Бусад
“Хөх Зүрх аян” танилцуулга

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хууран мэхлэх болон бусад аргаар түүнийг элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуун далдлах, хүлээн авах зэрэг үйлдлийг хэлдэг.
“Хөх Зүрх аян”-ы хүрээнд, Дэлхийн олон оронд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрхэд тулгуурласан арга барилыг нэвтрүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн /ХХГХ/ хохирогчдод төрөл бүрийн замаар бодит, хүмүүнлэгийн, хууль зүйн, санхүүгийн тусламжийг үзүүлэхэд чиглэж, эрх зүйн хамгаалалтын орчныг боловсронгуй болгоход зорин ажиллаж байна. “Хөх Зүрх аян” нь, ХХГХ, түүнээс үүдэн гарах үр нөлөөний талаар хүмүүст ойлгуулах, урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэг өгөх, хөх зүрхийг дэмжиж байгаа хүмүүс нь хүний наймааны хохирогчидтой эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлдэг олон улсын ХХГХ-ийн эсрэг хөтөлбөр юм.
2010 онд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн албанаас /UNODC/ “Хөх зүрх аян”-ыг хүний наймаа болон түүний нийгэмд үзүүлж буй нөлөөлөлтэй тэмцэх зорилгоор мэдлэг дээшлүүлэх санаачлага болгон эхлүүлсэн. Энэ аян нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хувь хүмүүс, иргэний нийгэм, хувийн хэвшил, корпорацийн салбар, засгийн газар хоорондын байгууллагууд болон гишүүн орнуудыг оролцоог дэмждэг.
Улс орон бүр хүн худалдаалахтай тэмцэх тухай үндэсний хууль тогтоомжийг НҮБ-ын хүн худалдаалахтай тэмцэх тухай Протоколын дагуу мөрдөж байгаа хэдий ч дэлхий даяар хүмүүс худалдаалагдсаар байгаагаас гадна хохирогчдыг эрүүгийн хэрэгт татах, хүний наймаачдыг шийтгэхгүй байх явдал давамгайлсаар байна.
Хүн худалдаахтай тэмцэх протокол нь, 2000 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас батлагдсан, хүний наймааны талаар харилцан тохиролцсон тодорхойлолттой анхны олон улсын баримт бичиг юм. Уг протокол ньхүн худалдаалах гэмт хэргийг шалгах, мөрдөн байцаахад олон улсын үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, хүн худалдаалагчдыг шийтгэх, хохирогчдын хүний эрхийг бүрэн хүндэтгэн хамгаалах, туслалцаа үзүүлэх олон улсын, бүс нутгийн болон үндэсний хэмжээний цогц хандлагыг дэмждэг юм.
Хүн худалдаалахтай тэмцэх протоколыг соёрхон батлахдаа гишүүн улсууд хохирогчдыг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шүүх, хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн байдаг. Эдгээр үүрэг амлалтыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрууд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын ашиг сонирхлыг хамгийн дээд хэмжээнд нийцүүлэн түргэн шуурхай, оновчтой, практик арга хэмжээ авч, “Яг одоо тэмцэх” зайлшгүй шаардлагатай байна.
Одоогийн байдлаар хүн худалдаалах гэмт хэргийн ихэнх хохирогчдыг тухайн улс дотроос тогтоосон тул НҮБ-ын Хүний наймааны талаарх Дэлхийн тайланд онцлон зааснаар, хүний наймаа бидний эргэн тойронд болж байгаа тул, үндэсний хариу арга хэмжээ авах нь улам чухал болж байна.
Тиймээс хохирогчдыг олж илрүүлэх, хохирогч хамгааллын Үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хүний наймааны бүхий л асуудалд хариу өгөх институтын хүчин чармайлтыг бэхжүүлснээр эдгээр зорилтуудыг тогтвортой хэрэгжүүлэх боломжтой.
Хууль эрх зүйн үйлчилгээ, үндэсний болон олон нийтийн түвшинд, тогтвортой эсвэл зорилтот байхаас үл хамааран бүх хариу арга хэмжээ нь хамгийн эмзэг, хамгаалалт, дэмжлэг шаардлагатай хүмүүст туслахын тулд хүний эрхэд суурилсан, нас, хүйс,шашин шүтлэг, бэлгийн чиг баримжааг харгалзсан байхаас гадна хохирогчид чиглэсэн байх ёстой.
Аяны билэг тэмдэг болох “Хөх зүрх” нь, хүний наймааны хохирогч болсон хүмүүс, өртүүлэгчидтэй харилцан хамаарал бүхий сэтгэлзүйн ертөнцөд холбогддог бөгөөд тэднийг асуудлаа даван туулж эргэн нийгэмшихэд нь нийгмийн зүгээс тусламж хэрэгтэй болдог учраас НҮБ-ын хөх өнгөөр төлөөлүүлэн, хүн хүнээ боолчлохгүй байхыг уриалж, хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд олон нийтийг анхаарлыг хандуулахад чиглэсэн байдаг.
“Хөх Зүрх аян”-ы логог ашигласнаар эсвэл Хөх зүрхийг зүүснээр хүн бүр нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод дэмжэг үзүүлж, эв санааны нэгдлээ илэрхийлэх боломжтой. 2019 оны тус аянд Дэлхийн өдрийн сэдвийн чиглэлд илүү их ач холбогдол өгч, хүн бүрийг энэхүү жигшүүрт гэмт хэрэгтэй тэмцэхэд засгийн газраа идэвхтэй ажиллахыг уриалахыг хөхиүлэн дэмжиж байгаа юм.
Ялангуяа энэ гэмт хэрэгт хүүхдүүд өртсөн тохиолдолд, тэд жижиг биетэй насанд хүрсэн хүн болон хувирдаг учраас тэднийг онцгой анхаарах шаардлагатай юм. Тиймээс,
- Олон нийтийг хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл өгөх
- Хүний наймаанд өртсөн хохирогчыг эргэн нийгэмшихэд нь ялгаварлан гадуурхахгүй байхад уриалах
- Хохирогч болж болзошгүй эрсдэлд байгаа хүмүүсийг авран хамгаалахад эвлэлдэн нэгдэх санал санаачлагуудыг дэмжиж ажиллах хэрэгтэй байна.
#EndHumanTrafficking #ЗалуусындДууХоолой #ИргэдийнОролцоо #ЗалуусынОролцоо#ЗалуучуудНийгмийгӨөрчилжбайна #ЭвсанааныНэгдэлЧухал #SolidarityMatter

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент18 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм19 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм20 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм20 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа