Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Л.Цэрэндолгор: PUBG-д үе ахиж, оноо нэмэгдэхээр өөрөөрөө бахархаж, шунаж тоглосоор донтдог

Нийтэлсэн

-

Монголд аюулын харанга дэлдэж, гамшгийн хэмжээнд хүрч буй аалзны тор шиг таран бүрхсэн тоглоом бол PUBG. Дэлхий дахиныг шуугиулж буй энэ тоглоомын талаар цахим ертөнцөд  залуус баг бүрдүүлж, хэрхэн ранкаа нэмэх, дараагийн үе рүү амжилттай шилжих талаар ярилцдаг болжээ. Тэр ч бүү хэл, гэр бүлээрээ донтож хоорондоо байлдан тоглодог байна. Энэ буруу үйлдлээ хүүхэдтэйгээ хамт тоглож, цагийг гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөж байна гэх үгээр өөрсдийгөө хамгаалж байгаа нь өрөөсгөл хэрэг юм. Хоёрдугаар ангийн долоон настай охин pubg тоглоомыг таван цагийн турш тасралтгүй тоглож байгааг харсан эмч “Эгчийн дүү тоглож болохгүй. Хор хөнөөлтэй. Нүд чинь өвдөж, нуруу нь хөшиж, гар чинь чилнэ” гэхэд хэнэг ч үгүй “Хүүхэд тоглох эрхтэй” гээд хээв нэг хэлээд суусан гэх. тай таарсан юм. Эмчийн хэлснээр тоглох зуур нүд нь байнга анивчихыг харах их хэцүү байсан тул эцэг, эхэд нь хэлэхэд тэд мөн л тоогоогүй байна. Учир нь охины аав, ээж ч мөн адил тоглодог.

Эл байдлаас  эр, эм, хүүхэд, хөгшидгүй тоглоомонд донтож байгаа нь харагдаж байна гэж СЭМҮТ-ийн Хүүхэд  өсвөр үеийн клиникийн тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгор хэлсэн. Тэрбээр ухаалаг утасны уршгаар тоглоомонд донтож, эмчлүүлэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэснээр бидний ярилцлага эхэлсэн юм. Ингээд СЭМҮТ-ийн Хүүхэд  өсвөр үеийн клиникийн тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцснаа хүргэе.

-Техник технологи хөгжихийн хэрээр компьютер болон гар утасны тоглоомд донтох хүүхдийн тоо нэмэгдэж байна. PUBG гээд тоглоомоор гэр бүлээрээ тэр ч бүү хэл, хүүхдэдээ зааж өгөөд тоглох эцэг, эх олширсон байна лээ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хэд нь тоглоомонд донтох оноштой вэ?

-Бүгд тодорхой хэмжээнд тоглодог. 2013 онд 30 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол дөрөвхөн жилийн дараа 94 болж өссөн үзүүлэлттэй байна. Үзүүлэх хүүхдийн тоо олширч байна. Дэлхий дахинд интернэтэд донтох эмгэг 1996 онд үүссэн гэдэг. Манай улсад  компьютер тоглоомонд донтсон хүүхдүүд 2003 оноос анх үзүүлж, зөвлөгөө авч эмчлүүлж эхэлсэн. 2013 оноос тоглох хүүхдийн тоо эрчимтэй нэмэгдсээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдсэн.

-Тоглоомын чанар, төрөл нэмэгдэх тусам хүүхдийн тоглох сэдэл төрдөг юм шиг ээ. Хүүхдийн сэтгэхүйд нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?

-Өмнөх тоглоомууд ихэвчлэн 2D зураглалтай байсан. Хүний сэтгэцэд нөлөөлөх нь бага гэсэн үг. Харин сүүлийн үед гарч байгаа 3D, 4D тоглоомууд илүү бодит мэт зураглалтай. Нарийвчлал өндөрсөх тусам хүний сэтгэцэд нөлөөлөх нь ихэссэн. Нэг үгээр хэлбэл, тоглоомууд шинэчлэгдэж өмнөх тоглоомоосоо хэдэн үеэр шат ахисан. PUBG тоглоом агуулга сайтай, хүний сонирхолыг татахуйц. Тоглож үзэхэд сонирхлыг нь татахаар үргэлжлүүлэх сэдэл өгдөг. Нэг үе давчихаад дараагийн үе рүүгээ орж, оноогоо өсгөх гэж улайрч тоглосоор байгаад донтчихдог. Үе ахиж, оноо нэмэгдэхээр өөрөөрөө бахархаж, шунах сэдэл төрж дахин тоглоно. Энэ мэтээр үргэлжилсээр донтдог.

pubg-н зурган илэрц"

-Донтолт бүр ижилхэн юм шиг санагдсан?

 -Архи, тамхи мансууруулах бодис хэрэглэх тусам донтдог. Яг ижил. Тоглоомыг тоглох тусам хүний тархинд бүтцийн өөрчлөлт эд эсийн төвшинд явагдана. Тиймээс тархинд “тоглоом тоглох юмсан” гэсэн бүс үүсчихлээ гэж ойлгох хэрэгтэй. Донтсон хүүхэд тоглохгүй хэсэг хугацаа болоход аяндаа үгүйлж эхэлдэг. Тоглох юмсан гэсэн хүсэл төрнө. Өөр зүйл бол сонин биш. Хэтрүүлэн хэрэглээнээсээ хэтэрч донтолтын шинж тэмдэг илэрнэ.

-Ямар шинж илэрвэл донтолтын шинж гэж ойлгох вэ?

-Хэдий хэр хугацаанд тоглоод донтох вэ гэдэг нь харьцангүй ойлголт. Тухайн хүний сэтгэлзүйн байдал чухал нөлөө үзүүлдэг. Амархан юманд автдаг донтдог хүн байна уу гэдгээс л шалтгаална. Хүмүүжил ч бас нөлөөлдөг. Аливаа зүйлийн хачир тунг тааруул гэдэг шиг хэрэглээгээ ч мөн адил зохицуулах ёстой. Тоглоод сууж байхад нүдний ухархай чилж хуурайшин, нулимс урсаж эхэлбэл хэтрүүлсэн байна гэсэн үг. Нуруу, гар чилбэл удаан суусны шинж тэмдэг. Биед илэрч байгаа дохиог чагнаж сурах хэрэгтэй. Чилж байна гэдэг нь “боль” гэсэн дохио юм. Хүүхэд бол төдийлөн өөрийгөө мэддэггүй. Тэгэхээр эцэг эхийн оролцоо чухал. Донтож магадгүй гэсэн эрсдэлтэй зүйлээр тоглуулахгүй байх хэрэгтэй. Амин чухал шаардлагатай зүйл биш. Хэрвээ хүүхэд тоглоод донтчихвол хичээлээ хийхээ болино. Эцэг эхтэйгээ ч харилцдаггүй. Өдрийн турш тоглоомд бүх цагаа зарцуулж байгаа бол донтсон гэж ойлгох хэрэгтэй. Тухайн хүүхдийг оюун ухаан, зорилго, зорилтыг нь зөвхөн тоглох хүсэл эзэмддэг. Энэ нь өөрөө донтлыг илэрхийлж байгаа  шинж тэмдэг. Тоглоомноос нь холдуулахаар уурлаж, бухимддаг. Цохиж, зодно. Эсвэл өөрийгөө гэмтээх үйлдэл гаргана. Нойргүйдэлд орно. Нийгмийн хэв журмыг зөрчдөг. Гэр бүлийн хүрээнд ээж, аавынхаа үгэнд орохгүй. Хэлсэн үг, хийсэн үйлдлийн зөрчиж эхэлнэ. Тоглоомоо тоглохын тулд эцэг, эхээсээ бага багаар мөнгө хулгайлна. Өөрийнхөө эдлэл хэрэглэлийг зарж борлуулж, тоглох мөнгөө олно. PС тоглоомын газраар хонож тоглодог. Сургуулийн орчинд ч зөрчлийн байдал нь илэрдэг. Ангийнхаа багшийн үгэнд орохгүй. Хүүхдүүдтэй ч мөн адил хэрэлдэж, ёс зүйгүй авирладаг. Хичээл хийх ямар ч сонирхолгүй болно.

-Хичээлээ таслаж тоглодог хүүхдүүд ихэссэн гэсэн. Үүнд эцэг, эх, багш  ямар оролцоотой ажиллах ёстой юм бэ?

-Эцэг, эх, багшийн хоорондын харилцаа, оролцоо маш чухал. Эхлээд ганц нэг цаг тоглодог байсан бол сүүлдээ хонон өнжин тоглодог болдог. Хичээлдээ явж байна гэдэг боловч явдаггүй. Тоглоомноос болж сурлагын үзүүлэлт муудна. Ингэж явсаар гэмт хэрэгт өртөх тохиолдол ч гардаг. Үе тэнгийнхээ хүүхдийн эдлэлийг хулгайлж, дээрэмддэг замаар тоглоомын мөнгөө олдог.

-Сэтгэлзүйг эхлээд эмчлэх хэрэгтэй гэж ойлгож болох уу?

-Архинд донтсон хүнийг “архинд донтсон” гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, эмчилгээний үр дүн гардаг. Яг л ийм зарчмаар сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Тэгж л үр дүнд хүрч, хүүхдийг муу зуршлаас гаргаж авах боломжтой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд амьдардаг. Эцэг эх нь салсан, хараа хяналт сул хүүхдүүд сэтгэлээ тайвшруулахын тулд тоглодог тал бий. Мөн найзуудаасаа шалтгаалж, хүрээлэлээсээ хаягдчихвий гэсэн бодлоор тоглож байна. Яагаад тоглож байгаа шалтгааныг нь илрүүлж, сэтгэл заслын эмчилгээ хийх нь чухал.

-Хэдэн насны хүүхдүүд тоглоомонд донтож, эмчилгээ хийлгэж байна вэ?

-10-16 насны хүүхдүүд дэлгэцийн донтолтонд өртөж байна. Тэдний 99 хувь нь эрэгтэй. Охидууд social media-г хэтрүүлж хэрэглэснээс болж булчин татах эмгэгтэй болчихсон байдаг. Бага насны хүүхдүүд орондоо шээх, хумсаа мэрэх, хуруугаа хөхөх зэргээр хүүхэд бүрт шинж тэмдэг өөрөөр илэрч байна. Харин өсвөр насны хүүхдүүд зан үйлийн өөрчлөлт гарна. Тоглодог охидууд бий. Эмнэлэгт хандах нь бага байдаг.

-PUBG тоглоомыг спорт гэж ярих хүн бий. Спортын төрөл мөн үү?

-Тоглоомыг зохиож гаргасан хүмүүс нь “и-спорт”-ын төрөл гээд байгаа. Бусдад сурталчилж борлуулахын тулд тоглоомоороо дамжуулж тэмцээн зохиож, өндөр шагнал амлаж байна. Тэмцээн зохиохоор спорт юм шиг ойлголт төрүүлдэг. Оюун ухаан хөгжүүлж, стратеги сайжирна гэж сурталчлах нь хүмүүсийн анхаарлыг татах нэг шалтгаан болдог. Тиймээс л хүмүүс спорт гэж яриад байгаа юм. Хэрвээ спорт байсан бол тоглох цаг, амралт, заавар, зөвлөгөө, дасгалжуулагчтай байх ёстой. Тодорхой хэмнэлтэй техникийн зөвлөмжтэй дасгалаа хийх ёстой биз дээ. Дээр нь спорт байсан бол мөрдөх, дүрэм журам ч бий. Гэтэл ямар ч хяналтгүй тоглосоор нойргүйдэлд хүрч, ядаргаанд орж байна. Тоглохгүй бол болохгүй, үе давах ёстой, оноо авах ёстой. Бусдаас хоцрох ёсгүй гэсэн бодол автоматаар тархинд суучихдаг. Ийм спорт гэж байх ёсгүй биз дээ. Хүмүүс үүнийг сайн ойлгох хэрэгтэй.

Өсгөсөн ранкаа худалдаж мөнгө олдог гэсэн. Тоглож эхэлсэн хүн бүрийн сонирхолыг татаж байгааг харахад агуулга сайтай тоглоом байна лээ. Нэг үе даваад сэтгэл ханамж аваад өөртөө итгэлтэй болоод тоглох зуршил нь нэмэгдсээр донтож байна. Үүнийгээ өөрөө мундаг мэтээр ойлгодог. Гэтэл амьдралын зорилготой хүн иймэрхүү тоглоомыг олон цаг тоглож өнгөрөөхгүй шүү дээ. Чухал ажилдаа цаг хугацаагаа зарцуулахаа мэддэг биз дээ. Ер нь бол залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл  гэдгийг бодолцох хэрэгтэй. Ямар ч зорилгогүй хүмүүс спорт гэх нэрийдлээр өөрсдийгөө хуурч тоглож байна.

PUBG тоглоом бол өнгөрсөн жилээс манай улсад дэлгэрсэн. Өмнө нь бол контер тоглодог хүүхдүүд ирдэг байлаа. PUBG нь контрыг бодвол арай илүү зохион байгуулалттай. Хамт олон болж бүлэглэж тоглох боломжтой гэсэн. Нийгмийн харилцаанд хамтарч аливаа зүйлийг хийх чадваргүй хүмүүс цахим орчинд энэ төрлийн тоглоомоор хамтарч тоглож байна. Харилцааны бэрхшээлтэй хүмүүс тоглоомоор дамжуулж, өөрийгөө мэдрэх боломжтой юм билээ.

pubg-н зурган илэрц"

-Ухаалаг утсыг нэг нас ч хүрээгүй хүүхэд оролдож, хэрэглэж байх юм. “Манай хүүхэд мундаг. Утасны функцыг нэг бүрчлэн мэддэг” гэж ярих эцэг эхчүүд олширч байна. Бага насны хүүхэд харсан бүхнээ цээжилдэг гэдэг шүү дээ. Бид өөрсдөө хүүхдийнхээ ирээдүй эрүүл мэндийг сүйтгэж байгаа юм шиг санагддаг?

-Бага насны хүүхдийн харааны ой тогтоолт маш сайн байдаг. Цагаан цаас шиг харсан үзсэн бүхнээ яг тэр хэвээр нь тогтоочихдог. Тэгэхээр утасны функцыг нэг хараад тогтоох нь байх ёстой л зүйл. Гэтэл хүүхэд маань ухаантай гоц юм байна. Энэ талын хөгжүүлье гээд техник технологи авч өгөөд заах нь маш буруу үйлдэл. Тухайн хүүхэд нийгмийн харилцаанаас хоцрогдож эхэлж байна гэсэн үг. Хүнтэй харилцаж хүүхдийн хэл ярианы хөгжил сайжирна. Хэл ярианы хөгжил сайн хөгжиж сэтгэхүй, оюун, бодох чадвар  сайжирдаг. Нийгмийн харилцааны эв дүй, ур чадвар сууна. Энэ чадварыг хүүхдэд суулгахад саад болдог зүйл бол техникийн хэрэгсэл байдаг.

-Техник хэт их хэрэглэдэг хүүхэд хүнтэй харилцах чадваргүй хүн болж өсдөг гэж ойлгож болох уу?

-Техник хэт их хэрэглэдэг хүүхэд цэцэрлэгт ороод бусадтайгаа хамт тоглож чаддаггүй. Сургуульд орохоороо тогтвортой суугаад хичээлээ анхаарах чадваргүй болдог. Найз нөхдийн хүрээлэлтэй болохгүй ганцаардмал байдаг. Хүүхдийн өсөлт хөгжилтөд сөрөг нөлөө үзүүлдэг учраас утасны хэрэглээг хоримоор байгаа юм.  Гар утас хэрэглүүлэхгүй байх нь хүүхдэдээ маш том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.

Технологийн хөгжихийн хэрээрэ хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, ярилцдаг эцэг, эцэг эх цөөрсөн юм шиг санагдсан. Би ганцаараа тэгж бодоод байна уу. Эсвэл мэргэжлийн хүний хувьд танд ч гэсэн ингэж анзаарагдаж байна уу?

-Хүүхэд гар утас хэрэглэх, компьютер тоглоход эцэг эхчүүд хараа хяналт сайн тавих хэрэгтэй. Яагаад гэхээр бага насны нялх хүүхэд хор уршгийн талаар мэдэхгүй. Насанд хүрсэн хүмүүс хор уршгийн талаар мэддэг хэрнээ донтоод байхад хүүхэд мэдэхгүй учраас донтох эрсдэл их байгаа. Утас болон долгион цацруулагч техникийн хэрэгсэлтэй хүүхэд ойр байвал сэтгэц болон мэдрэлийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж байдаг. Барууны оронд гэхэд бага насны хүүхдийг ухаалаг утас хэрэглэхийг хориглодог. Гэтэл манай улсад тэгдэггүй. Хүүхэд төрсөн цагаасаа л утас хэрэглэж байна. Хүүхэд нь уйлахад утсаа өгч сатааруулдаг. Хоолыг нь хүртэл өгөхдөө утсаараа видео үзүүлнэ.

Оньсон болон эвлүүлдэг тоглоомоор тоглодог хүүхэд ховордсон юм шиг. Уг нь эвлүүлдэг гэрээс эхлээд оюун ухаан хөгжүүлэх олон тоглоом үйлдвэхлэх болсон. Гэтэл зарим эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь техник технологи мэдрүүлж өсгөнө гэх юм. Энэ хэр зөв шийдэл бэ?

-Хүүхдийн оюун ухаан сэтгэхүйг хөгжүүлдэг уламжлалт тоглоом олон. Нэг үе бүр хаягдсан. Уламжлал шингэсэн шагай, эвлүүлдэг оньсон тоглоом, ном, хуруундаа хийгээд үлгэр ярьдаг хүүхэлдэй хүртэл байна. Эдгээр тоглоом ядаж таны хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй. Ямар ч хор хөнөөлгүй. Хүүхэд аливаа зүйлийг хурдан сурдаг сониуч ертөнц. Техникийн гаралтай тоглоомоор хүүхдээ тоглуулахгүй бол нийгмээс хоцрогдох юм шиг ойлгоод байна. Хүүхэд сургуульд ороод компьютерийн талаар мэдлэгтэй болдог. Хэрэглээ учраас шаардлагатай зүйлийг сурна.

Гэр бүлийн амьд харилцаа үгүй болж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Гэр бүлийн уур амьсгалыг сэргээхийн тулд гэртээ байхдаа утас оролдохгүй. Аль болох хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, хамт тоглож, ном уншиж өгөх хэрэгтэй. Бүгд л завгүй гээд хүүхдэдээ цаг гаргадаггүй. Өөрсдөө хүүхдээ тоглоомонд донтох боломжийг нь олгоод байдаг. Утас авч өгөөд тоглоом тоглох бүхий л нөхцөлийг нь бүрдүүлнэ. Утсаараа юу хийж байгааг хянадаггүй. Амьд харилцаа устаж үгүй болсон. Тал талд л утсаа оролдоод сууж байдаг. Хүүхэд хөгшидгүй дэлгэцийн донтолтонд өртсөн. Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, тоглож, хичээл хийж, харилцан ярилцаж гэр бүлийн тогтвортой харилцаа бий болно. Ингэснээр хүүхэд ээж аавдаа итгэж, ямар ч зүйл тохиолдсон хэлнэ. Хүнтэй чөлөөтэй харилцах ур чадвар эзэмшдэг. Хүүхэдтэйгээ юм ярьдаггүй мөртлөө манай охин надтай юу ч ярьдаггүй гэдэг ээжүүд олон байдаг. Өөрөө багаас нь зөв хүмүүжүүлж, харилцан ярилцаагүй байж том болохоор нь тэгж гомдоллоод байдаг.

Монголчууд нийтээрээ дэлгэцийн донтолтонд өртчихсөн гэж хэлэх хүн олон байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Монгол хүний онцлог байж мэдэх юм. Нэг зүйлийг хошуурч тунгийн тааруулахгүй хэрэглэдэг. Цахим орчинд нэг зүйл нээлт хийлээ гэхэд бөөнөөрөө хошуурдаг сониуч зантай хүмүүс. Хэмжээг нь тааруулахаа мэддэггүй. Аливаа зүйлийг тохируулж хэрэглэх зарчим манайд алдагдсан. Хоол хүнс, амралт зугаалга, гээд бүх зүйл дээр харагддаг. Хэрэгтэй зүйлд хойрго ханддаг мөртлөө хэрэггүй зүйлд маш их цагийг өнгөрүүлнэ. Энэ нь үе дамжиж уламжлагдаад байгаа. Үүнийг бодлогын төвшинд өөрчлөх ёстой. Дэлгэцийн донтолтонд өртөхгүй байх нь хувь хүний зохион байгуулалттай холбоотой.

                                                                                                        С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр15 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент17 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр17 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм18 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм18 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм18 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд19 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм20 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм20 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм20 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим