Энтертайнмент
Бээжин хотноо Монголын кино өдрүүд 2019 эхэллээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байна.
Ойн хүрээнд талууд соёлын өдрүүдээ харилцан өргөн дэлгэр зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний нэг хэсэг болох “Монголын кино өдрүүд” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 12 дугаар сарын 1-нд нээлтээ хийлээ.
Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) 12 киног сонгон авч БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамны Үзэл суртал хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд үзэж судлан
- “Алсын удирдлага” (2015),
- “Итгэл” (2017),
- “ТҮЦ-ний охид” (2017),
- “Халуун зүрх” (2019) зэрэг киног гаргахаар болжээ.


“Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээний нээлтэд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн хэлсэн үгэндээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал”-ын хүрээнд манай хоёр улс Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэхүү кино өдрүүдээр олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн Монгол кинонуудаар эргэн уулзаж буйдаа туйлаас баяртай байна. Кино урлагаараа дамжуулан өөрийн улс үндэстэн, ард түмний түүх, соёл, хөгжил дэвшлийг дэлхийд таниулж, кино урлагийн хөгжилд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадсан арвин туршлагатай та бүхэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэсэн юм.


БНХАУ-ын Кино, архивын газрын дэргэдэх кино театрт явагдаж буй “Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээ “ТҮЦ-ний охид” киногоор амжилттай эхэллээ.
Өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, эрхэлж буй жижиг бизнес, тэдний өмнө тулгамддаг асуудлуудыг бүтээлчээр харуулсан “ТҮЦ-ний охид” кино нь найруулагч Д.Галбаярын бүтээл юм. Кино өдрүүд өнөөдөр 17:00 цагт найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” (2015), найруулагч Б.Гарамхандын “Итгэл” кинонуудаар үргэлжилнэ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм22 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм24 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм24 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм24 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм23 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ