“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа шинийг элэрхийлэгч Б.Намуунцэцэгийг урьж, түүний ажил амьдралын орон зайгаар аяллаа. Тэрбээр монголдоо өөрийн үүсгэсэн брэнд бүхий шигтгээн наамал зургийг бий болгоод нэлээд хугацааг үджээ. Дүн өвлийн хүйтэнд дөрөвхөн сартай хүүхдээ тэврэн захилга хүргэж өгч өрхийн орлогодоо нэмэр болдог байсан үе нь 2018 онынэгдүгээр сар. “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”-үүд бяцхан үрээ асраад гэртээ байх хэсэгхэн хугацаандаа бизнесийнхээ санааг олж, хэрэгжүүлж, хийж, өөрийн гэсэн орон зайг өрсөлдөөний салбарт бий болгож чадсан хөдөлмөрч бүсгүйчүүд байдаг. Б.Намуунцэцэг ч тэдний адил нэгэн “Хүүхэд хүнсээ авч ирдэг гэдэг. Би ээж болсондоо их талархаж амьдардаг. Хүү минь аав ээждээ бизнесийн санаатай ирсэн гэж бэлгэшээдэг” хэмээн ярих тэрбээр хүүхэд байхаасаа хүмүүнлэгийнажилд идэвхтэй оролцож явсан учир зүгээр сууж чаддаггүй. Тиймдээ ч хүүхдээ асрахын хажуугаар хийхболомжтой бүх ажлыг судалж, сонирхлынхоо дагуушигтгээн наамал нааж эхэлсэн гэнэ.
Түүний хань “Байшин, цэцэг зэрэг жирийн хаа сайгүй зарагддаг ийм зургийг шигтгээгээр чимэглэж байхаар хүний зургийг ингэж чимэглээд өөрт нь бэлэгвэл утга учиртай” гэж хэлжээ. Ханийх нь хэлсэн хэдхэн үг түүнд шинэ бизнесийн сэдлийг өгч, хийж бүтээх хүсэлмөрөөдлийнх нь замналыг тавьсан гэдэг.
Хятадаас орж ирсэн зурагнуудыг оёж хатгаж, чимэглэж байхаар өөрийн гэсэн брэндийг бий болгох нь зөв гэдгийг ойлгож, судалгаа хийж эхэлжээ. Тэрбээр “Ханийн минь хэлсэн үг их нөлөөлсөн. Өөрсдийнхөө зургийг шигтгээн наамлаар хийж борлуулбал эрэлттэй байх боломжтой гэж бодсон. Анх Шинээ гэдэг залуутай хамтарч хийж байгаад өөрөө бие дааж хийж эхэлсэн. Эмэгтэйчүүд байгалиасаа оёж, хатгаж, чимэглэх өгөгдөлтэй байдаг. Хайртай хүмүүсийнхээ зургийг өөрийн гараар сэтгэлээ шингээж нэг бүрчлэн чимэглэж өгдөг учраас “Уран брэнд” гэсэн нэрийг өгсөн. Шигтгээнүүдээ ширхэг бүрээр нь нэгбүрчлэн наадагучир ажиллагаа ихтэй” байдаг гэв.
Зургийг тусгай програмаар кодолж, зурганд тохирох өнгөтэй шигтгээг өгнө. Харин үйлчлүүлэгчид зааврындагуу ууталсан шигтгээг нэг бүрчлэн нааснаар зурагбий болдог аж. Нэг үгээр “Уран брэнд”-ээс эхийн бэлдэж өгдөг гэсэн үг. Хайраа шингээж урласан хамгийн нандин бэлэг уриатай тус брэнд одоогоор 380 бүтээл гаргасан байна. Үйлчлүүлэгчид пэйж хуудсаар холбогдож, кодлуулах зургаа явуулж, тэдний зүгээсзургийг кодолж, харуулснаар хийлгэхийг хүсвэл нэг өдрийн хугацаанд гаргаж өгнө.
Анх өөрөө бие дааж хийж байсан бол одоо ханьтайгаа хамтарч гэр бүлийн бизнес болгожээ. Б.Намуунцэцэгийг анх хийж эхлэхэд хань нь төдийлөн ойшоодоггүй байсан гэнэ. Харин нэг удаа хүргэлтэнд явж байхдаа хамтдаа хийх боломжтой гэх гаргалгааг гаргажээ. Гэр бүлийн хосууд хоёулаа маркетингийн мэргэжилтэй.
Ажлыг судлахгүй хийвэл амжилтад бус алдагдалд орох эрсдэлтэйг тэд мэргэжлийн хүмүүс учир маш сайн мэднэ . Тиймээс судалгааны ажлыг нэлээд хугацаанд хийсэн гэнэ. “Уг нь жижигхэн ажлын байр байгаа. Хүүхэд жаахан учир бид хоёр ихэвчлэн гэртээ ажлаа хийдэг. Хүүгээ орхиод явах боломжгүй. Гэр бүлийнхээ бизнесийг хөгжүүлэх гээд ханийгаа ажлаас нь гаргасан. Хувиараа хөдөлмөрлөх нь амар санагддаг. Цагхугацаа, цалинд баригдахгүй ажиллаж, амьдарна. Анх шигтгээн наамал хийж эхлэхэд хань минь төдийлөн ойшоогоогүй л дээ. Тэр хандлагаас нь болоод эхлүүлсэн ажлаасаа буцаж шантраагүй. Харин ч хүүхдээ тэврээд өвлийн хүйтэнд хүргэлтэнд явжэхэлсэн. Өөрөө жолооч болоогүй болохоор эгч, хадам ээжийгээ гуйгаад л хамт хүргэлтэнд явна. Нэг зурагнаас өдөрт 5-15 мянган төгрөгийн орлоготой. Гэртээ хүүхдээ хардаг ээжийн хувьд хөөрхөн ашигтай санагдсан. Өнгөрсөн жилийн хавар хань минь хэсэг гэртээ байсан.
Тухайн үед хамт хүргэлтэнд явж эхэлсэн дээ. Нэг өдөр 200 гаруй мянган төгрөгийн зураг хүргэж өгсөн. Ашиг нь 40 мянган төгрөг л болсон юм. Тэр үед надаас “Чи 200 мянган төгрөгийн зураг хүргэж өгчихөөд яагаад ийм бага ашигтай байгаа юм бэ” гэж асуухад нь сайн тайлбарлаж өгсөн. Бага хэмжээгээр шигтгээ захиалж авахаар үнэ өндөр. Харин их хэмжээгээр авбал боломжийн гэж. Тэр үед л хамт хийх сэдэл төрсөн байхгэж боддог юм” гэв.
Аливаа ажлыг эхлүүлхэд хөрөнгө санхүүгийн асуудалдээр хацдаг нь нууц биш. Тэдний хувьд санхүүжилтийнхээ 50 хувийг өөрсдөө гаргасан байна. Гэр бүлийн бизнесээ эхлүүлэхээр зориглосон залуу ажлаасаа гарч ханьтай хамт төсөл ч бичсэн гэдэг. Хийж бүтээх хүслээр дүүрэн залуу хосуудын бичсэн төсөл 10 сая төгрөгийн хүүгүй гурван жилийн хугацаатай зээлд хамрагдаж чаджээ. “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт төсөл бичиж түрүүлээд 10 сая төгрөгийн санхүүжилт авч чадсан. Ямар нэгэн барьцаа хөрөнгө шардаагүй болохоор боломжтой санагдсан. Сар бүр тогтмол төлөх болзолтой. Ажлыг хийгээд тужштай хөдөлмөрлөж чадвал арга нь олддог. Тэгэхээр залуучууд ч мөн адил төсөл бичиж, бизнесээ дэмжүүлэх боломжтой” гэлээ. Хийе гэвэл арга олддоггэх үгийн цэнэ энд гарч ирэх шиг.
Дөрвөлжин шигтгээгээр хийдэг байсан бол төрлөө нэмээд өдгөө бөөрөнхий шигтгээгээр хийх боломжийг бүрдүүлсэн байна. Бизнесээ эхэлж байхдаа бага хэмжээгээр хятадын үйлдвэрээс захиалж авдаг байсанаж. Бага хэмжээгээр бараа бүтээгдэхүүн захиалж авахад төлбөр мөнгө нь нэлээд өндөр тусна. Тиймээс хятадын шигтгээний үйлдвэртэй 12 дугаар сард албан ёсоор гэрээ байгуулжээ. Ингэснээр боломжийн үнээр нэлээд их хэмжээний шигтгээг худалдаж авсан байна.
Тэдний нэг өрөөг шигтгээний өрөө гэхэд бараг л хилсдэхгүй. Өнгө алагласан гялалзаж гялтагнасан шигтгээнүүдийг уут уутаар нямбай гэгч нь нэгбүрчлэн хураажээ. Б.Намуунцэцэгийн хувьд хамгийн хэцүү ажил шигтгээг граммлаж уутлах гэнэ. Бүтэн өдөр сууж, граммлаж, ууталж хийнэ гэдэг баргийн хүний хийх ажил биш.
Хүн бүхний арьс, хувцасны өнгө өөр өөр байдаг учирнэлээд олон төрлийн өнгийн шигтгээг ууталдаг аж. Бор өнгө л гэхэд 12 төрөл байдаг. Бидний мэдэхгүй өнгө зөндөө байдаг юм билээ гэж хуучлах тэрбээр 480 гаруй өнгө байдаг талаар онцолсон юм. Түүний дүү хааяа нэг шигтгээ уутлах ажилд туслахаар ирээд “Энэ өнгө хаана байгаа вэ” гэж асуухад тэнд тэдэн номерийн хайрцганд байгаа. Тийм өнгө шүү” гэж шууд хэлдэг болсон гэнэ.
Түүний хамгийн анхны бүтээл өөрийн гэр бүлийн зураг. Өөрийнхөө гэрт өлгөх учир маш том хэмжээтэй хийхийг хүссэн бүсгүй “Одоо ч дуусгаагүй л явж байна. Хэмжээний хувьд нэлээд том. Хийгээд л байгаа” гэж хөгжилтэйгөөр инээмсэглэн хэлсэн юм. Арга ч үгүй биз. Ажлынхаа завсар зайгаар хийж байгаа учраас удах магадлал өндөр ч байж мэдэх юм. Шигтгээн наамалыг хурдан хугацаанд хийдэг. Олон удаагийн захиалга өгсөн байнгын хэрэглэгч эмээ ч байдаг талаар ярьсан юм. Түүнчлэн “Уран брэнд”-ийнбайнгын хэрэглэгчид Солонгосоос хүртэл захиалга өгдөг байна.
Ханьтайгаа хамтарч гэр бүлийн бизнес болгосон тэд эх орныхоо үзэсгэлэнт байгаль, уул усны зургийг ч шигтгээн наамалаар хийж үндэсний брэнд болгох зорилготой ажиллаж байгаа юм. Үйлчлүүлэгчээ дээдэлж, хэрэглэгчээ алдахгүй ажилладаг тэд ороннутаг төдийгүй гадаад орон руу хүртэл явуулдаг байна. ЖДҮ-ээс зээл бүтвэл жаазны үйлдвэртэй болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангаж , ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийгхүсдэг тэдний мөрөөдөл тун удахгүй биелэх биз ээ.
С.Ичинхорлоо