Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хүүхдийн хүчирхийлэгчийг хэрхэн “хазаарлах” вэ

Нийтэлсэн

-

“Бага насны хүүхэд аавдаа, өвөөдөө, ахдаа хүчиндүүлжээ, зодуулжээ” гэх мэдээ өдөр бүр чих дэлсэж, зүрх шимшрүүлж байна. Энэ бол тайван цагийн эмгэнэл. Сэтгэл сэртхийлгэм тоо баримт дурдвал, өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайланд дурджээ. Мөн онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэн бөгөөд үүний 238 буюу 48.7 хувь нь хүүхэд хохирсон байна. Энэ бол зөвхөн олон нийтэд ил болсон тоо баримт. Гэтэл хаалттай хаалганы цаана хэчнээн хүүхэд сэтгэл санааны дарамтад орж, бие махбод, бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа бол. Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоосон эрчүүдийн гаргаж байгаа адгууснаас дор ааш авирыг хэрхэн “хазаарлах” талаар олон удаа ярьж, тодорхой шийдвэрүүдийг гарагадаг ч үр дүнд хүрэхгүй байгааг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Холбогдох хуульд зааснаар бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил хорих ял ногдуулдаг. Энэ бол хүний амьдралын хугацааны хувьд бага биш боловч тухайн хүүхдэд учруулсан хохирлын тухайд бага төдийгүй хангалттай чанга ял шийтгэл биш болов уу. Өөрөөр хэлбэл,  гэмт хэргийн хохирогч болсон охид, хөвгүүд тэдний ар гэрийнхний сэтгэлийн шарх 20, 30  жил болсон ч эдгэхгүй, тэд насан туршдаа сэтгэлдээ гунигтай амьдардаг. Үүнийг олон жишээнээс харж болно. Харвардын Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүүхдийн хүчирхийлэл бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулаад зогсохгүй хүний ДНК-д ч арилахааргүй сорви үлдээдгийг нотолжээ.

Хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувийг гэр бүлийн хүрээнд үйлдэж байна

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд олон хуулийг батлан мөрдөж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, харин ч улам харгис хэрцгий байдал руу шилжих болов. Энэ нь зөвхөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээд гэлтгүй хүүхдээ тамлан зовоож эмнэлэгт хэвттэл нь зодож тарчлаасан хүчирхийлэгчид ч чанга хатуу ял шийтгэл ногдуулж чадахгүй, ялын бодлого сул байгаа учраас энэ төрлийн хэрэг буурахгүй байна уу гэх хардлага төрүүлж байгаа юм.  Энэ утгаараа хүчирхийлэл үйлдэгчдэд ногдуулах ял шийтгэлийг чангатгаж, холбогдох хуульд оруулахыг олон нийт хүсч буй. Хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувийг гэр бүлийн хүрээнд үйлдэж байна. Иймд УИХ-аар хэлэлцэх гэж буй Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг илүү чангаруулж, хүүхдээ хүмүүжүүлэх, өсгөх, тэжээх үүргээс татгалзсан эцэг, эхэд  тооцох хариуцлагыг илүү чангаруулах чиглэлд ажиллахаа Эмэгтэй гишүүдийн бүлгээс мэдэгдсэн. Мөн тэд Эрүүгийн хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүмүүст тооцох хууль зүйн хариуцлага, ялын бодлогыг чангаруулан тусгах шаардлагатай гэж үзэж байна.  Нэгдүгээрт, чанга дэглэмтэй хорих ангид бүх насаар нь хорих. Хоёрдугаарт, хүчингийн гэмт хэрэг хийсэн, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулдаггүй байхаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйгаа мэдэгдсэн. Хүчирхийлэгчдийг Өршөөлийн хуулиар чөлөөлж байгаа нь дахин гэмт хэрэг үйлдэхэд хүргэж буй учраас ийм зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзжээ.

хүүхдийн хүчирхийлэл зурган илэрцүүд

Дээр дурдсанчлан хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг сүүлийн өдрүүдэд шил дараалан гарч, олны анхаарал ч үүнээс хэрхэн ангижрах вэ гэсэн асуултад чиглэж байна. Шийдвэр гаргах түвшнийхэн, холбогдох албаныхан болон хуульч, өмгөөлөгчид  янз бүрийн санал санаачилга гаргаж, гарц гаргалгаа эрэлхийлж байна.  Тухайлбал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг нь чангатгах буюу цаазаар авах, бэлгийн чадваргүй болгож хөнгөлөх талаар ярьж байна. Мөн ар гэр буюу эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэд хүчирхийлэлд өртөж буйг хөндлөнгийн хүмүүс заавал мэдээлдэг эс бөгөөс тэдэнд хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг ч хэлж байна. Эдгээрийг авч хэрэгжүүлэхээс гадна хамгийн гол нь хүмүүсийн ёс суртахуунд зайлшгүй анхаарал хандуулах ёстойг ч мөн онцолж байгаа юм. Хүүхдийн хүчирхийлэгчийг хэрхэн “хазаарлах” талаар хуульчдын байр суурийг сонслоо.

Хүүхэд хүчирхийлэгчийг “хөнгөлдөг” болох талаар судлах хэрэгтэй

О.Алтангэрэл: -Хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд хэт туйлширч хандаж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, чангатгана гэхээр гэмт этгээдийг цаазаар авдаг болъё гэдэг. Хүүхдийн эрхийг хамгаалахад үүнээс гадна төрөл бүрийн хэлбэр бий. Хүүхдийг бэлгийн, бие махбодийн зэрэг ямар нэгэн хүчирхийлэлд өртсний дараа гэмт этгээдийг цаазаар авах талаар ярих биш, шат шатандаа хариуцлагатай байх ёстой. Жишээлбэл, асран хамгаалагчийн үүргээ гүйцэтгээгүйн төлөө хариуцлага хүлээлгэдэг байх ёстой.  Энэ талд ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг мэдсээр байж дуугай өнгөрдөг хүмүүс бий. Үүргээ ухамсарлаж үйлдэл, холбогдлыг нь цагдаагийн байгууллагад хэлдэггүй. Энэ бол хүчирхийлэл нэмэгдэж буйн нэг шалтгаан. Үүнээс гадна хүчирхийллийн тухай ойлголтыг нэлээд сайн нарийвчилж холбогдох хуульд тусгах шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг нэлээд сайн хэрэгжүүлж байгаа. Гэхдээ үүнд хүүхдийн эрхтэй холбоотой зүйлүүдийг нэмж оруулмаар байна. Хүүхдийн хүчирхийллийн хэлбэрийг дэлгэрэнгүй болгох хэрэгтэй болсон. Тухайлбал, хүчингийн хэрэг дээр хүүхдэд бэлгийн дарамт үзүүлж буй үйлдлүүдийг сайн ярих хэрэгтэй. Яг юуг бэлгийн дарамт гэх юм. Тэр тохиолдолд ямар хариуцлага тооцох уу гэх зэрэг асуудлыг тодорхой болгох нь зүйтэй. Эрүүгийн хуульд үйлдэл болсны дараа хариуцлага ногдуулж шийдвэрлэх тухай заалт бий. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг хөнгөлдөг болох талаар судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бэлгийн чадваргүй болгоно гэсэн үг. Үүнийг хэд хэдэн оронд ашиглаж байсан.  Энэ талаар судалж байгаа тухайгаа олон нийтэд зарлаж мэдэгдэх хэрэгтэй. Заавал үйлдэл болгохгүй ч гэсэн судалж байна гэдэг нь өөрөө нийгэмд том дохио болно. Үүнийг хэн нэгэн санаачилж яриад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсний дараа цаазаар авах талаар яриад л өнгөрдөг.

Холбоотой Зураг

Гэр бүлийн ёс суртахуунд анхаарахгүйгээр хуулиар шийдвэрлэх боломжгүй

С.Нарангэрэл: -Эрүүл саруул ухаантай хүний оюун санаанд багтахааргүй зүйл гараад байна. Энэ бол эцсийн дүндээ хуульдаа байгаа юм биш. Ерөөсөө ёс суртахуунгуй,  ёс суртахууны ялзарал газар авсан байдал юм. Хүний, өөрийн гэлтгүй харгис хэрцгий байдлаар бие махбодь, бэлгийн болон сэтгэл санааны дарамтад оруулж, хүчирхийлж байна. Нэгэнт л ээжтэй нь гэр бүл болж, амьдрал зохиож байгаа бол дагуулж ирсэн хүүхдийг нь өөрийн адил хайрлаж, халамжилж, хамгаалж өсгөх учиртай. Гэтэл энэ ёс суртахуунаа уландаа гишгэж, үүргээ биелүүлэхгүй байна. Үүнээс болж харгис хэрцгий хэрэг гараад байгаа байхгүй юу. Тийм учраас Монголын нийгмийг бүхэлд нь ялангуяа гэр бүлийг ёс суртахуунтай болгох, үр хүүхдээ хүмүүжүүлдэг эртний сайхан арга ухааныг суулгах хэрэгтэй. Энэ асуудалд анхаарал хандуулахгүйгээр зөвхөн хуулийн зохицуулалтыг чангатгах, нэмж заалт оруулах байдлаар шийдвэрлэх боломжгүй. Энэ бол Монголын нийгэм ёс суртахуунгүй болсонтой л холбоотой.

Холбогдох хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах боломж бий

Э.Билгүүн: -Үүсээд буй нөхцөл байдлыг нийгэм даяараа мэдэж байгаа. Үүнийг шийдвэрлэх, хариуцлага тоооцохтой холбоотой хууль тогтоомж бол хангалттай бий. Гэхдээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хариуцсан байгууллагууд гарч буй үйл явдалд тодохой хэмжээнд дүгнэлт хийх ёстой. Тухайлбал, хүүхдийн эрхийг хамгаалах нь нэгдүгээр асуудал. Тиймээс энэ талаар холбогдох хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах боломж бий.

Ар гэрийнхний хараа хяналт муу байгаа нь энэ төрлийн хэргийг даамжируулдаг

Д.Баасансүрэн: Олон нийт цаазаар авах ялыг байлгах ёстой талаар ярьж байна. Яагаад гэвэл, хүмүүсийн хийж буй үйлдэл харгис хэрцгий болоод байгаа учраас тэр. Гэхдээ хүчирхийлэл үйлдсэн тухайн этгээдэд цаазаар авах ял тулгахаас илүүтэй үүнийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ талаас нь харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хүнийг ингэж зодож, ингэж хүчирхийлэх юм бол надад цаазаар авах ял ногдуулах магадлалтай гэж үзээд айж, болгоомжилно. Энэ талд хийсэн судалгаа ч бий. Олон улсын хэмжээнд хүртэл ийм байдлаар нийгэмд дохио өгдөг тохиолдол бий. Тиймээс цаазаар авах ялыг Эрүүгийн хуульдаа оруулж өгөх нь зүйтэй. Гэхдээ тодорхой хэргүүдэд. Ер нь хүүхдийн эсрэг гэмт хэргийг дийлэнхдээ хамаарал бүхий этгээд үйлддэг. Ихэвчлэн хойд эцэг, эхийн хүүхдэд хандах хандлага харгис хэрцгий байгаа. Төрсөн аав юм уу ээжийг нь байхад хүүхдэд эелдэг, найрсаг ханддаг хэрнээ байхгүй үеэр нь зодож тамлах, хүчирхийлэх асуудал гардаг. Иймд ар гэрийнхэн өөрсдөө анхаарах хэрэгтэй. Ар гэрийнхэн нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Насанд хүрээгүй хүүхэддээ хараа хяналт тавиагүй, анхаарал халамжаа сайжруулдаггүй байдал энэ төрлийн хэргийг даамжируулдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд баталсан олон хууль бий.  2015 оны Эрүүгийн хуулиар хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгасан. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээдэд хүн амины хэрэг хийсэнтэй дүүцэхүйц ял шийтгэл ногдуулдаг байхаар тусгасан.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр17 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент19 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр19 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм20 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм20 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм20 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд21 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм22 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм22 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм22 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим