Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Л.Нямбаяр: Өмнөх жилтэй харьцуулахад 10 дахин их өнгө хучилт хийсэн

Нийтэлсэн

-

Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нөхцөл байдлын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсээд буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хугацаатай албан даалгаврыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. “Эрдэнэс Монгол” ХХК албан даалгаврын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажилласан бэ?

-Албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК болон “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-д хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтыг хариуцах зорилготой Зам засварын нэгж байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компани болон “Гашуун Сухайт Авто Зам” компанийн ТУЗ-өөс холбогдох шийдвэр гарч, 36 хүний бүрэлдэхүүнтэй, 23 ширхэг тоног төхөөрөмж, машин механизмтай Зам засварын нэгжийг байгуулсан. Өнөөдрийн байдлаар Зам засварын нэгж төлөвлөсөн ажлаа бүрэн гүйцэтгээд байна. Нэгж байгуулагдсанаар зам засварын ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэснээс гадна эдийн засгийн хэмнэлт бий болсон. Мөн нүүрс тээврийн зам дагуу 10-15 км тутамд амралтын цэг байгуулах ажлыг үүрэг болгосон. “Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн жил хийсэн зогсоолын талбайн хэмжээг нэмэгдүүлж, 140 метр урт зогсоолуудыг 180 метр болгосон. Ингэснээр түр амрах цэг бүхий зогсоол дээр байрлах автомашины тоо өссөн. Үүнээс гадна дээрх албан даалгаварт зам засвар, арчлалтын ажлыг яаралтай зохион байгуулах, тэмдэг тэмдэглэгээг сайжруулахыг үүрэг болгосон. Энэхүү албан даалгаврын дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Тээврийн цагдаагийн хэлтэстэй хамтран замын тэмдэг тэмдэглэгээний үзлэгийг зохион байгуулсан. Энэ хүрээнд эргэлт тойруу, давтамжтай осол аваар гардаг газруудын жагсаалтыг гаргаж, шаардлагатай байгаа тэмдэг тэмдэглэгээг нэмж байршуулсан. Нийтдээ 140,000  урт метр тэмдэглэгээ хийж,  300 ширхэг тэмдэг суурилуулсан. Мөн шаардлагатай хэсгүүдэд 400 ширхэг дохионы шон байрлуулсан. Албан даалгаварт тусгагдсан ажлуудыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэсэн.

-“Эрдэнэс Монгол” ХХК Зам засварын нэгж байгуулан засвар, арчлалтын ажлаа гүйцэтгэсэн гэлээ. Энэ жил хэчнээн км газарт зам засварын ажлыг хийсэн бэ?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам бол улсын болон орон нутгийн чанартай авто замаас өөр. Учир нь хүнд даацын тусгай зориулалтын авто зам бөгөөд 70 хүртэлх тоннын нүүрс ачсан автомашинууд 24 цагийн турш уг зам дээр тасралтгүй тээвэрлэлт хийж байна. Монгол Улсын нүүрсний экспорт 2014-2016 оны хооронд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан харьцангуй бага байсан. Иймд тухайн жилүүдэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтын ажил төлөвлөсөн хэмжээнд хүрч чадаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн жилүүдэд замд эвдрэл гэмтэл гарсан боловч засвар хийж чадаагүй байсаар хуримтлагдсан. Ингэснээр хуримтлагдсан замын эвдрэлийг яаралтай засварлах шаардлага үүссэн учир 2017 болон 2018 онд тус бүр 5 км замд өнгө хучилтын ажлыг хийсэн. Харин 2019 онд 48.5 км замд өнгө хучилтын ажлыг хийсэн бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин их хэмжээ юм. Анх энэхүү зам 6 см-ийн зузаантай тавигдсан. Харин сүүлийн жилүүдэд мөн л 6 см-ийн зузаантай өнгө хучилт хийлээ. Ингэснээр өнгө хучилт хийсэн хэсгүүддээ элэгдлийг тооцохгүйгээр зам 12 см-ийн зузаантай болсон.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг “Эрдэнэс Монгол” компани 2014 онд хүлээн авсан. Тухайн үед замын ТЭЗҮ-д 2015 онд авто замд бүрэн өнгө хучилт хийхээр тусгагдсан байсан. Гэвч эдийн засгийн хямралаас үүдэн ТЭЗҮ-д тусгагдсан дээрх өнгө хучилтын ажлыг хийж чадаагүй. Өнөөдрийн байдлаар 58.5 км-т өнгө хучилт хийгээд байна. Энэ нь нийт замын 40 орчим хувь.

-Нүүрс тээврийн ижил төрлийн замтай харьцуулахад өнгө хучилт ямар байгаа вэ?

-Улсын хэмжээнд нүүрс тээврийн хүнд зориулалтын хэд хэдэн авто зам байдаг. Тодруулбал, Ухаахудаг-Барууннаран болон Нарийнсухайт-Шивээхүрэнгийн боомтын зэрэг чиглэлийн авто замууд бий. Ухаахудаг-Барууннаран чиглэлийн авто зам 11 см-ийн асфальтбетон хучилттай бол Нарийнсухайт-Шивээхүрэнгийн зам 24 см цементэн бетон хучилттай. Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын хувьд хамгийн анхны тусгай зориулалтын авто зам бөгөөд дээрх замуудтай харьцуулахад хамгийн бага зузаантай. Гэвч дээрх хоёр авто замтай харьцуулахад хамгийн их ачаалалтай байдаг. Угтаа бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам 18 тоннын даацтай бөгөөд өдөртөө нэг талдаа 800 автомашин зорчих зориулалттай. Гэвч өнөөдрийн байдлаар ачаалалтай үедээ нэг талдаа 1100 гаруй автомашин зорчиж байна.

-Ирэх онд хэчнээн км зайд зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-2019 онд хийсэн замын засвар, арчлалтын ажлын тоо, хэмжээг бууруулахгүй гэсэн урьдчилсан төлөвлөгөө байна. Замын засвар, арчлалтын ажил санхүүгийн нөөцөд тулгуурлаж явдаг.

-Замын засвар, арчлалтын ажлаас гадна зам дагуу амрах газар, хогийн цэг байгуулах болон хогийг дахин боловсруулж буй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Авто зам бол дэд бүтцийн нэг төрөл. Гэхдээ ганцхан авто зам тавьснаар бүх асуудал шийдэгдэхгүй. Тиймээс зам дагуу бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий. Тухайлбал, эрчим хүчний сүлжээ, шилэн кабел тавих шаардлагатай. Энэ жилийн тухайд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд гар утасны сүлжээ бүрэн нэвтрээгүй байсан. Үүнээс улбаалан автомашин саатах, эвдрэл гэмтэл, осол аваар гарахад шуурхай дуудлага өгөх боломжгүй байсан. Харин “Юнител” компаниас зам дагуу 4 сүлжээний антен байрлуулж, бүрэн сүлжээтэй болголоо. Мөн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлага бий. 2020 онд тус замын 00-57 болон 119-112 км-т эрчим хүчний шугам татахаар төлөвлөж байна. Ингэснээр тээвэрчдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл, хүнсний аюулгүй байдал, авто машинуудын засвар үйлчилгээ, замын гэрэлтүүлэг болон камержуулалт зэрэг олон асуудал шийдвэрлэгдэх боломжтой.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд байгаль орчинд ээлтэй нүүрс тээвэрлэлт хийх шаардлага бий болсон. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Нүүрсний хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, хорогдол багатай тээвэрлэлтийг хөгжүүлэх үүднээс  чингэлэгтэй тээвэрлэлтийг дэмжин ажиллаж байна. Үүнээс гадна хогийг дахин боловсруулах чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжихээр яригдаж байна. Нүүрс тээврийн замд автомашины дугуйн хог ихээр бий болдог. Хаягдал дугуйг дахин ашиглах олон арга бий. Тухайлбал, зөөлөвч материал, хүүхдийн болон болон спортын талбайн бүтээн байгуулалтын ажилд ашигладаг. Зам дагуу хог дахин боловсруулах цэг байгуулах судалгааны ажил хийгдэж байгаа. “Эрдэнэс Монгол” компани 2017 онд хог ангилж хаях цэгүүдийг байгуулсан. Мөн тээвэрлэлт хийж буй жолооч нар өөрсдөө санал санаачлага гарган, зам дагуух хогийг цэвэрлэж байгааг компанийн зүгээс дэмжин ажиллаж байна.

-Жолооч нарыг соён гэгээрүүлэх, тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх шаардлага бий. Энэ хүрээнд ямар ажил хийж байгаа вэ?

-Тээвэрлэлтэд гурван хүчин зүйл чухал нөлөөтэй байдаг. Тодруулбал, замын бэлэн байдал, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдал болон жолооч нарын ур чадвар, хариуцлага. “Эрдэнэс Монгол” компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарыг соён гэгээрүүлэх шат дараатай ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ онд техникийн болон эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөөг багтаасан сэтгүүлийг гаргаж, жолооч нарт түгээсэн. Мөн мэдээллийн хэрэгслээр дамжуулан жолооч нарыг соён гэгээрүүлэхээр орон нутгийн 101.1 FM радиог дэмжин, хамтран ажиллаж байна. Цагаан хад суурьшлын бүс нь зарим өвчлөлөөрөө улсын дунджаас хэт өндөр үзүүлэлттэй байгаа. Иймд өнгөрсөн онд Эрүүл мэндийн яамтай хамтран эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулсан бөгөөд энэ жил дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан. Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газартай хамтран осол аваар, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зорилтот аян зохион байгуулахаар ажиллаж байна.

-Өмнөх жилүүүдтэй харьцуулахад осол аваарын тоо хэмжээ буурсан уу?

-Жолооч нарыг соён гэгээрүүлэх нь осол аваарын тоо хэмжээг бууруулах нэг хөшүүрэг болж байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газартай хамтран Гэрээт цагдаагийн хэлтсийг ажиллуулж байгаа нь осол аваар буурах бас нэг үндэс болсон. 2019 оны эхний 10 сарын байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд  осол аваарийн тоо өмнөх оноос 15 хувиар буурсан байна. Гэрээт цагдаагийн тасаг хэлтэс болон өргөжиж, 40 алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн алба хаагчдын ая тухтай орчинд ажиллах нөхцөлийг сайжруулж, кемпийн байрыг шинээр ашиглалтад оруулснаас гадна шаардлагатай автомашин, тоног төхөөрөмжөөр нэмж хангасан. Ирэх онд осол аваар, зөрчлийг бууруулах хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын дунд хэсэгт цагдаагийн пост байрлуулах,  дундаж хурдыг тооцоолох системийг суурилуулахаар төлөвлөсөн. Ингэснээр хурд хэтрүүлэх зөрчил буурна хэмээн тооцсон.

-Жолооч нарт төрийн үйлчилгээг үзүүлэх зайлшгүй шаардлага бий. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Олон жолооч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байснаар үүсэх эрсдэл, хүндрэлүүд бий. Мөн жолооч нар гадаад паспорт болон жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлснээр шинээр захиалах зэрэг төрийн үйлчилгээг зайлшгүй шуурхай авах шаардлага бий. Иймд төрийн үйлчилгээ болон бусад төрлийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлсэн 2500 автомашины зогсоол бүхий “Тайван зогсоол” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг дэмжин ажиллаж байна. Хөгжлийн банкнаас санхүүгийн дэмжлэг авсан уг цогцолбор ирэх онд ашиглалтад орох мэдээтэй байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн нөхцөл байдал ямар байгаа вэ.  Үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдалтай холбон автомашины тоо хэмжээг бууруулна гэх мэдээлэл цацагдаж байна. Иймд шийдвэр гарсан юм уу?

-2017 онд 9000, 2018 онд 12200 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байсан бол энэ онд 12800 болж өсөөд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нүүрс тээврийн хэрэгслийн тоог бууруулах шийдвэр гараагүй. Харин нэмэхгүй байх чиглэл баримтлан ажиллана гэдгээ холбогдох байгууллагууд мэдэгдсэн.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр17 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент19 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр19 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм20 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм20 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм20 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд21 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм22 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм22 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм23 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим