Энтертайнмент
Бямба гараг бүрт 3х3 төрлөөр өрсөлдөх ‘MGL 3×3 League’ эхэлнэ

Парис 2024 Олимпийн наадмын шинэ цикл эхэлж буйтай холбогдуулан Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооноос ФИБА-гийн системийг дэлхийн жишгийн дагуу Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Иймд цоо шинэ төсөл болох “MGL 3×3 League” эхлэхэд бэлэн болжээ.
“MGL 3×3 League” нь ФИБА-гийн олон улсын жишгийн дагуу “Тал нутгаасаа олимпод” ч хүрч болох боломжийг хүн бүрт нээлттэй олгож, дотоодын мэргэжлийн багууд үүсэх боломжийг олгох зорилготой.
Бямба гараг бүрт 3х3 төрлөөр өрсөлдөн, оноо цуглуулж, чансаагаараа өрсөлдөн, шилдэг багууд ФИБА 3х3 Дэлхийн гранприд өрсөлдөх эрхийг авах юм.
Насны ангилал нь 1995-01-01-нээс хойш 2002-12-31 өмнө төрсөн тамирчид гэж заасан байна. MGL 3×3 лигийн Winter Tour гурван сарын турш тасралтгүй (December Stops, January Stops, February Stops) болж, ФИНАЛ-ын тэмцээнд хамгийн шилдгээ тодруулах юм.
Улаанбаатар ММС Энержи, Тайхар АРА АДМ багуудын өрсөлддөг
ФИБА-гийн Дэлхийн гранпри->Дэлхийн Их Дуулга->Дэлхийн Их Дуулгын ФИНАЛ-тай яг ижил систем гэсэн үг. Мөн нийт шагналын сан 40,000,000 төгрөг, нэг Stop-ийн шагналын сан 1 сая төгрөг. Бямба гараг бүрт хоёр Stop зохион байгуулна. (12, 12-оор 2 Stop тус тусдаа шилдгүүдээ шалгаруулна.)
Нэг Stop 12 багтай байна. 12 баг 1 сая төгрөгийн төлөө долоо хоног бүр өрсөлдөнө. Нэг улирлын тэмцээнд тоглох нэг багийн бүртгэлийн хураамж 1,000₮.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент18 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм19 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм19 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм19 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа