Бусад
“Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болж байна

Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран “Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энхэүү эрдэм шинжилгээний хурал, архивын үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн үе үеийн хотын удирдлагууд, доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн 582 төлөөлөл оролцож байна.
Хурлын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Нийслэл Улаанбаатар хот цаг хугацаатай уралдан өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшсээр 380 жилийн босгыг алхаж байна. Ойн хүрээнд олон бүтээлч ажлуудыг зохион байгуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөж ажиллаж байна. Өнгөрсөн хугацааны алдаа оноогоо цэгнэх, ирээдүйд тогтвортой, төлөвлөлттэй, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих боломжийг хамтдаа эрэлхийлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хийж байна. Мөн Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувийг эзэлдэг хүүхэд, залуучуудад нийслэлийнхээ үүсэл хөгжил, түүхэн үнэт зүйлийг сурталчлан таниулах нь чухал учраас энэ хурлын бас нэгэн ач холбогдол үүнд оршиж байна” гэв.
Эрдэм шинжилгээний хурал нь “Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, түүх соёл” болон “Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл” гэсэн хоёр салбар хуралдаанд доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж санал дүгнэлт дэвшүүлэх юм. Яг одоо “Улаанбаатар хотын түүх, судалгаа” сэдвээр Б.Пунсалдулам Доктор /Ph.D/ профессор илтгэл тавьж байна.
“Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, түүх соёл” I салбар хуралдаанаар:
-“Улаанбаатар хотын түүх, судалгаа” сэдвээр Б.Пунсалдулам Доктор /Ph.D/ профессор
-“Бүтээн байгуулалтын жилүүд дэх Улаанбаатар” сэдвээр Д.Эрдэнэбат
-“Улаанбаатар хотын аж үйлдвэрийн хөгжилт” сэдвээр С.Энхжин Доктор / Ph.D/ Дэд профессор
-“Өргөөгөөр аялсан Унгар эрдэмтний тэмдэглэл” /1873,1898 он/ сэдвээр Borbala Obrusanszky, доктор /Ph.D/, дэд профессор
-“Гадаадын зээл тусламж: Нийслэлийг орон сууцжуулсан нь” сэдвээр Ч.Болдбаатар доктор /Ph.D/ дэд профессор
-“Улаанбаатар хот орчмын түүх соёлын дурсгалыг аялал жуулчлалд ашиглах нь” сэдвээр Б. Цогтбаатар доктор / Ph.D/, профессор
– “Богдын хүрээний сүм дуганы тухай” сэдвээр Teleki Krisztina Доктор /Ph.D/
-“ Улаанбаатар хотын Хот төлөвлөлтийн хөгжлийн асуудал” сэдвээр Ц.Тулга
-“ Монголчуудын улс төрийн төв: Хөшөө дурсгалын жишээгээр” сэдвээр Н.Маралмаа доктор/ Ph.D/
-“ Улаанбаатар хот дах гадаадын иргэд” /1945-1990 он/ сэдвээр Н. Алтантөгс, доктор/ Ph.D/
-“ Монголын сүм хийдийн үүдний арсланг зөв дүрслэх нь” сэдвээр Д. Тулга
-“ УБ хотын төвийн хэсэг: Төлөвлөлт,бүтээн байгуулалт, үнэ цэн” сэдвээр Г.Очбаяр
-“ Нийслэлийн бүтээн байгуулалт, хотжилтын талаарх архивын баримтууд” сэдвээр нийслэлийн Архивын газрын Орлогч дарга З.Алтанцэцэг нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
“Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл” II салбар хуралдаанаар:
– “Улаанбаатар хотын Хот төлөвлөлтийн практик ба олон улсын хандлагад үндэслэн төлөвлөх нь” сэдвээр Д. Хайсамбуу доктор /Ph.D/
-“ Монгол улсын хот байгуулалт, төлөвлөлтөд бүсчлэлийн тогтолцоог нэвтрүүлэх нь“ /Улаанбаатар хотын жишээн дээр/ сэдвээр Г.Нарангэрэл Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн зөвлөх архитектор
-“Улаанбаатар хотын орон зайн бүтэц, зохион байгуулалт хөгжлийн чиг хандлага” сэдвээр Б.Чинбат доктор / Ph.D/ профессор,
-“ Улаанбаатар хотын гэр хорооллын худгийн усны чанарын судалгаа” сэдвээр Ч.Жавзан Доктор /Ph.D/
-“ Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний эгэх хариуцлагын үнэлгээний туршлага, үр дүн” сэдвээр Ц.Цэцэнбилэг доктор, / Ph.D/ дэд профессор,
-“ Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох тухай” сэдвээр А.Жаргалсайхан доктор /Ph.D/ профессор,
-“Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэх шаардлага” сэдвээр С.Төмөрдулам
-“ Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах онол практикийн үндэслэл” сэдвээр О.Энхтуяа, Н.Очгэрэл доктор /Ph.D/,
-“ Улаанбаатар хотын ногоон байгууламжинд ургаж буй шилмүүст модны анатоми, экофизиологийн судалгааны үр дүнгээс” сэдвээр Б.Цэрэнханд доктор /Ph.D/ профессор,
-“Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Д.Сүхбат доктор /Ph.D/,
-“Улаанбаатар хотын зарим дүүргүүдийн ус хөрсний химийн судалгааны дүн” Б.Мөнхцэцэг доктор /Ph.D/ профессор нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг24 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм22 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа