Энтертайнмент
“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ

Цахим орчинд олон мянган хандалт авч хүсэн хүлээж, шимтэн уншдаг өөрийн гэсэн уншигчидтай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” цуврал дурсамж эмхтгэгдэн ном болон мэндэлжээ. “Түүхээ сөхвөл” номын хурим өнөөдөр Интерном их дэлгүүрт боллоо. Зохиогч энэхүү дурсамж тэмдэглэлээ 2013 оноос эхлэн бичсэн бөгөөд үргэлж ажлаар явдаг Улаанбаатар Булганы замд бичжээ. Өөрийн туулсан амьдрал, алдаа оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, залуус дүү нартаа сургамж болгох, өөрийн амьдралаар төлөөлүүлэн эх орныхоо түүхийн жимийг тэмдэглэн үлдээсэн уг номын редактороор УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхцэцэг ажилласан байна. Номын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид, Монгол улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, академич Л.Дашням, УГЗ зохиолч Л.Эрдэнэбулган, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нарын төр нийгмийн олон алдартнууд иржээ.
Арга хэмжээг эхлүүлж номын редактор Г.Мөнхцэцэг хэлэхдээ: “Ж.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр тохой нийлүүлнэ гэдэг шиг, ширээ залгаж суудаг. Ширээнийхээ нөхрөөр номынхоо үг үсгийг харуулъя гэсэн юм болов уу гэж ойлгосон. Тиймээс ч үзэг бариулж, үзэг дүрүүлэх учир шалтгаан минь боллоо. Редакторын хувьд 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн ном гэж хэлэх байна. Өөрөө өөрийнхөө түүхийг өөрөө бичиж, өөрөө ном болгосон нь их онцлог юм болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Түүхээ сөхвөл” номын зохиогч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 2013 оноос эхлэн бага багаар бичсэн
-Таны ном юуны тухай өгүүлж байгаа вэ? -Түүхээ сөхвөл гэж ном маань өөртөө тохиолдож байсан хөгжилтэй, бодууштай, сургамжтай тэмдэглэлүүдээс бүрдсэн. Ийм явдлуудаа би өмнө нь тэмдэглээд л явдаг байлаа. Анх эдгээр түүхүүдээ өөрийн фэйсбүүк хуудаснаа тэмдэглэж эхэллээ. Гэтэл найз нарын минь сонирхлыг их татаж, их олон лаяк цуглуулж, тэднээс ахиад өөр түүх бичээч гэх хүсэлтүүд их ирэх болсон. Үүнийгээ би бага багаар санаж, баяжуулан тэмдэглэж явдаг байснаа нэгтгээд нэг ийм ном болгосон юм. Ихэвчлэн 1990-ээд оны үед зах зээлийн ороо бусгаа үед хийж байсан наймаа, сурч байсан үе гээд дурсамжуудаасаа сэтгэлд буусныг нь тэмдэглэн үлдээлээ.
-Та номоо хэр удаан хугацаанд бичсэн бэ? -2013 оноос анх бичиж, бага багаар цуглуулсаар ийм нэг ном болж байна.
-Бичих ур чадварын хувьд танд хүндрэлтэй зүйлс тохиолдов уу? -Зүгээр л тэмдэглэл юм шүү дээ. Ихэвчлэн машинд, онгоцонд бичиж тэмдэглэсэн. Булган руу байнга л ирж очно, тэр бүрд л замын тэмдэглэл маягаар бичиж явсан.
–Та дахиад өөр ном гаргах уу? -Үгүй байхаа.
-Та номынхоо зах зухаас уншигчдад маань сонирхуулахгүй юу? -Өөрт сургамжтай, ажиллаж байсан үеийн нэг түүхээ сөхье. Тухайн үед Авто тээврийн газарт ажиллаж байхад албан бичиг утга санааны болон үг үсгийн маш их алдаатай орж ирдэг байлаа. Үүнийг засахын тулд “ЗАРЛАЛ” бичсэн. Арван жилийн сургуульдаа онц, сайн сурсан хүүхдийг ажилд авна гэж бичихээр нөгөө дарга, цэрэг нар бүгдээрээ л анкет барьж гүйгээд, “ийм ч сайн хүүхэд байна, тийм ч мундаг хүүхэд байна” гээд ирлээ. Түүнийг нь бүгдийг цуглуулаад хажуудаа тавиад байхаар нөгөө хүмүүс маань “Та энэ хүүхдүүдээр яах гэж байгаа юм бэ” гэж асууж байна. “Үгүй яахав дээ, хажуудаа суулгая, та нарын алдаатай бичгийг засуулах санаатай” гэж хэлснээс хойш тэд инээдэм ханиадам болж, ичиж зовсондоо алдаа маш их багассан түүх бий.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
