Бусад
“ҮЛЭМЖ ГРОСЕРС” ХХК та бүхнийг ажлын байрны өдөрлөгт урьж байна

2019 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд /Пүрэв, Баасан гараг/
🕒10.00-17.00 цагт
✅Хаана: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь #ХөдөлмөрЭрхлэлтийгДэмжихТөвд
☎️Утас: 75111896, 91011896
🔊#ЗарлагдсанАжлынБайр_138
#FoodStudio
✅Ерөнхий тогооч 1
Тогооч мэргэжлээр 3-5 жил ажилласан туршлагатай байх. Удирдан зохион байгуулах чадвартай. Ази хоолоор дагнасан бол давуу тал болно.
✅Зохион байгуулагч 1
Англи хэлтэй, удирдан зохион байгуулах чадвартай, асуудлыг түргэн шуурхай шийдвэлэх чадвартай байх, багаар ажиллах чадвартай
✅Тогооч /Ази болон Монгол хоолны тогооч/ 14 Мэргэжлээрээ 2-3 жил ажилласан туршлагатай, хариуцлагатай, найдвартай байх, багаар ажиллах чадвартай
✅Эрүүл ахуйч 2
Хүнсний эрүүл ахуйч, технологич мэргэжилтэй байх, Мэргэжлээрээ 3-5 жил ажилласан туршлагатай байх, багаар ажиллах чадвартай
✅Нягтлан бодогч 1
Рестораны чиглэлийн байгуулллагад 3-5 жил ажиллаж байсан туршлагатай, ачаалал даах чадвартай, хариуцлагатай байх
✅Нярав 1
Няраваар 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх
Бэлтгэл тогооч 6
✅Махны бэлтгэл тогооч 2, Ногооны бэлтгэл тогооч 2, Гурил будааны бэлтгэл тогооч 2
Цаг баримталдаг, түргэн, шуурхай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай”
✅Зөөгч, касс 8
Харилцааны соёлтой, цэвэрч нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг, багаар ажиллах чадвартай
✅Хэрэглэгчийн туслах 4
Харилцааны соёлтой, цэвэрч нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг, багаар ажиллах чадвартай
✅Кассын ажилтан 2
Харилцааны соёлтой, цэвэрч нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг, тооцоо хийх чадвартай байх, багаар ажиллах чадвартай
✅Угтагч 2
Харилцааны соёлтой, цэвэрч нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг, багаар ажиллах чадвартай
✅Үйлчилгээний ажилтан 4
Түргэн шуурхай, харилцааны соёлтой, ажилсаг, багаар ажиллах чадвартай
✅Сав угаагч 4
Түргэн шуурхай, ажилсаг, багаар ажиллах чадвартай
✅Жолооч 1
4-өөс дээш жил машин барьж байсан туршлагатай, хүлээцтэй, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай,
#GoodPriceMarket
✅Худалдааны зөвлөх 40
Харилцааны соёлтой, цэвэрч нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг, багаар ажиллах чадвартай
✅Кассын ажилтан 25
Харилцааны соёлтой, цэвэрч нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг, тооцоо хийх чадвартай байх, багаар ажиллах чадвартай
✅Хүргэлтийн жолооч 10
Харилцааны соёлтой, цэвэрч нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг, тооцоо хийх чадвартай байх, багаар ажиллах чадвартай
✅Хүргэлтийн оператор 4
Харилцааны соёлтой, хариуцлагатай, цаг баримталдаг, тооцоо хийх чадвартай байх, багаар ажиллах чадвартай
✅Үйлчлэгч 4
Цэвэрч нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг, түргэн шуурхай, багаар ажиллах чадвартай
✅Аж ахуйн ажилтан 1
Цахилгаан болон хөргүүрийн мэдлэгэй, гарын ур дүйтэй
✅Видео дизайнер 1
Мэргэжлээрээ багадаа 2-оос доошгүй ажилласан туршлагатай. 3 D анимэйшн хийдэг бол давуу тал болно.
✅Хүний нөөцийн мэргэжилтэн 1
Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай. Сонгон шалгаруулалт, сургалт хөгжлөөр дагнасан байвал давуу тал болно.
✅Солонгос хэлтэй барааны мэргэжилтэн 1
Солонгос хэлний topic 5 аас дээш оноотой, excel ашиглалт маш өндөр байх, харилцааны соёлтой, хурдтай, сэргэлэн байх

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг24 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм21 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм24 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм21 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа