Бусад
Хотын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг танилцууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, тогтоол өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хийлээ. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хугацаа дуусч байгаа бөгөөд биелэлтийг 29 хувьтай хэмээн дүгнэсэн байна. Биелэлтийн хувь тааруу байгаа нь төлөвлөлт муу, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэж байгаа аж.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний концепцод тусгаснаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл тогтвортой, цогц, хүртээмжтэй ухаалаг, хэмнэлттэй, дасан зохицох, идэвхтэй хөгжлийн үзэл баримтлалуудаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ урт, дунд, богино хугацаанд, үе шаттай хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн иргэд, оршин суугчид амьдрах таатай орчин бүрдсэн хот болгох хэмээн алсын хараагаа тодорхойлсон гэдгийг Хотын Захирагч онцолж хэлэв.
Нийслэл хот нь 2020 оны байдлаар сорилтууд тулгарсан хот байгаа хэмээн үзсэн бол 2040 онд амьдралын таатай орчин бүрдсэн хот болон хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хот 2040 онд 532.000 га талбай, 2.2 сая хүн амтай, оновчтой газар ашиглалт, зохион байгуулалттай, байгаль орчинд ээлтэй, тогтвортой зам тээврийн дэд бүтцээр холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй төрөлжин хөгжсөн, дагуул хот тосгод бүхий цогц хот болгон хөгжүүлнэ хэмээн тусгасан байна. Хурдны авто зам, шинэ төмөр зам, Аргалант-Эмээлт, Аэросити, Налайхад логистикийн төвүүдийг шинээр байгуулснаар ачаа тээврийн урсгалыг Улаанбаатар хотоос гаргаж, төвлөрлийг сааруулж хэмээн тооцсон байна.
Инженерийн дэд бүтцийн хангамжийн 70 хувийг төвлөрсөн, 30 хувийг хэсэгчилсэн бие даасан шугам сүлжээнээс хангах аж. Хүн ам нь сайжруулсан сууц болон барилгажсан хэсэгт амьдрах бол гэр хорооллын үер усны эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа өрхүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, орон сууцжуулах замаар газрыг чөлөөлж, ногоон бүс болгон хөгжүүлэх юм.
Хөгжлийн зургаан стартеги, стратегийн 22 зорилго, хэрэгжүүлэх 69 арга хэмжээг тусгажээ. Хөгжлийн зургаан стратегийг тодорхойлж байгаа бөгөөд үүнд Байгаль, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилтэй хот, Суурьшлын оновчтой тогтолцоо, орон зайн бүтэцтэй хот, Амьдралын орчин, тэгш хүртээмжтэй хот, Нөөцийг ариг гамтай, үр дүнтэй ашигласан, ухаалаг хот, Байгаль, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хот, Даяарчлалын эрин үетэй хөл зэрэгцэн хөгжих идэвхтэй хот байх хэмээн тусгажээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг23 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм21 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм24 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм21 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа