Энтертайнмент
Оны шилдэг бүтээлээр А. Очирболд “Ухамсар” хөшөө шалгарав

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл”-ээр уран барималч А. Очирболд “Ухамсар” хөшөө шалгарчээ. Тодруулбал, монгол уран бүтээлчийн гүн утга санаа бүхий дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, технологийн хэтэрсэн хэрэглээ зэрэг олон асуудлыг хөндсөн уг бүтээл нь олон орны бүтээлүүд дундаас шалгарч, НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэсэн гэдгээр нь сайн мэдэх биз.
Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Оны шилдэг бүтээл-2019” арга хэмжээ аравдугаар сарын 18-нд болж өндөрлөсөн юм. Уг арга хэмжээг 2006 оноос хойш 13 дахь жилдээ зохион байгуулж, үзэсгэлэнг аравдугаар сарыг дуустал Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэж байгаа ажээ.
“Оны шилдэг бүтээл 2019” оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдээр:
- Уран барималч А. Очирболд “Ухамсар” хөшөө
- Зураач, барималч Г.Эрдэнэбилэг “МУЗА” уран зургийн бүтээл
- И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш, зураач Б.Отгонтүвдэн “АВГА АХ” уран зургийн бүтээл
- Монголын урчуудын эвлэлийн шагналт, уран барималчЛ.Гантөмөр “ЧОНОН ТУУЛЬ” уран баримал
- Б.Содномдаржаа “ТАВГАН ДЭЭРХ СОЁЛ” бүтээл тус тус энэ оны шилдгээр шалгарсан бол “Монголын уран зургийн нэрэмжит цом”-ын эзнээр Б.Нямхүү шалгарлаа.
Үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, Монгол зураг, инстоляци, видео артын нийт 180 орчим бүтээл ирснээс анхан шатны шалгаруулалтаар 50 гаруй бүтээлийг буцааж, хоёрдугаар шатанд 120 орчим бүтээл шалгарчээ. Тэгвэл өчигдөр /2019.10.20/ эдгээр бүтээлүүдээс шилдгийн шилдэг таван бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдаж авахаар болсон байна.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
