөгжилтэй, мартагдашгүй дурсамжийн нэг. Би арван жилд алтан дундаж сурдаг сурагч байсан. 2001 онд Турк улсад Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн” гэлээ.

 Хайрын түүхээ эхлүүлсэн нь

Хорвоогийн олон мянган хүмүүсээс хоёр биенээ олж, хайрлаж дурлаж хамтын амьдралаа эхлүүлсэн үе тэдний сэтгэлд хоногшин үлдсэн мөч. 2010 онд найзуудтайгаа  явж байхдаа танилцаж байсан ч тухайн үед төдийлөн дотно танилцаагүй гэдэг. Дээгийг их сургуулиа төгсч ирэхэд албан ёсоор танилцжээ. Тухайн үед Г.Банзрагчийн анхны харцанд жаахан охин л тусч байсан гэдэг. Энэ талаараа “2011 оны тавдугаар сарын 15-нд их сургуулиа төгсөөд эх орондоо ирээд Банзаа руу залгасан. Урд нь чатаар утасны дугаараа үлдээсэн байсан. Тухайн үед фэйсбүүк байхгүй. Залгаж яриад маргааш нь уулзах газраа товлосон. Хамгийн инээдтэй нь би арьсаа борлуулдаг аппаратанд орсон байсан юм. Тэгээд ариун цэврийн өрөө рүү алхаж явтал ханийн найз нь хажуу талаас  нь “Арай л хар юм биш үү” гэж зөвлөгөө өгч байх нь чихний хажуугаар өнгөрсөн юм. Би сонсчихоод буцаж ширээн дээрээ ирж суугаад 20 минут сэтгэл санааны шоконд орсон доо” хэмээн ярив. Энэ үеэс эхэлж ирээдүйнхээ гэргийг гурван сарын турш гэрт нь хөтлөлцөн хүргэж өгч, үерхлийнхээ эхлэлийг тавьжээ. “Бид хоёр одоо ч үерхэж байгаа. Манай Дээгий үргэлж гэнэтийн бэлэг барьж, өглөө бүхнийг өөрөөр эхлүүлдэг шинийг сэтгэгч хүн л дээ” гэв.

Дурсамж бүтээж амьдрахыг эрхэмлэдэг Г.Банзрагчийн гэр бүлд үнэ цэнэтэй олон сайхан түүх бий. Залуу гэр бүлүүдэд тохиолддог олон саад бэрхшээл тэдний амьдралд мөн адил тохиолдож, хоёр биенийхээ гараас атгаж, хамтдаа бүхнийг даван туулсан гэдэг. “Бид хоёр анх гал голомтоо бадраах гээд байр хайж олон удаа явсан. Ёс заншлаараа эрэгтэй тал нь орох оронг нь бэлддэг гээд зээл хөөцөлдөөд хэсэг явсан. Түр хугацаанд байр түрээслэж байсан чинь хугацаа нь дууссан. Хэн хэн нь гэртээ харилгүй машиндаа хоёр, найзынхаа халаалтгүй лагерийн байшинд нэг хонож билээ. Тухайн үед Дээгийг надад чин сэтгэлээсээ хайртай юм байна гэж бодсон. Миний хань их танхил өссөн. Хайрын хүчээр надтай хүйтэн байшинд хоносон байх” гэлээ.

Хуримын санал авна гэдэг эмэгтэй хүний амьдралд тохиолдох хамгийн сайхан мөчүүдийн нэг. Б.Дэлгэрмаа ч мөн адил тэр саналыг тэсэн ядан хүлээж, кинонд гардаг шиг гэнэтийн бэлэг барина гэж боджээ. Гэтэл түүний бодсоноос тэс өөр гуйлт өрнөсөн гэнэ. “Кино болон дууны клипэнд гардаг шиг эрэгтэй нь өвдөг нь дээрээ сөхөрч суугаад эхнэр минь болооч гээд бөгжөө нээгээд гуйх байх гэж бодсон. Даанч тийм үйл явдал болоогүй ээ. Бэр гуйгаад аав ээжүүд шууд шийдсэн” хэмээсэн юм. 2012 оны наймдугаар сарын 15-нд хайраар учирсан хосууд хуримаа хийжээ. Одоогоос долоон жилийн өмнө байсан учраас мэргэжлийн төвшинд хийгээгүй. Одоо үе шиг супер байгаагүй. Гэхдээ бидний амьдралд дурсамж болон үлдсэн сайхан өдөр учраас үнэхээр гоё болсон. Хэдэн цагийн үйл ажиллагаанд хэдэн сар бэлдсэн гэдгээ хэн хэн нь хөгжилтэйгөөр дурсан ярьж байгаагаас тэд яг л хуримлаж байсан мөчдөө дахин очсон мэдрэмжийг авч байгаа юм шиг санагдсаныг нуух юун.

Шинэ хүнээ хүлээж авсан мартагдашгүй мөч

Энэ хорвоо дээр хүн болж төрчихөөд хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулах нь энэ амьдралын эрхэм нандин утга учир. Хайраас ургасан бяцхан үр нь хэвлийд нь бүрэлдсэнийг 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр байв. Эмийн сан орж, олон тест авч үзэж, хүүхэдтэй болсноо баталгаажуулж, баярлахын дээдийг мэдэрсэн гэнэ. Маргааш өглөө нь эртлэн босч эмнэлэгт хөтлөлцөн очиж эход үзүүлэхэд эмч “Баяр хүргэе. Амжилттай ажилласан байна” гэсэн үгийг сонсоод зүрхний цохилт ихсээд их сонин мэдрэмж төрсөн гэдгээ Б.Дэлгэрмаа хэллээ. “2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд хүү маань мэндэлсэн. Хүүхэд минь гарснаар бидний амьдрал дахиад шинээр эхэлсэн. Эцэг эх болох мэдрэмжийг ямар ч зүйлтэй зүйрлэж болохгүй байх. Гайхамшиг шүү дээ” гэв. Харин Г.Банзрагч “Бид хоёроос хүүхэдтэй болоод төрчихдөг л юм байна гэж бодсон. Амьдралдаа илүү их зүтгэж, өөрийгөө дайчлах хэрэгтэйг ойлгосон. Эр хүн хүүхдээ харахаараа эхнэрээ илүү их хайрлаж, биширдэг болчихдог юм байна лээ. Хагалгааны дараах өвдөлт ханьд минь их хэцүү байсан ч нэг ч удаа ёо ёо гэж хэлээгүй. Монголын маань ээжүүд үнэхээр тэсвэр тэвчээрийн хатдууд юм билээ” гэсэн хариултыг өглөө.

Хүүхдээ өлгийдөж авах мөч хүний амьдралын аз жаргалтай үе. Аав ээж болж амьдралд хандах хандлага өөрчлөгдөж, хариуцлагатай байх үүрэг ногдоно. Эмэгтэй хүний хувьд хүүхэд нь өвдөх хамгийн хэцүү асуудал. Б.Дэлгэрмаагийн хувьд ч тэр зовлонг тойроогүй дайраад л гарсан. Хаа нэг хүү нь өвдөхөөр хань нь хамгийн муухай харагддаг гэж хошигнон хэлсэн юм. Эл асуудал төрөөд удаагүй эмэгтэй хүн бүхний сэтгэлзүйтэй холбоотой гэж мэргэжлийн эмч нар тайлбарладаг. Тиймээс бяцхан үрээ өлгийдөж авсан залуу хосууд хэн хэндээ хүлээцтэй хандаж, ойлголцох нь чухал гэдгийг зөвлөж байсан юм. Харин гэр бүлд хариуцлага хамгийн чухал гэдгийг Г.Банзрагч онцолсон юм.  Тэрбээр “Манай гэр бүлийн хувьд заавал аав нь хариуцлагаа ухамсарлана гэсэн зүйл байдаггүй. Эцэг эх хоёулаа бүх зүйлд хариуцлагатай хандаж, гэр бүлээ хайр халамжаар дутаахгүй байх ёстой. Хүн бүхний үзэл бодол, амьдарч буй орчин нөхцөл өөр байдаг. Тиймээс амьдралаас авч буй мэдрэмж, таашаал өөр байдаг байх. Гэхдээ миний бодлоор амьдралын үнэ цэнэ байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байхыг л хэлнэ дээ” гэв. Хэн хэн нь гэр бүлдээ илүү их анхаарал, цаг зав гаргаж хамт кино үзэж, хоолонд орж салхинд гарах сонирхолтой гэнэ. Г.Банзрагчийнх ч бусад залуусын адилаар байрны зээлтэй. Сарын 1.7  байсан нь одоо 1.4 хувь болж буурсан гэнэ. Сайхан ирээдүйг бүтээхийн тулд хамтдаа хөдөлмөрлөж байгаа хосод аав ээж нь орон сууцтай болоход тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ. Бусдын адил өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг тэд хэн хэндээ их хүндэтгэлтэй ханддаг хамт байхад мэдрэгдэж байв.

Хүний амьдрал болсон хойно хаа нэг муудалцах тохиолдол гардаг ч бие биедээ хүлээцтэй хандаж, асуудлыг уурын мунхагаар биш ухааны цараар шийдэж, хэн буруутай нь түрүүлж уучлалт гуйдаг гэнэ. Б.Дэлгэрмаа түргэн ууртай ч уур нь удахгүй гардаг бол Г.Банзрагч тайван, дөлгөөхөн учир уурласан ч дотогшоо уурладаг аж. Уучлал бол гэр бүлийн харилцааг авч үлддэг хамгийн ухаалаг гарц гэж бодож явдаг талаар тэд онцолж байв.

“Ямар ядаргаатай юм. Наад утсаа боль” гэж хэзээ ч хэлж байгаагүй ээ

Цахим орчинд цахиур хагалж гарч ирсэн Дээгий 235 мянган бүсгүйг нэг группт нэгтгэж, гэр бүлээр бол ээжийнх нь үүргийг сайн биелүүлж явна. Гадуур явж байхад тааралдсан бүсгүйчүүд бүгд л мэндэлж, хэн хэн рүүгээ инээмсэглэдэг гэнэ. Дээгий 2017 оны нэгдүгээр сарын 12-нд группээ нээж байжээ. Хоёр жилийн турш сэтгэл зүрх, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө гишүүддээ зориулсан гэнэ. “Миний амьдралын салшгүй нэг хэсэг гэж бодож явдаг. Группийн гишүүд маань миний хоёр дахь гэр бүл. Хань минь намайг үргэлж дэмждэг. Тиймдээ ч би “Сайхан бүсгүй” группээ өнөөдрийг хүртэл амжилттай ажиллуулж явна. “Ямар ядаргаатай юм. Наад утсаа боль” гэж хэзээ ч хэлж байгаагүй ээ. Хаа нэг азтандаа гэрт байгаа гоё зүйлээсээ бэлэглэнэ. ”Хань минь гоё байсан ш дээ. Өөрийг өгчихгүй” гээд инээмсэглэдэг. Гэнэт лайв хийх болохоор хүүгээ аваад өөр өрөөнд орно. Дуусахаар нь “Болчихсон уу” гээд гараад ирдэг. Хань минь намайг дэмждэггүй байсан бол би энэ их ажлыг хэзээч амжуулж чадахгүй шүү дээ” гэв. Олон эмэгтэйг баярлуулж, группээрээ дамжуулж одоогийн байдлаар 5000 гаруй бэлгийг бэлэглэсэн гэнэ. Зөвхөн азтан шалгаруулж бэлэг өгдөггүй. Нийгэм, хүмүүнлэгийн ажилд зориулсан даацтай хэд хэдэн ажлыг хийсэн гэдгийг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, сайн үйлсийн есөн удаагийн аян хийж, ирэх наймдугаар сард гуравдахь улсын цэцэрлэгийн ажлыг барих ажилдаа орох юм байна.

Сайхан бүсгүйчүүдийн цаг завыг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уулзалт, спорт тэмцээн, сургалтыг нэлээд олон удаа хийжээ. Тун удахгүй соver night, гар бөмбөгийн тэмцээнийг зохиохоор завгүй гүйж яваатай нь ийн тааралдаж, цөөн хором хуучилсан юм. Энэ үйл ажиллагаанууд нь  өөрсдөдөө цаг гаргаж, аливаа зүйлд идэвхтэй хандаж, нэг өдөр ч гэсэн эерэг энерги, эрч хүчтэй сайхан бүсгүйчүүдтэй хамт байх боломжийг олгодогоороо давуу талтай аж. Бүсгүйчүүдэд гэнэтийн бэлэг байнга барьдаг Дээгий гэртээ ч мөн адил ханийгаа үргэлж баярлуулдаг романтик нэгэн. Г.Банзрагчийн хувьд бэлгийг ханиасаа хамгийн анх мэдэрч байсан гэнэ. Үерхээд эхэлсэн нэг сарын ой гээд цагаан водвалк бэлэглэж байжээ.  Тухайн үед сар бүр надад бэлэг өгөх байх гэж бодож байснаа тэрбээр нуусангүй. Найзууд нь хүртэл сар бүрийн 17-нд баярын мэнд хүргэдэг уламжлал хэсэг хугацаанд тогтсон гэнэ. Гэргийгээсээ авч байсан хамгийн гоё бэлэг нь zippo асуугаар аж. Одоо ч халаасандаа авч явдгаас хайрлаж явдаг хамгийн үнэ цэнэтэй бэлэг нь ч байж мэдэх юм.

Цас бороо нар салхи, цаг хугацаатай уралдан урагшилдаг хүмүүний амьдралын хуудсанд өөрийн гэсэн өнгө аястай түүхээ гэгээнээр сийрүүлж яваа гэр бүлийн хайрын түүхээр аялсан минь энэ байв.

                                                                                                       С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр11 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент13 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр13 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм14 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм14 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм14 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд15 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм16 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм16 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм16 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим