Энтертайнмент
Залуус дуучин Т.Ариунааг role model-оороо нэрлэв

“Нарны хаан хүүхдүүд” дуугаа эх хэлээрээ дуулж, олон орны зочдод “Хүүхдийн төлөө “За” гэж хэлье” хэмээн уриалж явсан уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа юм. Түүний дуулсан энэхүү дуу НҮБ-аас зарласан уралдаанд “Азийн шилдэг дуу”-аар шалгарч, дуучин бүсгүй маань Нью-Йорк хотноо 2002 оны тавдугаар сард “Дэлхий ертөнцийг хүүхдүүдтэйгээ хамт хөгжүүлье” уриан дор болсон концертод “Нарны хаан хүүхдүүд” дуугаа дуулж, Монголоос анх удаа НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучнаар тодорч байжээ. Шүлгийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар бичиж, аяыг нь Л.Балхжав зохиосон энэ дуу НҮБ-ын байранд хоёр өдрийн туршид эгшиглэсэн түүхтэй юм байна. Монголын төдийгүй дэлхийн хэмжээний лидерүүдэд “Хүүхдийн төлөө “За” гэж хэлье” хэмээн уриалж, “Ариун сэтгэл сан”-г үүсгэн байгуулсан дуучин Т.Ариунаа энэ удаад хүүхэд залуус төдийгүй бүх хүнд “Тэнгэрлэг бай. Тэмүүлсэн зорилгодоо эзэн бай” гэсэн уриалгыг фэйсбүүк хуудсаараа дамжуулан дэвшүүллээ. Олон нийтийг сайн сайханд уриалсан энэхүү уриалгад нь нийгэмд байр сууриа идэвхтэй илэрхийлдэг салбар бүрийн залуус нэгдэж, өөрсдийнхөө үзэл бодлыг сошиал ертөнцөд илэрхийлж байна. Урлаг соёлынхноос дуучин Наки, жүжигчин Б.Цэцэг нар дуучин Т.Ариунаагийн уриалгад нэгджээ. Жүжигчин Б.Цэцэг “Нэгдүгээр хорооллын хүүхдүүд бид Т.Ариунаа эгчийн гэрийн цонхны доор олноороо багшралдаж зогсдог байсан нь санаанаас гардаггүй юм. Яагаад гэвэл, тэр үед түүний бүх зүйл нийгэмд хит болдог байсан. Шинэ дуугаараа олон нийтийг байлдан дагуулдаг нь Т.Ариунаа, стиль имижээрээ дуулиан тарьдаг нь мөн л дуучин Т.Ариунаа байсан. Ер нь урлагийг Т.Ариунаа эгчээр тодорхойлдог байсан үе бий. Тэгэхэд бидний үеийнхэн Т.Ариунаа эгчийг дэмжиж, ойроос харахыг хүсдэг байсан. Т.Ариунаа эгч хоёр хаалгатай, улаан өнгийн машин унаад нэгдүгээр хороолол дахь гэрийнхээ гадаа ирдэг байлаа. Хүүхдүүд бид “Пөөх, Т.Ариунаа эгч ирлээ” гэж тэрүүхэндээ шуугилдан машиныг нь очиж үзэж, цонхных нь доор цугларцгаадаг байсан. Дуучин Т.Ариунаа шударга, хөдөлмөрч, дайчин, ямагт шинийг сэтгэж бусдад үлгэрлэдэг чанараараа яах аргагүй залуус бидний role model болсон уран бүтээлч” гэж ярилаа. Дуучин Накигийн хувьд “Дуучин Т.Ариунаагийн дуунуудыг хүүхэд байхаасаа л сонсож, дагаж дуулсаар ирсэн. “Нарны хаан хүүхдүүд” дуугаа дуулахад нь хүүхдийн найрал дууны хэсэгт би дуулж байлаа. Т.Ариунаа эгч их гоё бэлэг, CD, плакатаа бэлэглэж бид бөөн баяр хөөр болцгоож байсан. Дараа нь стадионд тоглолтоо хийх үеэр нь бид бас дуулж байв” хэмээн дурсамжаасаа хуваалцав. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа 2009 онд “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийснээс хойш яг арван жилийн дараа буюу ирэх сарын 08-нд “Буянт-Ухаа” спортын ордонд “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийх юм байна.
Д.Энх

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм19 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм20 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна