Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Т.Ганцэцэцэг: Онц сур гэж шаардах нь хүүхдийн сэтгэлзүйд дарамт болж, сөргөөр нөлөөлдөг

Нийтэлсэн

-

Хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг арван эмгэгийн тав нь сэтгэцийн эмгэг аж. Улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон 22 мянга гаруй хүн байгаагаас хурц солиоролтой, нийгэм болон орчиндоо аюултай үйлдэл хийж болзошгүй 3000 орчим нь СЭМҮТ-ийн польклиникийн хяналтад байдаг. Нийт сэтгэцийн өвчлөл дотор гэмтэл, цус харвалтын дараах байдлаас үүсэх, стрессээс шалтгаалах хүүхдийн  сэтгэцийн эмгэг нэлээд нэмэгдэх хандлагатай болжээ. Архинд донтох эмгэг их байсан бол  сүүлийн үед мансууруулах бодисын шалтгаант өвчлөлийн тоо ихссэн байна. Харин хүүхэд өсвөр үеийн бүтцийг авч үзэхэд  цахим тоглоомд донтох, архаг ядаргаа, сульдаа нэмэгдэх болжээ. Өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудал үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, анагаах ухааны доктор Т.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Сэтгэцийн эрүүл мэнд гэдгийг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Сэтгэцийн эрүүл мэнд гэхээр шар хадны эмнэлэгт хэвтдэг галзуучууд гэж ойлгодог. Галзуу, солиоролтой хүмүүс иргэдийн маш бага, нэг хүрэхгүй хувийг эзэлдэг. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүс сэтгэцийн тулгамдсан асуудалтай буюу донтох эмгэг, архаг ядаргаа гэсэн оноштой байдаг. Эдгээр нь сэтгэцийн хамгийн хөнгөн өвчин. Хүмүүс “унтаж чадахгүй, нойр хүрэхгүй байна”, “хэт их зүүдлээд байна”, аль эсвэл “ойр ойрхон уур хүрээд байна”  гэж ярьдаг. Энэ нь тухайн хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай, эрүүл биш гэсэн үг. Тиймээс үүнийгээ ойлгож, хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Хүн өөрийгөө ямар үед хэвийн, хэвийн бус гэдгээ мэддэг, үнэлгээ дүгнэлт өгч, улмаар хаана хандаж, ямар тусламж үйлчилгээ авах вэ гэдгээ мэддэг болох нь маш чухал.

-Улсын хэмжээнд өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ямар  түвшинд байна вэ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар ямар дүгнэлт гараад байна вэ?

-Орон нутгийн арван аймаг, Улаанбаатар хотын долоон дүүргийн 70 орчим сургуулийн 2250 сурагчийг хамруулж улсын хэмжээний судалгааг доктор В.Баярмаа өнгөрсөн онд хийсэн байдаг. Судалгаанд хамруулсан хүүхдүүдийн 30.5 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай бол эмгэг байдал руу шилжсэн нь есөн хувьтай гэж гарсан. Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нэлээд анхаардаг болж. Энэ судалгааны дараа Говь-Алтай аймгаас өсвөр насны хүүхдүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг үнэлүүлэх хүсэлтийг СЭМҮТ-д тавьж, судалгаа хийлгүүлсэн. Одоо Өмнөговь аймгийн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг үнэлж байна.

-Сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэсэн дүгнэлт гарч буй хүүхдүүдийн дийлэнхийг орон нутгийнх уу эсвэл нийслэлийнх эзэлж байна уу?

-Нэг их ялгаа байдаггүй. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хаана амьдарч байгаагаас үл хамаардаг. Гэхдээ нарийвчилж задалбал, төв суурин газрын хүүхдүүд дэлгэцэнд донтох нь их байдаг.

-Говь-Алтай аймгийн өсвөр насны хүүхдүүд сэтгэцийн хувьд ямар байна вэ?

-Тухайн аймгийн 18 сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-18 насны хүүхдүүдийг хамруулж судалгаа хийж, сэтгэл хөдлөл, зан үйлийн байдлыг үнэлсэн. Судалгаанд хамруулсан хүүхдүүдийн тухайд 50 орчим хувийг хэвийн гэж үнэлсэн.

-Хэвийн бус гэж үнэлүүлсэн хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар зүйл нөлөөлж байна вэ?

-Өсвөр насныхны сэтгэл зүйд үе тэнгийнхний дарамт шахалт, гэр орон нь шилжин суурьших, эцэг, эхийн хэрүүл маргаан, үл ойлголцол, ганцаардал дааврын өөрчлөлт зэрэг хүчин зүйл нөлөөлж буйг тогтоосон. Эдгээрээс гадна эцэг, эхчүүд “онц сур, сайхан амьдар” гэж шахах нь тэдний сэтгэл зүйд маш их дарамт болж, сөргөөр нөлөөлдөг гэж хариулсан. Эдгээр эрсдэлт хүчин зүйлс сэтгэцийн тулгамдсан асуудлыг үүсгэх эрсдэлтэй байна.

-Сэтгэцийн эмгэгтэй гэсэн оноштойгоор хэчнээн хүүхэд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна вэ

-СЭМҮТ-ийн хүүхдийн тасаг хэвтэн эмчлүүлэх 25-30 ортой. Тухайн тасагт энгийн болон архаг ядаргаа, сэтгэл судлалын эмгэг, өсвөр насанд тохиолдох солиорол туссан хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилдэг. Тасаг бол бүх цаг үед дүүрэн, ачаалалтай байдаг. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын үеэр бүр илүү их ачаалалтай, хүлээлт үүсдэг. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь нүдээ анивчих, хамар амаа дуугаргах зэрэг шинж тэмдэгтэй буюу архаг ядаргаатай байдаг. Энэ нь хүүхдийн сурах, гар утас, компьютер дээр тоглох, зурагт үзэх зэрэгт хяналт тавьж, ахуйн дэглэмийг нь мөрдүүлээгүйтэй холбоотой. Хүүхэд 15-20 минутаас илүү хугацаагаар зурагт үзэж, гар утас, компьютерээр тоглох ёсгүй. Хэрэв, үүнээс илүү хугацаанд суулгавал хүүхэд архаг ядаргаанд орох магадлал өндөртэй байдаг.

-Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дунд сэтгэцийн эмгэг, өсвөр насанд тохиолдох солиорол гэсэн оноштой хүүхэд хэр олон байна вэ?

-Маш цөөхөн байдаг. Сард 2-3 хүүхэд ийм оноштойгоор хэвтэн эмчлүүлдэг.

-Сэтгэцийн эмгэг, өөрчлөлтөөс үүдэн амиа хорлосон, оролдлого хийх тохиолдол хэр их гарч байна. Сэтгэцийн тулгамдсан асуудал ямар үр дагаварт хүргэх вэ?

-Хоруу чанар өндөртэй, архаг явцтайгаар үргэлжилдэг, хувь хүний амьдралын чанарыг эрс доройтуулдаг өөртөө итгэлгүй байдлыг үүсгэдэг.  ДЭМБ-аас маш олон улс оронд ерөнхий боловсролын сургуулийг түшиглэж, энэ төрлийн судалгааг нэгэн зэрэг хийсэн байдаг. Тухайн судалгаагаар 13-17 насныхны 25 хувь буюу 4-5 хүүхдийн нэг нь амиа хорлох бодолтой гэсэн бол тэдний есөн хувь нь оролдлого хийж үзсэн гэж хариулсан. Арван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийсэн нь аюултай, олон нийтийг түгшээсэн асуудал болоод байна. Уур бухимдал, сэтгэл түгшилт, айдас, ганцаардал, ямар нэгэн зүйлийн донтолтын эцсийн үр дүн амиа хорлолт байдаг. Энэ бол сэтгэцийн тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй, хэнд хандахаа мэдэхгүйгээс болж байна. Хэн нэгэнд сэтгэл санааны хувьд ямар нэгэн асуудал тулгамдсан тохиолдолд 108, 1800-2000 зэрэг утас руу холбогдох боломжтой.

-Эцэг, эхчүүд хүүхдээ сэтгэцийн өөрчлөлттэй гэдгийг хэрхэн анзаарч, мэдэх вэ. Хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илрэх бол?

-Хүүхэд дуугаа хурааж, сургуульдаа явах, гэрийн даалгавраа хийх дургүй болдог. Мөн хэт түргэн ууртай болох зэрэг янз бүрийн үйлдэл гаргадаг. Үүнээс гадна байнга утас оролдож, тоглоом тоглох нь сэтгэцийн хувьд эрүүл биш, зан үйл нь өөрчлөгдөж байна л гэсэн үг.  Зарим хүүхэд сэтгэл зүйн айдас түгшүүрээ дарахын тулд утсаараа тоглоом тоглож байгаад дэлгэцэнд донтдог бол зарим  эцэг, эх хүүхдээ хэт эрхлүүлж, хүссэн болгоныг нь авч өгснөөр ийм асуудал үүсдэг. Тиймээс хүүхдийг гэрт нь эцэг,  эх нь, сургуулийн орчинд ангийн багш нар хянаж, анзаарч байх хэрэгтэй.  Тухайн хүүхдийн сэтгэцийг хэвийн биш гэж үнэлсэн л бол эцэг, эх, багш, нийгмийн ажилт, сэтгэл зүйч нар хамтарч ажиллан сэтгэцийн өөрчлөлт нь ямар түвшинд байгааг тодорхойлж, зохих арга хэмжээг авах хэрэгтэй.

-Тухайлбал, хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой байдаг вэ?

-Хүүхэдтэй ярилцах нь хамгийн чухал. Сэтгэцийн эрүүл мэндийг нь дэмжих ур чадварын ярилцлага хийж, юунаас болсон, яагаад, яасан гэдгийг илрүүлэх хэрэгтэй. Ийм арга барилд эцэг, эх, багш, нийгмийн ажилтнууд суралцсан байх ёстой. Ярилцаад сэтгэцийн эмгэгтэй гэж үзвэл мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй. Заавал СЭМҮТ-д очиж үзүүлэх биш, орон нутаг, дүүргийн эрүүл мэндийн төв дэх сэтгэц, донтолтын эмчид хандаж болно.

-Эцэг, эхчүүд ахуйн дэглэмийг мөрдүүлэхэд нийтлэг ямар алдаа гаргаж байна вэ?

-Хүүхдээ уйлахаар нь гар утсаа өгч чимээгүй болгодог нь маш буруу. Энэ нь хүүхдийг багаас нь гар утасны хамааралтай болгож буй явдал юм. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ удаан хугацаанд суулгаж, хичээлийг нь хийлгүүлчихээд дараа нь шууд зурагт үзүүлдэг. Зурагт үзэхэд анхаарал шаарддаг. Тиймээс үүний оронд анхаарал сарниулсан тоглох эсвэл гэрийн ажилд туслуулах ажил хийлгэх нь зүйтэй. Анхаарлаас анхаарал шаардсан зүйл нь хүүхдийн уураг тархийг илүү хурдан ядрааж, сэтгэл санааг нь хямраахад нөлөөлдөг.

-Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллага төдийгүй хамаарал бүхий хүмүүс цаашид юунд анхаарах ёстой гэж үзэж байна вэ?

-Бүх насныхны сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл, сэтгэцийн эрүүл мэнд биеийнхээс ч илүү тэргүүлэх чиглэлд багтдаг. “Хүний сэтгэц эрүүл байснаар бие эрүүл байна” гэж үг бий. Хүн амар амгалан, тайван, уураа зөвөөр гаргаж чаддаг байвал тулгамдсан асуудлыг шийдвэрлэж,  нийгэм дэх стрессийг даван туулж чадна. Хэрэв ингэж чадахгүй бол нас ахих тусам хүндэрсээр сэтгэцийн өвчин үүсэх гол шалтгаан болдог. Иймд сургуулийн сэтгэл зүйчийн орон тоог албажуулж, тогтвортой чанартай ажиллуулах хэрэгтэй. Мөн өсвөр үеийнхэнд гэр бүл болон үе тэнгийнхний зүгээс учруулж буй таагүй сэтгэгдэл төрүүлсэн үйл явдлыг хэрхэн эерэгээр харах чадварыг эзэмшүүлэх нь зүйтэй

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр17 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент19 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр19 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм20 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм20 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм20 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд21 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм22 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм22 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм22 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим