Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Авьяасаар урлаж, чанараар хэмждэг УРЛААЧ

Нийтэлсэн

-

Цас, бороо, нар салхи цаг хугацаатай ээлжлэн эргэлддэг хүмүүний амьдралын өнгө алагласан өдрүүд үргэлжилсээр. Ийм нэгэн өдрүүдэд өөрийн ертөнцийг бүтээхээр хүсэл мөрөөдлийнхөө зүг алхаж,  жаргал, зовлон, алдаа оноогоо амьдралын хуанлид адилхан тэмдэглэж яваа Б.Сайханцэцэг бүсгүйтэй урланд нь уулзсан юм. Тэрбээр хүч хөдөлмөр, авьяас чадвараараа загварын ертөнцөд орон зайгаа бий болгож, олон хүнийг өөрийн урласан хувцсаар гоёж яваа хөдөлмөрч нэгэн.  Оёдлын машинуудаа эгнүүлэн тавьж, утсаа өнгө алаглуулан өрж, урласан бүтээлүүдийнхээ зургийг нэг бүрчлэн хананд нааж, хийх ажлынхаа төлөвлөгөөг ч самбартаа тэмдэглэсэнийг харахад аливаа ажилд хариуцлагатай ханддаг нь харагдана.

Тэрбээр дизайнер мэргэжлээр сурч, оёдол эсгүүрийн сургалтад суугаагүй ч урлах үйлдээрээ хэнийг ч дагуулахгүй гэмээр. Учир нь, зургаадугаар ангиасаа сонирхлынхоо хүрээнд хувцас шаглаж эхэлсэн нь ирээдүйгээ зураглах замыг нь заажээ. Хоббигоороо хувцас урладаг байсан болоод ч тэр үү дизайнер болон оёдлын чиглэлээр суралцах сонголт хийгээгүй гэнэ. Арван жилээ төгсөхдөө аав ээжтэйгээ зөвлөлдөж, Зочид буудал, зоогийн газрын мэргэжлээр суралцан төгсчээ.

“Би “СИТИ” их сургуульд суралцаж төгссөн. Уг нь загварын мэргэжлийн сургуульд сурсан даа. Тухайн үед загварын ангийнхны хажуугаар гарахаар хараад өнгөрдөг байлаа. Өөрийнхөө хувцсыг оёод  л өмсөнө. Хүн захиалга өгвөл хүссэн загвараар нь хийгээд өгчихнө. Урлангаа тууштай ажиллуулаад гурван жил болж байна. Оёдол хийгээд арав гаруй жил болсон” гэв.

Image may contain: 1 person, sitting

Авьяас өвлөгддөг гэдэг. Түүний оёж хатгаж, урлаж, шаглах авьяас нь түүнд эмээгээс нь өвлөгдөж иржээ. Б.Сайханцэцэг эмээгээ  дээл хийж, юм оёход нь хажууд нь хараад суучихдаг  охин байжээ. Багаасаа л оёх сонирхолтой охины анхны бүтээл богино цагаан даашинз гэнэ. 800 төгрөгийн пүүсүүг улаан торгоор эмжиж оёжээ. Түүний анхны бүтээлийг олон жил дараа буюу оюутан байхад нь ээж нь дэрний уутан дотроосоо гаргаж өгсөн талаараа дурсан ярьж байлаа.

Хувцас худалдаж авдаг хүн бол хийхэд ажиллагаа ихтэйг төдийлөн мэдэхгүй. Загвар гаргаж, материалаа сонгож, эсгүүр хийж, оёж, пермерик өмсгөхөөс эхлээд ажиллагаа ихтэй. Нэг хувцас урлахад дор хаяж, 3-4 машины дамжлагаар оёж, эзэндээ очдог. Тиймээс худалдааны хувцаснаас арай өндөр үнэтэй. Бүгдийг нэгбүрчлэн гараар хийдэг учраас үнэлгээгээ  оёдолчид өөрсдөө тогтооно. Б.Сайханцэцэгийн урласан хувцсны үнэлэмж тун боломжийн аж. “Тухайн урлангаасаа шалтгаалаад үнэ харилцан адилгүй байдаг. Оёдол материалаасаа шалтгаална. Хүний хөдөлмөр шингэдэг учраас үнээ өөрсдөө тогтоодог. Манай урлангийн хувьд дундаж үнэтэй байдаг” гэв.

Сэтгэл зүтгэлээ шингээж хийсэн бүхэн хүний нүдэнд тод харагддаг. Тиймээс Б.Сайханцэцэг ч чанарыг эрхэмлэж хийхийг зорьдог аж. Хийж бүтээсэн бүхнээсээ урам авч, илүү сайхан бүтээл гаргахыг зорьдог түүнийг сорьсон захиалгууд ч орж ирдэг гэнэ. Тэр бүхнийг давж гарахын тулд өөрийгөө дайчилж ажилладаг байна.

Image may contain: 1 person, smiling, tree, outdoor and nature

Б.Сайханцэцэг бүсгүйг цахим орчинг идэвхтэй хэрэглэдэг тэр дундаа сайхан бүхнийг цогцлоохыг хүсдэг “САЙХАН БҮСГҮЙ” группийнхэн андахгүй. Түүний урласан шинэ жилийн даашинз тухайн жилийн  трэнд загвар болдог.  Баяр болох дөхөхөөр  урланг нь зорих бүсгүйчүүдийн тоо нэмэгддэг гэнэ.  Одоогоос дөрвөн жилийн өмнө шинэ жилийн загварын даашинз урлаж, түүнийгээ боломжийн үнээр пракаталж эхэлсэн нь охид бүсгүйчүүдийн дунд эрэлт ихтэй болжээ. Тиймээс жил бүр нэлээд хэдэн даашинзыг урлаж, пракаталдаг уламжлал тогтоосон байна.

Зориод ирэх өөрийн гэсэн захиалагчтай болсон түүнээр дуучид хүртэл тоглолтын болон клип, зураг авалтынхаа хувцсыг хийлгэдэг байна. Өдөр тутамд өмсөхөд тохиромжтойгоос эхлээд хүссэн өнгө загварын хувцсаа урлуулах боломжтойг хэлж байсан юм.

Европ хувцсаар дагнан оёдог тэрбээр сошиал орчноос хувцас эсгэх, талаарх бичлэг үзэж, олон удаагийн туршилт хийж, оёх арга барилаа олсон байна. Аливаа зүйлийг хийх тусам аргын олж, амтанд нь ордог гэдэг. Тиймдээ ч одоо өөрийн гэсэн үйлчлүүлэгчид төдийгүй олон шавьтай болсон байна. “Хоёр жилийн өмнөөс сургалт явуулж эхэлсэн. Одоогоор 40 гаруй шавьтай болсон.  Эсгүүрийг хэрхэн гаргах, хүний биеийн хэмжээг авах, оёх аргачлал гэх зэрэг бүгдийг энгийнээр аль болох амархан талаас нь зааж, сургадаг.” гэв.

Сургалт 140-200 мянган төгрөгийн төлбөртэй. Олон цаг хичээллэж буйгаараа давуу талтай. Ажлын таван өдөр 4-6 цаг үргэлжилдэг аж. Тухайн суралцагчынхаа зав зайг харгалзан үзэж, сургалтад хамрагдах цагийг товлодог гэнэ.  “Сургалтад сууж юм оёж сурах олон давуу талтай. Тухайлбал,  материалаа аваад, өөрийнхөө хүссэн өнгө загвараараа үр хүүхдэдээ төдийгүй өөртөө урлаж өмсөх боломжтой” гэлээ. Эмэгтэй хүн хувцсаа өөрөө оёод өмсөнө гэдэг нь тухайн айлд үр өгөөжөө өгөх нь мэдээж. Түүний шавь нараас сурсан мэдлэгтэй тулгуурлан өрхийн орлогоо нэмэгдүүлж яваа эгэл жирийн ээжүүд ч байдаг гэнэ.

Монголын загварын ертөнцөд шинэлэг өнгө загварыг илтгэсэн брэндүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй төрөх болсон.  Тэдний дунд мэргэжлийн сургуульд сураагүй ч өөрсдийн хүч хөдөлмөр хүсэл мөрөөдлөөр олон нийтийн дунд орон зайгаа бий болгож чадсан нэгэн бол О.Сайханцэцэг юм.  Мэргэжлийн сургуульд сураагүй ч тэднээс дутхааргүй урлаж байгаа бүтээлээс нь энэ салбарт авьяас хөдөлмөрөөрөө энэ салбарын нэгэн эд эс болж чаджээ.

Өөрийнхөө урласан хувцсаар гангарах дуртай тэрбээр цагаан өнгөнд дуртай. Түүнийг хувцастай зүйрлэбэл цав цагаахан өнгөтэй, чимэглэл ихтэй, гоё дэгжин хараа булаам загвар сайтай даашинз.  Аливаа зүйлийг чинь сэтгэлээсээ хийвэл ашиг орлого, үр өгөөжөө өгдөг гэдэг. Өөрийгөө төдийгүй өрөөл бусдад хийж бүтээх хүслийн жигүүрийг дэлгэж өгч байгаа түүнтэй хэсэг хором хөөрөлдсөн нь энэ байв.

С.Ичинхорлоо

Image may contain: 3 people, people smiling, people standing and outdoor

Image may contain: 1 person, smiling, standing

Image may contain: 2 people, people smiling, people standing

Image may contain: 1 person, smiling, standing

Image may contain: 1 person, smiling, standing

Image may contain: 1 person, standing and outdoor

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр11 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент13 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр13 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм13 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм14 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм14 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд14 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм15 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм16 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм16 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим