Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

“Тулхтай хүн”

Нийтэлсэн

-

Хэвлэл мэдээллийнхэн энэ хүнийг андахгүй.Түүнтэй уулзаж, хуучлахаар “Монголын Үнэн” сонины үүдээр орж, өрөөнийх нь хаалгыг зөөлөн онгойлов. Тэрбээр  сониноо унших завгүй бичиг цаастайгаа зууралдсаар сууна. Хамт ажиллаж, бичсэнээ уншуулж, хянуулан  ихийг сурч мэдсэнээ хэлэх зуур ажил амьдралынх нь тухай ам алдуулж чадсандаа олзуурхав.

Зургийн аппаратаа мөрөвчлөн хаана ямар үйл явдал болно тэнд хэзээний гүйгээд оччихсон байдаг хярваа хар сахалтай хижээлдүү насны түүнийг танихгүй хүн үгүй.

Тэр нэгэн оны жихүүн өвөл

Монголын түүхэнд баруун хилийн буюу Байтагийн тулгаралтын тухай тодоор тэмдэглэн бичсэн байдаг билээ. Тухайлбал, 1940 оны дунд үеэс Ховд аймгийн баруун хилээр османы дээрэмчид үе үе хил зөрчиж, ард олныг айлган сүрдүүлж, дээрэм тонуул хийж, нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан гэдэг. Тэд нутгийн гүн рүү нэвтэрч, айл амьтныг түйвээн дээрэмдэж, малыг нь хил давуулан авч одох болжээ. Хатуу хахир, хүнд энэ үеийн тухай тэрбээр сонин хууч хөврүүллээ. Тэднийх Цагаан түнгэ гэх өвс, дэрс, мод, бут бүхий өргөн уудам нутагт өвөлжиж байжээ. Нэгэн өглөө  дөнгөж босцгоож байхад гэрийнх нь гадуур сум шунгинаж, буун дуу гарчээ. Энэ үед аав нь том охиндоо “Цаана чинь юун буун дуу гарав аа. Хар үүрээр гэрийн хаяагаар буудаж ан гөрөө хийж явдаг ямар хүн байдаг юм бол. Гараад хараад ир” гэхэд “Ааваа болохоо байлаа. Олон морьтой казахууд гэрийн урдуур, хойгуур давхилдаж, ийш тийш буудацгааж байна” гэжээ. Гэрийнхэн нь санд мэнд босч хувцаслаад, тугалын пүнзэндээ чихэлдэн орж амь аргацааж байхад өнөөх дээрэмчид гэрийн гадаа уяатай хоносон тэмээ малыг орилуулан хөөж туусаар чимээ алсарсан гэдэг. Тэд ч буцан орж дулаан хувцсаа өмсч, гэрийнхээ доод талд байдаг зэгс, дэрс бүхий судалд орж нуугдацгаажээ.

Үд хэвийж, оройн сэрүү орохын алдад хоёр тэмээ ачаа хөтөлсөн нэг хасаг жалгын эрэг дээгүүр өнгөрч яваад өнөөх хэдийг харснаа “Дуран байгаа юу” гэж асуухад том хүү нь “Байхгүй” гэж хэлэхэд аав нь “Дуугай бай” гэж зандарчээ. Тэр мөчид нөгөө хасаг нярайлах дөхсөн тулгар биетэй ээжийнх нь өмссөн шинэхэн сэгсүүргэн дээлийг өг хэмээжээ. Өгөхгүй бол буудна гэдгийг мэдэх болохоор тайлж өгөхөд тэмээтэй ачааныхаа дээгүүр шидчихээд яваад өгсөн байна. Өвлийн тэсгим хүйтэнд хөнгөн нимгэн хувцастай үлдсэн эхэд хүүхдээ эсэн мэнд төрүүлэхээс өөр бодол төрсөнгүй. Хасгийн дээрэмчид бог малыг Мэргэн уулын зүг тоосруулан туусаар холдож, чимээ алсрахтай зэрэгцэн харуй бүрий болж, оройн жавар тачигнах нь тулгар биетэй ээжийг нь байж суух аргагүй болгосноор тэд гэртээ эргэн иржээ. Дээрэмчид гэрийнх нь эсгий үүдийг хүртэл эвдэж, эд хогшлыг нь юу ч үлдээлгүй цөлмөн авч одсон гэдэг.

Энэ их дээрэм тонуулын дараа тулгар эх нярайлж, бас нэгэн хүүгээр бүл нэмжээ. Хэд хоногийн дараа хасгийн дээрэмчдийн хөлөөс дайжиж Хар өтөг гэх газар буйр сэлгэн бууж, хүүхдийнхээ угаалга хийж, нэр хайрласан байна. Хасгаас амьд мэнд үлдсэнийг нь бэлгэшээж, ах Дамбийгийн нэр дээр Бөх гэсэн үг нэмж Бөхдамбий гэжээ. Бөхдамбий ахын аав Ноосонбор гэж гартаа уртай, ан хийж, тариа тарьдаг амьдрах арга ухаантай хүн байжээ. Бусдад дээрэмдүүлсний дараа Ноосонбор гуай хагарсан аягыг төмрөөр амлаж, олон айлыг уух аягатай болгосон гэдэг.

Ааваас өвлөсөн авьяас

“Аавын ур ухааныг ах, дүү нар маань ямар нэгэн хэмжээгээр өвлөсөн. Ажилсаг, амьдрах арга ухаантай, ур дүйтэй аавынхаа буянд үр хүүхдүүд нь ажил төрөлтэй. Амьдрал ахуй нь тэгш дүүрэн сайхан явна аа” хэмээн хэлэхдээ түүний нүдний аяганд нулимс мэлтрэн байв. Арга ч үгүй биз ээ. Арав ч хүрээгүй балчир насандаа ааваасаа өнчирч, ээжтэйгээ үлдэж, хүмүүний орчлонгийн хатуу хүтүүг туулсан энэ айлын амьдрал нэгийг өгүүлэх шиг.

Хүндхэн үед хөдөөгийн буйдхан талд Н.Бөхдамбий ахын бага нас өнгөрчээ. Гэлээ ч тэрбээр бага насныхаа дурсамжийг их л гэгээлгээр өгүүлнэ. Үенч нутаг тэр дундаа Цагаан түнгэ гэх дэрс бут, бургас хяргана тэргүүтнээр баялаг нутгаараа бахархаж ярих дуртай. “Миний ах Дамбий бага сургуулийн гуравдугаар ангид ордог жил манайх Цагаан түнгэд намаржаандаа буугаад удаагүй байхад сургуульдаа явах боллоо. Ээж надад ахыгаа сургуульд нь хүргэж өгөөд ирээрэй гээд бид хоёрыг моринд сундлуулаад явуулж билээ. Би ахыгаа 30 гаруй км-ийн алсад байрлах сумын төвийн сургуульд хүргэж өгөөд буцсан юм. Буцаад Цагаантүнгийн эхээр орж явахдаа төөрөх янзтай болоод явчихав. Гэтэл миний замд авга эгч маань хонио хариулж явахтай таарахад  “Танайх тээр тэнд утаа гарч байгаа гэр шүү” хэмээн зааж өгч билээ. Өндөр ургасан дэрсэн дундаас суунаглах утаагаар гэрээ заалган харьж билээ. Тэгэхэд би зургаан настай л байсан байх. Би таван настайгаасаа морь унаж, хөршийнхөө мал хуйг ойртуулж өгдөг байлаа. Манай хөрш Дэндэв гуай намайг “Бөхөө хүү морин дээр малгай шиг харагддаг” гэж өхөөрддөг байсансан. Ах, бид их л багаасаа хар бор ажилд гар бие оролцож, амьдрах арга ухаанд суралцсан юм шүү” гэж тэрбээр өгүүллээ.

Хөвөнтэй дээлтэй хөглөсөн нь

Бөхөө ах бараг есөн настайдаа ардын сургуулийн босгыг алхаж оржээ. Тэр үед тохилог байшин барилга байсангүй. Үенчийн бага сургууль гэр, шавар байшинд хичээллэх болсноор А үсэг заалгаж, аргын тоонд суралцаж эхэлсэн байна. Анхны багш Шилэг нь сайхан бичдэг, үлгэр жишээ хүн байсан болоод ч тэр үү ангийнхан нь сурлагаараа онцгойрч байсныг тэрбээр онцлов. Бага сургуульд дөрвөн жил сураад Ховд аймгийн Булган сумын дунд сургуульд элсэн суралцжээ.

Дунд сургуульд сурч байхдаа ангийнхаа ханын сонин болон багш нарын үзүүлэн самбар зэргийг хийж эхэлжээ. Түүний хувьд 10 дугаар ангиа төгстлөө сум, орон нутаг болон сургуулийнхаа бичих зурах аливаа зүйлд оролцож, кабинет тохижуулах, үзүүлэн самбар хийжээ. Ингэж явсаар МУИС-ийн Монгол хэл-уран зохиолын багшийн ангид суралцах хуваарь авчээ.

“Намайг аравдугаар анги төгсдөг зун манайх Сөнхөлд зусч байлаа. Ээжийнхээ дэргэд хэд хонохдоо хонь мал хариулж, өөрийн өмч хүрэн морио унаж, ах дүүгийндээ очиж, сургуульд явах болсноо дуулгахад тэд ч баярлан угтаж билээ.  Сургуульд явах болоход бага дүү маань нүдэндээ нулимстай үлдэж билээ. Ээжтэйгээ дөрөө харшуулан нарийны хөтөл дээр гарч ирээд овоонд чулуу нэмж, гол уруудан давхиж зорьсон газраа ирсэн юм. Тухайн үед ноос ачсан тээврийн тэрэг аймаг явахаар бараг л хөдлөх гэж байхад ээж маань нутгийн жолооч Пүрвээ гуайд намайг захиж, суулгаад хоёр морио хөтлөн цааш эргэхдээ нүдээ арчиж байхыг хараад сэтгэл дотор нэг юм оргих шиг болсон” гэв.

Аймгийн төв ч орж үзээгүй хөдөөний хүү ийнхүү холыг зорихдоо хөвөнтэй дээл, савхин гутал өмсч, хот ороод ах дүүдээ өг гэж ээжийнхээ өгсөн шар тос ааруул зэргийг шуудайнд хийж аваад тээврийн тэргэнд суужээ. Аймагтаа хоёр хоноод “АН-29” онгоц хөлөглөн нийслэлд ирсэн түүний хөглөж, гайхширсан түүх сонин агаад сонирхолтой.

Нутгийн ахынхаа таньдаг айлд хоночихоод өглөө нь ахынх руугаа автобусаар явахаар болжээ. Автобусанд ороход хүн бүхэн цамцтай хөнгөн нимгэн явж байхад хөвөнтэй дээлтэй, савхин гуталтай хөлсөө дуслуулан явж байсан гэдэг. Хажуугаар нь шар автобусны шил толь болсныг, хотын барилга байшингийн өндөр саруулыг, хүмүүсийн цэвэр цэмцгэрийг гайхан биширч, өөрөө бантаж баахан ичингүйрч байснаа дурсан инээмсэглэлээ.

Хотод ирээд хэд хоносны дараа сургуульдаа бүртгүүлэхээр арван жилийн ангийнхаа найзтай МУИС-ийг хайж, Хан-Уул дүүрэг орчмоор хэсэгтээ эрэл хайгуул болжээ. Таван жил суралцсаны эцэст МУИС-ийг Монгол хэл-уран зохиолын багшийн мэргэжлээр дүүргэж, нийслэлийн II дунд сургуулиас ажлынхаа гарааг эхэлжээ.

Үнэн сонины албанд 40 гаруй жил зүтгэсэн нь

Ёстой л будаг нь ханхалсан гэдэг шиг дөнгөж их сургуулиа төгссөн залуухан багш нийслэлийн төвийн дунд сургуульд таван жил гаруй ажиллажээ. Энэ хугацаанд багшлах арга барил нь холбогдох байгууллагаас ажлын санал тавих шалтгаан болж эхэлсэн байна. Тухайн үед байгууллагууд залуу боловсон хүчнийг судалж, шилж сонгож авдаг цаг. Нарийн болзол шалгуур тавьдаг хатуу үе байсан хэрэг. Намын төв хороо, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо зэрэг газраас түүнийг судалж, сонжих болжээ. Нэг удаа Намын төв хорооноос хүн ирж уулзан элдвийг асууж, шалгаахдаа “Та Орос хэл хэр мэдэх вэ? гэж асуухад “Сайн мэдэхгүй” гэсэн хариултыг өгчээ. Тэр шалгасан хүн нь УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл байсныг сүүлд мэдсэн гэдэг. Түүний хүсэл бас мөрөөдөл нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хаа нэгтэй алба эрхлэхийг зорин тэмүүлдэг байсан аж.

Хүний хүсэл мөрөөдөл биелэх шиг сайхан зүйл хаасан билээ. 1977 оны хавар “Үнэн” сонины газраас дуудаж ажилтнаар авах санал тавьжээ. Сонин хэвлэлийн ажил өөрийнх нь эзэмшсэн мэргэжилд ойр байсан болохоор зөвшөөрсөн ч тухайн үеийн хотын Боловсролын хэлтсийн дарга “Залуу багшаа өгөхгүй” хэмээн эрс эсэргүүцсэн хариу өгчээ. Хичээл сургууль засварлаж, багш сурагчид зуны амралтаа авах үеэр “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга нь дахин дуудаж, хоёр сонин өгч “Алдааг засаад аваад ир” гэжээ. Үг үсэг, хэл найруулгын талаас нь нэлээд нухаж, буцаасан хүлээлгэж өгснийг  сонины коллегийн хурлаар оруулсан байна. Тэр жилийн нэгдүгээр сард сонины газраас дахин дуудаж, “Таныг ажилд авах боллоо” гэснээр сонинтой салшгүй холбогджээ. Түүнээс хойш Бөхдамбий ах 40 гаруй жилийн турш “Үнэн” сонинд ажиллажээ.

Тэрбээр эхлээд “Үнэн” сонины Хэвлэлийн хэсэгт хянагч нийлэгчээр ажилд орж хэдхэн сар ажиллаад редактор болсон байна. Хэвлэлийн энэ хэсэгт шинэ сэтгүүлчид дадлагажин үг үсгийн алдааг хянадаг, сонины дэглэлт дизайнтай гүн танилцаж, сэтгүүлзүйн бичлэгийн олон арга хэлбэрт дадаж суралцдаг. Энэ албанд зургаа, долоон жил зүтгэхдээ үг үсгийн ноцтой алдаа гаргалгүй сайн ажилласны учир сониныхоо редакцид шилжин орж, Захидлын хэлтэс, Лавлах тасаг, Сурвалжлагчдын хэлтэс зэрэгт утга зохиолын ажилтан, сурвалжлагчаар ажиллаж, сурвалжлага, тэмдэглэл, мэдээ материал бэлдэж, идэвхтэн бичигдийн ирүүлсэн материалтай их “ноцолджээ”.

Тэр уламжлал нь одоо ч үргэлжилсээр. Манай Бөхөө ах одоо ч залуу сэтгүүлчдийн бичсэнийг редакторлах, засч сайжруулахад чин сэтгэлээсээ хандаж, тусалж дэмжсээр байна. “Тулхтай хүн” хэмээн хайрлаж, хүндэлддэг тэрбээр өөрийгөө “Би  сониныхоо эрхлэгч, цэвэрлэгчээс бусад бүх ажлыг хийсэн” гэж хошигнодог. Хошигнох ч биш юм. Сониндоо хянагч, нийлэгч, редактороос утга зохиолын ажилтан, сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга гээд ажилласан нэгэн манайдаа хуруу дарам цөөн. 1970-аад оны сүүлчээс өнөөг хүртэлх “Монголын Үнэн” сонины шарласан хуудсыг сөхөхөд түүний бичсэн материал зурайн харагдана.

Олон жилийн турш бичиж, редакторлаж явсан хүн яагаад гэрэл зураг руу “урваж” аппарат үүрч хаа сайгүй явдаг нь сонирхолтой санагддаг юм. Тэрбээр оюутан цагаасаа  “Зорький”, “Фед” гэх мэт аппаратаар зураг авч хальс цаасыг гэрийн нөхцөлд хороо найруулан угааж, гэрэл зургийн анхны мэдэгдэхүүнтэй болсноо дурсав. Сонины ажилтан болсон тэр цагаас өөрийн бичсэн зүйлээ зурагжуулах, орон нутаг руу сурвалжлагаар явахдаа сонины  хэрэгцээт гэрэл зургийг авч нийлүүлдэг байсан нь түүний сонирхолоос гадна ажлын шаардлага байжээ.

Аливаа зүйлийг зөв, сайн сайхан талаас нь харж, дүрслэх билгийн хараа, сонирхол нь хөтөлж өдий хүртэл гэрэл зурагтай нөхөрлүүлсэн аж. Сүүлийн 20-30 жилийн “Үнэн” сонины хуудсыг сөхөхөд өдөрт нэгээс хоёр, заримдаа түүнээс олон зургийг нийтлүүлж, Н.Бөхдамбий нэр бичээстэй байгаа нь нүднээ тодорно.

Сонины гэрэл зурагчинд хүрэхгүй газар очихгүй үйл явдал гэж үгүй. Тэр бүхэнд  хэзээний л оччихсон дурангаараа шагайн, ажлаа хичээнгүйлэн хийж яваа харагддаг. 40 гаруй жилийн өмнө сэтгүүлзүйн салбар руу “урваж” орж ирсэн Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Бөхдамбий ах үг үсэг найруулга зүйн хичээлээ залуу сэтгүүлчдэд харамгүй заадаг “Шинэ үсгийн багш”. Алдаа гаргахад амаараа “алганы амт” үзүүлж, амжилт гаргахад инээмсэглэлээрээ шагнах энэ хүнээр  “Монголын Үнэн” сониныхон төдийгүй манай салбарынхан бахархдаг юм.

   С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр13 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент15 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр15 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм16 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм16 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм16 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд17 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм18 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм18 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм18 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим