Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Цагдаагийн тангарагтай гэр бүл

Нийтэлсэн

-

Амьдрал бол яг л зураг шиг. Бийрээ хэрхэн барьж, өнгө будгийг хоршуулан сайхан зураг зурах нь таниас шалтгаална. Өөрийн амьдралын зургийг өнгөт орчлонд зурж яваа гэрэл гэгээ цацруулсан цагаан өнгөтэй зүйрлэхүйц завгүй хэрнээ залуухан Ч.Ойдовын гэр бүлийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” буландаа урьж, хүмүүний амьдралын хуудсанд дурсамж үлдээж буй түүхээр нь аялав.

Оюутны ширээнээс эхэлсэн амьдрал

Багаасаа л цагдаа болох хүсэлтэй байсан тэд оюутны ширээнээс биенээ мэддэг болжээ. Олон мянган аавын хүүтэй мөр зэрэгцэн хээрийн дадлагад явж, буу үүрч гурван км-ийн зайн гүйлтийн бэлтгэл хийж, хөлдөө томдсон израйль өмсч, холгосон ч тоолгүй өргөсөн тангарагтаа үнэнч явсан тэвчээртэй бүсгүй бол М.Мөнхшүр. Айлын дунд охин болохоор эрхэлж өсөөгүй тэрбээр дээрээ ах, доороо дүүтэй.

“Ахыг удам залгах хүү, дүүг отгон охин гээд эрхлүүлээд байдаг юм. Дунд хүүхэд болохоор төдийлөн эрхлүүлж, эвийлдэггүй байлаа. Багаасаа биеэ дааж, өөрөө шийдвэр гаргаж өссөн дөө. Аливаа зүйлд идэвхтэй ханддаг. Ангиа цэвэрлэсэн ч, тэмцээн болсон ч гүйж явна” хэмээн тэрбээр ярилаа.

Охид багаасаа гоё ганган даашинз өмсдөг бол М.Мөнхшүр ахтайгаа адилхан хувцас өмсч өсчээ. “Ахаасаа нэг насаар дүү. Эрэгтэй хүүхдийн хувцас өмсөөд сагс, воллейбол тоглоно. Найзууд хүртэл эрэгтэй хүүхдүүд байдаг байсан. Эрэгтэй хүүхдээс ичиж, эмээж, санаа зовдоггүй байв. Харин ч түшиг тулгууртай ойлголцоход амар санагддаг” гэв. Багын хөдөлгөөнтэй байсан тэрбээр хөвгүүдтэй найзалж, эршүүд өссөн нь Хууль сахиулах их сургууль руу хөтөлсөн байж мэдэх юм.

Харин түүний хань Ч.Ойдов мөн адил багаасаа цагдаа болно гэж ярьдаг байжээ. Айлын том хүү тэрбээр багын хариуцлагатай хүүхэд байсан гэнэ. “Багадаа хуульч юм уу цагдаа болно гэж боддог байсан. Цагдаагийн эрүүгийн албанд долоон жил ажиллаж байна. Сэтгэн бодох чадвар сайтай сэргэлэн хүү байсан. Цагдаагийн академид орно гэж боддог байсан болохоор математик, нийгэм, гадаад хэлний хичээлийг түлхүү судалдаг байсан” хэмээв.

Хүн бүхний танилцаж хамтын амьдралаа эхлүүлсэн түүх дурсамж болон сэтгэлд хоногшин үлддэг. Хайрын түүхээ ярихдаа хоёр бие рүүгээ харж, инээмсэглэж буйгаас 10 жилийн өмнөх өдрүүддээ дахин очсон юм шиг санагдав. Нэг курсын паралль ангийн оюутнуудын учирсан түүх сонирхолтой. Сургуулиас нь англи хэлний тэмцээн зохиожээ. Арван оюутан шалгаж  авсны дунд Ч.Ойдов, М.Мөнхшүр нар нэг баг болж оролцсон байна. Жүжигчилсэн тэмцээн учир сар гаруйн хугацаанд  байнгын бэлтгэл хийж. Энэ үед “Анх харахад гоё охин нүдэнд туссан” гэж Ч.Ойдов хэлсэн бол “Дүрэмт хувцас их сайхан зохьдог. Гутал нь гялалзсан тэлээгээ тэвхийтэл татчихсан. Яасан хөөрхөн цэвэрхэн залуу вэ гэж бодож билээ” хэмээн М.Мөнхшүр хэллээ.

Англи хэлний тэмцээн тэднийг ийн амьдралын зам руу хөтөлжээ. Хамт бэлтгэл хийж байгаа болохоор утасныхаа дугаарыг солилцож “Ирж байна уу. Бэлтгэл тэдэн цагт шүү” гэж нэгэн рүүгээ зурвас бичдэг байсан гэнэ. Бэлтгэл хийх үеэр Ч.Ойдовын төрсөн өдөр тохиож М.Мөнхшүрийг урьж, үерхэх санал тавьсан байна. Хайрлаж дурлаж хамтын амьдралаа эхлүүлэх явцад ирээдүйнхээ гэргийд зориулж эгдүүтэй бор бамбаруушны чихэнд мөнгөн ээмэг, хүзүүнд нь гинж зүүлгэж бэлэглэсэн нь М.Мөнхшүрд ихэд таалагджээ. Хүний гар цайлгаж, баярлуулах дуртай хань нь одоо ч гэргийдээ гэнэтийн бэлэг барьдаг хэвээр.

“Миний хань айлд хоосон ордоггүй. Нялх хүүхдийг хоосон гаргадаггүй өглөгч хүн. Баяр болоход сэтгэлээсээ бэлэг бэлддэг уламжлал тогтоочихсон. Надад өгсөн бэлэгнүүдээс бамбаруушинд ээмэг зүүлгэж өгсөн нь сэтгэлээс ер гардаггүй юм. Манайд арван жил болж байна. Харах бүрт хайр хүрээд байдаг юм. Тэр хослол надад биш бамбаруушинд илүү зохиод байгаа юм шиг санагдаж билээ” гэв. Арван жилийн турш жаргал зовлонгийн дэнсэнд хоёр биенээ хазайхад түшиж, хальтрахад нь тулж яваа тэдний амьдралын түүхэнд хүүхдээ өлгийдөж авсан нь хамгийн сайхан мөч гэдгийг хэн хэн нь хэлж байлаа.

Шинэ хүнээ угтаж авсан торгон мөч

Амьнаасаа амь тасалж хүүхэд төрүүлнэ гэдэг эмэгтэй хүн болсны эрхэм нандин утга учир. 18 настайдаа жирэмсэн болж, эцэг эхээсээ эмээж, хэрхэн хэлэх учраа олохгүй  явах үед М.Мөнхшүрийг хадам ээж нь эмнэлгээр дагуулан явжээ. 20 хоногийн хээрийн дадлагаар хөдөө бэлтгэл хийж, гурван км-ийн маршид гүйж ирээд халуурч хэсэгтээ бие нь тавгүйрхжээ. “Юунаас болж халуураад байгаагаа мэдээгүй ээ. “Бие өвдөөд байна. Намайг  ирээд аваач” гэж ханьдаа хэлж байсан. Хөөцөлдөж яваад акт авч өгсөн. Хотод ирээд эмнэлэгт үзүүлэхэд есөн долоо хоногтой жирэмсэн болсон байлаа. Анх мэдчихээд гэр бүлийнхэндээ яаж хэлэх вэ гэж хоорондоо ярилцсан. “Чи л хэл. Би айгаад хэлж чадахгүй” гэдгээ ханьдаа хэлсэн” гэв. Харин хань нь ээждээ “Найз охин маань жирэмсэн болсон. Та эмнэлгээр дагуулж яваад, үзүүлж, хяналтад оруул” гэж хэлжээ.

Хадам ээж нь эмнэлгээр хамт явж үзүүлж, сэтгэлзүйн дэмжлэг өгч, эцэг эхдээ хэрхэн хэлэх талаар ярилцсан байна. Эмэгтэй хүн бүхэн жирэмсэн болсноо ээждээ эхэлж хэлдэг. М.Мөнхшүр ч мөн адил “Ээж маань гайхаагүй ээ. Хүнээс хүн төрдөг нь эмэгтэй хүний тавилан учраас чамайг зэмлэж загнахгүй” гэжээ. Харин түүний аав зарчимч хүн учир хэлж чадалгүй долоон сар хүртлээ нуусан гэдэг. Хөдөө явдаг ажилтай учир хамт байх үедээ жирэмсэн гэдгийг мэдчихээд төртөл нь юм яриагүй гэнэ. Автобус, хоолны мөнгө ч өгөөгүйг М.Мөнхшүр онцоллоо. 15 цагийн турш тасралтгүй өвдөж төрсөн түүний хоёр ээж эмнэлгийн хонгилд уйлж, догдолж хүлээж суусан гэдэг. “Хүүхдээ төрүүлээд хүйг нь тасалж амжаагүй байхад хөл гарынх нь арван хурууг эхэлж бүртгэсэн. Охиноо анх хараад “Надаас ийм сонин хүн төрчихдөг” юм байна гэж бодсон” гэв. Харин Ч.Ойдов “Аав болоход эр хүний омогшил. Үр удмаа үлдээнэ гэдэг хүн болсны утга учир. Уйлж байсан” гэв.

Ээжүүд нь хүүхдээ өлгийдөж чадах болов уу хэмээн санаа нь зовниж байхад М.Мөнхшүр эмч нарыг гайхтал тэвхийтэл өлгийдсөн байна. Энэ нь багаасаа барбигаа өлгийдөж байсантай холбоотой гэнэ. Аав ээждээ аз жаргал бэлэглэж, өвөө, эмээгийнхээ анхны ач, зээ болж ирсэн О.Үжин найман настай, хоёр охин дүүтэй. Гурван насны зөрүүтэй гурван охинтой тэд хүмүүжилд анхаардаг нь хамт байхад мэдрэгдэж байлаа.

Шөнөжин ус шүүж, өглөө нь хуримласан нь

Хурим бол хүний амьдралын хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг. Ч.Ойдов 2013 онд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Хэвлийдээ хоёр дахь охиноо тээсэн тэд хуримлах өдрийнхөө урд шөнө нь унтаж чадаагүй гэнэ. Угаалгынх нь өрөөний паар задарч хоёулаа шөнөжин ус шүүж хоножээ. Энэ талаар М.Мөнхшүр “Хүний амьдралд сонин зүйл их тохиолддог юм билээ. 04:00 цагт гэнэт ариун цэврийн өрөөний турба задарч, ус алдаж эхэлсэн. Шөнөжин ус арчиж, алчуур мушгиж хоноод өглөө нь гэрлэж билээ” гэв.

Тэрбээр хуримынхаа өглөө гэрлэхгүй гэж хэлээд ханийгаа сандаргаж байжээ. “Хүн хамгийн хайртай хүндээ муухай зангаа гаргадаг. Би угаасаа энэ хуримыг хийхээ болилоо. Үс засалт, нүүр будалт таалагдахгүй байна” гэж хэлээд сандаргасан хөгжилтэй явдал тохиожээ.  Хуримын даашинзтай сүйт бүсгүйнхээ уйлж хэлсэн үгийг сонсоод  Ч.Ойдов шоконд орсон байна.

Баярласан хөөрсөн сэтгэл давхцсан үед нүүр будалт болон үсний засалт таалагдаагүй нь энэ. “Туршлагагүй, ур чадваргүй хүн ирээд үл ойлголцох асуудал үүссэн юм билээ. Асуудлыг аль болох эерэгээр шийдэхийг эрмэлзсэн. Тэр үед үсийг нь дахин янзлуулж, нүүр будалт хийх хүн олж ирсэн дээ” хэмээн Ч.Ойдов ярьсан юм. Амьдралынхаа хамгийн сайхан мөчид эмэгтэй хүн бүхэн үзэсгэлэнтэй харагдахыг хүснэ. Хуримын ордонд орох цаг нь тулчихсан байхад санаанд нийцэхгүй будалт, засалтаас болж гэрлэхгүй гэж хэлсэн болов уу.

Шоконд орсон залуу асуудлыг хурдан шийдэж, өөр үсчин дагуулж ирснээр гэргийнхээ сэтгэлд нийцтэл гоёжоо. Албан ёсоор гэр бүл болсноо цаасанд тамгалуулж, амьдралын замналаа эхэлсэн нь 2013 оны аравдугаар сарын 9-ний өдөр цас бороо холилдон орсон намрын налгар хур ихтэй тэр үеийг одоо ч бэлгэшээж, тэмдэглэдэг аж.

Бужигнаан дунд эхэлдэг өглөө

Цаг наргүй цагдаагийн албанд хүчинд зүтгэж яваа тэд ажлынхаа гарааг мөрдөн байцаагчаас эхэлжээ. Долоон жилийн турш ард түмнийхээ амгалан тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа хосууд цагдаагийн дэслэгчээс ахмад цол хүртэл дэвшсэн байна. Мэргэжил нэгтэй учраас ханийнхаа ажлыг дэмжиж, хамт явах үе байсныг Ч.Ойдов онцоллоо. Таван өдөр ажлаа ягштал хийгээд амралтынхаа хоёр хоногт сууж, сунгаж ажиллахыг боддоггүй аж. Охидуудаа агаарт гаргаж, хээрийн цай чанаж өгч, хамтдаа үзвэр үзэж, тоглоомын төвд тоглуулах зэргээр гэр бүлээрээ хоёр өдрийг хамт өнгөрүүлэхийг эрхэмлэдэг байна. Гэнэтийн ажил гарч бэлэн байдал зарласан үед хүүхдүүдээ аав ээжийндээ хүргэж өгдөг аж. Ажлаа хийж байгаа тэдэнд аав ээжүүд нь тусалж, дэмжиж, хүүхдүүдийг нь харж, цэцэрлэг сургууль, дугуйлангаас нь авдаг гэнэ. Охидуудтай айлын амьдрал онцлогтой. Мэдлэг боловсролтой болгохыг зорьдгоос гадна амь нэгтэй бие биенээ хайрлаж,  хүндлэхийг багаас нь зөвлөдөг байна.

Тэдний нэг өдрийн амьдрал өглөөний 06:30 минутад эхэлдэг. Хүүхдүүдээ босгож, хувцаслаж, цай цүүг нь уулгаад сургууль цэцэрлэгт нь хүргэж өгнө. “Бидний өглөө бужигнаантай эхэлдэг. Хувцсаа өмсөөрэй. Тэр өмдийг өмс. Тэг ингэ, тэрийгээ мартав. Дугуйлантай шүү, бүжгийнхээ хувцсыг ав. Гарах гэж байна шүү. Болж байна уу, хожигдов. Хурдал гээд гар гарт нь боорцог бариулаад гэрээсээ гарцгаана. Орой нь ч мөн адил дуу шуутай бужигнасаар гэртээ орж ирнэ. Монголын мянга мянган залуу гэр бүлийн төлөөлөл болж, өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж яваа Ч.Ойдовын гэр бүлийн талаар ийн зураглалаа.

Цас бороо нар салхи, цаг хугацаатай уралдан урагшилдаг хүмүүний амьдралын хуудсанд өөрийн гэсэн өнгө аястай түүхээ гэгээнээр сийрүүлж яваа гэр бүлийн хайрын түүхээр аялсан минь энэ байв.

                                                                                        С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр11 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент13 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр13 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм13 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм14 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм14 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд14 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм15 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм16 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм16 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим