Энтертайнмент
“Монгол жүжгийн өдрүүд” “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр эхэлнэ
Улсын драмын эрдмийн театрын 2019-2020 оны үзвэрийн жилийн нээлт “Монгол жүжгийн өдрүүд” Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр эхлэх гэж байна.
Монгол жүжгийн өдрүүдээр тоглогдох жүжгийг үзэгч та үзэхдээ үндэсний хувцсаараа гоёж ирэхийг тус театрынхан уриалж буй.
Арав, арваннэгдүгээр сард УДЭТ-ын тайзаа “Би эндээс явахгүй”, “Жаргаагүй нар”, “Надтай үлдээч”, “Хайрын виз”, “Тамгагүй төр”, “Бүсгүйн зурвас”, “Тамгагүй төр”, “Тэнгэрийн хүү” зэрэг жүжиг тоглогдох гэнэ.
Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг энэ сарын 17, 18-нд 19:00 цагт, 19, 20-нд 18:00 цагт тоглогдоно.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.