Энтертайнмент
БНСУ-ын поп дуучин Чүэ Жинри гэртээ нас баржээ
БНСУ-ын поп дуучин Чүэ Жинри буюу Sulli 25 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Тэрээр 11 настайдаа SBS телевизийн “Ballad of Seodong” нэртэй Солонгосын олон ангит кинонд гүнжийн дүр бүтээн дэлгэцийн ертөнцөд хөл тавьж, 2009 онд Өмнөд Солонгосын охидын “f(x)” хамтлагийн гишүүнээр элсэн дуучны гараагаа эхлүүлж байжээ.
Дуучин бүсгүй энэ сарын 14-нд гэртээ нас барсан байдалтайгаар олдсон бөгөөд одоогоор ямар шалтгаан учирсныг нь тогтоогоогүй байна.
Мөн ямар нэгэн гэрээслэл олдоогүй байгаа ч ихэнхи шүтэн бишрэгчид нь түүнийг сэтгэл гутралын улмаас амиа хорлосон байх хэмээн таамаглаж буй.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.