Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

А.Батцэцэг: Ам дамжсан зөвлөгөө дагаж эмчилгээ хийх нь хүүхдийг үхэлд хүргэх аюултай

Нийтэлсэн

-

Өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй ” Хурдан үзүүлмээр байна. Хүүхэд халуураад, хоолой нь боогдох гээд байна. 103 дуудаад ирэхгүй юм” гэж уцаарлангуй сувилагчид хандаж хэлэхэд ” Та хүүхдийнхээ дэвтрийг өгөөрэй. Стори нээлгээд дарааллын дагуу эмчид үзүүлнэ. Хүлээлгийн танхимд сууж бай. Таны хүүхдийн нэрийг дуудахаар эмчийн өрөөнд ороорой” гэв. Энэ үйл явдал Баянзүрх дүүргийн Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн тасагт болж буй дүр зураг юм. Цаг, минут өнгөрөх тусам уйлж, уурласан хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдийн тоо нэмэгдсээр байв. Ханиалгаж, халуурч, хоолой нь өвдсөн хүүхдүүд хаа сайгүй уйлалдаж, хоёр эмч дарааллын дагуу үзэж байсан юм. 103-аар хүргэгдэж ирсэн болон ханиад нь хүндэрсэн хүүхдүүдэд үзлэг хийж, эмчилгэний тасагт шилжүүлэн хэвтүүлж байв. Хүүхдээ үзүүлэхийн тулд эцэг эхчүүд 30 минутаас цаг хүртэл хүлээж байлаа. Энэ үеэр гурван настай хүүгээ үзүүлэхээр ирсэн Б. Туяа ” Манай хүүхэд гурван хоногийн өмнөөс халуурч эхэлсэн. Халуурч эхэлсэн өдөр нь Өрхийн эмнэлгийнхээ эмчид үзүүлсэн. Бичиж өгсөн эмийн цагийн хуваарийн дагуу өгсөн ч ямар ч үр дүн үзүүлсэнгүй. Биеийн байдал нь бүр хүндэрч, гүйлгэж, бөөлжиж эхэлсэн. Ажлын цаг дуусчихсан болохоор аргагүйн эрхэнд 103 дуудсан. Гэтэл оператор нь аашилж загнаад дүүргийн эмнэлэгтээ очиж үзүүл гэсэн. Манайх Дарь-Эхэд уулын оройд байдаг. Машингүй болохоор шөнө ирж чадсангүй. Эмчид үзүүлэх гэж 40 минут хүлээж байна” гэв. Хүүхэд нь өвдсөн болоод ч тэрүү эцэг эхчүүд бухимдангуй “Хурдан үзээч. Эмчийнхээ тоог нэмнээр байна. Битгий урдуур дараалал дайраад бай” гэх зэргээр сувилагчид болон өөр хоорондоо шаардлага тавьж байгаа нь ажиглагдав. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасаг 230 хүүхдийн ортой. Өнөөдрийн байдлаар 227 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаагийн 160 гаруй нь 0-1, 37 нь 1-3, үлдсэн 30 нь 3-5 настай хүүхэд  эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгааг тус тасгийн хүүхдийн их эмч А.Батцэцэг хэлж байлаа

Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед хүүхдээ хэрхэн асарч халамжилж, хооллох, ханиад хүрсэн даруйд нь  эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, хүүхдийнхээ дархлааг хэрхэн яаж дэмжих талаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт хэчнээн хүүхэд үзэж байна вэ?

-Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед хүүхдийн ханиад, өвчлөл харьцангуй ихэсч байна. Өнөөдрийн байдлаар 227 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр гэхэд 203 хүүхэд үзүүлснээс 64 хүүхдийг шууд хэвтүүлсэн. Сэхээнд орох хүүхдийн тоо нэмэгдэж байна. Одоогоор зургаан хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж  байгаа. Биеийн байдал нь маш хүнд зайлшгүй хэвтэн эмчүүлэх хүүхдүүдийг шууд хэвтүүлнэ.  Харин бие нь харьцангуй гайгүй хүүхдийг Өрхийн эмчийн хяналт нь дор эцэг, эхэд нь зөвлөгөө өгөөд буцааж байгаа. Насыг нь ангилж авч үзвэл, 0-5 настай хүүхдүүд хэвтэж байгаа. Мөн нэг нас хүрээгүй нярай хүүхдүүд дийлэнх хувийн эзэлж байна. Ханиад хүрээд, маргааш нь хатгалгаа болчихсон олон тохиолдол байна. Эдгэрэх явц нь удаан, маш хүнд ханиад гэж хэлж болно. Ажлын өдөрт 200 гаруй, амралтын өдөр 300-аад хүүхэд үздэг.  Цаг агаарын нөхцөл байдал,эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал халамж сулрахаар хүүхэд өвдчих гээд байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэдэээ маш сайн анхаарал тавьж, ариун цэврийн дэглэмийг чандлан сахиж, дархлааг нь дэмжих амин дэмтэй хоол ундыг цагийн хуваарийн дагуу өгөх хэрэгтэй.

-Яг ямар оноштой хүүхэд их байгаа бол. Хатгалгааны эдгэх явц удаан гэдэг. Эмнэлгээс гарсны дараа эцэг эхчүүд үргэлжлүүлээд гэрийн нөхцөлд асарч, халамжлах нь чухал уу?

-Хэвтсэн хүүхдүүдийн дийлэнхи нь уушгины хатгаатай байна. Мөн амьсгалын дээд, доод замын өвчлөлтэй хүүхдүүд хэвтэж байгаа. Хатгааны эдгэрэлт хугацаа удаан байдаг. 1-2 сарын дараа эдгэнэ. Эмнэлэгт хурц үе буюу халуунаа намдаагаад гардаг. Гал унтраагаад гарч байна гэсэн үг.  Эдгээд зүгээр болчихсон гэж бодож болохгүй. Дөнгөж сайжраад гарч байна гэж ойлгох хэрэгтэй.  Эмнэлгээс гарсны дараа эцэг эхийн хараа хяналт чухал. Зөвлөгөө өгөөд, уух эмийн эмчилгээг бичиж өгөөд гаргадаг. Буцаад биеийн байдал нь хүндрээд ирэх тохиолдол ч бий.

-Яаралтай түргэн тусламжийн тасагт хүүхдээ үзүүлэх гэж ирсэн эцэг эхчүүд нэлээд уцаарлангуй байгаа нь харагдсан. Тухайлбал, дараалал дайрч, эмчийг хурдан үз, хүүхэд өвдөөд байна зэргээр. Нэг хүүхэд үзэх хугацаа ойролцоогоор хэр байдаг бол?

-Хэдэн минут хүлээгээд, эелдэг харьцаад дарааллынхаа дагуу үзүүлдэг эцэг эхчүүд цөөхөн шүү дээ. Хүүхдийнхээ биеийн байдлыг хүндрүүлчихээд хэд хоногийн дараа ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авна. Хүүхэд өвдчихлөө гэж эмчид уураа гаргана. Учир байдлыг нь хэлээд стори нээлгээд, дарааллын дагуу ор гэхээр хүлээмээргүй байна зэргээр загнах тохиолдол их гардаг. Хүүхэд нь өвчиндөө шаналаад байхад ээжүүд хоорондоо хэрэлдээд байдаг. Тэгэхээр ээжүүдийн сэтгэлзүйг давхар эмчлээд, зөвлөгөө өгөөд гаргана. Биеийн эмчлэхийнхээ хажуугаар давхар сэтгэлзүйг нь эмчилдэг дээ. Нэг хүүхдийг доод тал нь 25 минут үздэг.  Хүний амь насыг давхар хариуцаж ажиллаж байгаа болохоор цаг тутамд хариуцлагтай хандах хэрэгтэй. Хүүхдийн биеийг маш сайн үзэх ёстой. Учир нь өглөө бие нь гайгүй байсан хүүхэд өдөр огцом муудах тал бий. Хүүхэд нь өвдчихсөн хэд хоног дур мэдэн эмчилгээ хийж, биеийн  байдлын бүр муутгаад эмнэлэгт авч ирээд элдвээр дууддаг эцэг эхчүүдэд хариуцлага тооцмоор /нэхмээр/  санагддаг.

-Цахим ертөнцөд “Хүүхэд халуураад, ханиалгаад байна. Хүүхдийнхээ ханиадыг нам дармаар байна. Ямар эм өгвөл сайн байна” гэх постыг ээжүүд фэйсбүүк группт их оруулах юм. Тэр эм сайн байна гэвэл дагаад өгчих жишээтэй. Ингэж дур мэдэн эмчилгээ хийх нь хүүхдийн биеийн байдлыг бүр хүндрүүлэг юм шиг санагддаг?

-Тэгэлгүй яахав. Ам дамжсан зөвлөгөөг дагаж эмчилгээ хийх нь хүүхдийг үхэлд хүргэх аюултай. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэд ханиалгаж, биеийн байдал нь муудаж эхлэхээр нь эмнэлгийн байгуулагт цаг алдалгүй ирж, эмчид үзүүлэх шаардлагатай. Хүүхдийн бие бол хоромын төдийд хурдан мууддаг. Тэгэхээр мэргэжлийн хүүхдийн эмчид ханд.Дур мэдэн эмчилгээ хийх нь хамгийн аймшигтай зүйл шүү гэдгийг хатуу анхааруулж хэлмээр байна. Стандарт бус эмчилгээ хийхэд хүүхэд л хохироод үлддэг. Интернэт ертөнц хэт их хөгжсөн. Хянах механизм монголд байхгүй. Фэйсбүүкийн ээжүүдийн группыг харахаар бүгд л эмч хүн шиг зөвлөж, тийм эм сайн, тэр нь муу зэрэг комэнт бичээд байдаг. Таны бичсэн зүйлээс чинь болоод хэн нэгэн хүн амиа насаа алдах аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ интернэтээс ямар мэдээлэл, зөвлөгөөг авч амьдралдаа хэрэгжүүлж болох вэ, ямарыг нь авч болохгүй вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ гаргах цаг зав, анхаарал жил ирэх тусам муудаж байгаа нь анзаарагддаг.

-Хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ. Өвлийн улиралд ямар төрлийн витамин өгөх үү?

-Эхлээд хүүхдэдээ асаргаа, сувилгаа анхаарал сайн тавих хэрэгтэй. Онолд зааснаар бол хүүхдийн дархлааг дэмжих эм, тариа байдаггүй юм. Гэхдээ манай улс эрс тэрс уур амьсгалтай.Тэгэхээр А болон Д витаминыг өгөх зайлшгүй шаардлагатай. Хүүхэд яагаад өвддөг вэ гэхээр эцэг эхийн анхаарал сулрахаар өвдчихдөг. Нийгэм, эдийн засгийн байдал хэцүү байгаа ч хүүхдэдээ тавих анхааралаа сулруулмааргүй байна. Хүүхдийн дархлааг дэмжихийн тулд зөв хооллох хэрэгтэй. Мөн цагаан идээг түлхүү хэрэглүүл. Аарц, чацаргана, аньс, ааруул, сүү зэргийг өгч, занших хэрэгтэй. Хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй хятад хүнсний бүтээгдэхүүн чихэр жимс хүүхдэдээ битгий өг.

Ларангит болчихвол аюултай гэдэг. Хоолой нь сөөгөөд ирэхээр эцэг эхчүүд  анхан шатанд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Хүүхдийн хоолой өвдөх аюултай. Хүүхдийн хоолой өвдөж, боох тохиолдол их гардаг. Ихэвчлэн хүүхэд үүрээр боочих гээд  байдаг юм. Хоолой нь өвдөж, ларангит болсон хүүхдийг уйлуулж болдоггүй. Уйлвал хоолны бачуурал улам ихэснэ. Мөн хүүхдийн амаар хүйтэн салхи авхуулахгүй, доороос нь дааруулахгүй дулаан хувцаслах шаардлагатай. Халуун бүлээн, шингэн зүйл цаг тутамд өгнө. Учир нь шингэн зүйл хоолойны бачуурлыг тавьдаг байгаа. Дээрхи гурван зөвлөгөөг дагах хэрэгтэй. Мөн  хүүхдийнхээ дэргэд хэзээч битгий тамхи тат. Дам тамхидалт илүү их хор уршигтай. Эцэг эхчүүд өөрсдөө ариун цэврийн дэглэмээ маш сайн сахимаар байна. Нэг үеэ бодвол сайжирч байгаа. Гэхдээ гар болон амны хөндийн ариун цэвэрээ сайтар сахисны дараа хүүхдээ тэвэрч, үнсэж, эрхлүүлмээр байгаа юм. Гаднаас орж ирээд шууд хүүхдээ тэврээд үнсдэг.  Учир нь гадаад орчин тэр чигтээ халдвар. Тиймээс элдэв төрлийн эмгэгээс эцэг эхчүүд өөрсдийгөө болон үр хүүхдээ урьдчилан сэргийлмээр байна.

С.Ичинхорлоо

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэл” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “Грэйт роуд” ХХК, “ОЧТ” ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.
Баянхошууны гудамжны 251,950 м.кв
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
Товчооны замын 191, 600 м.кв
Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөнөөс жилд 160 хүн нас барж байна.
Харин 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байгаа юм.
Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнөөдөр манай улс өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломж бүрдэж ХПВ-ийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ.
Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиндаа 2023 оны аравдугаар сард өөрчлөлт оруулаад, гурван төрлийн вакциныг товлолд шинээр нэмж оруулсан.
-Нэгдүгээрт, гипатит А буюу ард түмний хэлдгээр “бохир гарын шар” өвчин.
-Хоёрдугаарт, ялангуяа бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг вакцин.
-Гуравдугаарт, хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.
Урьдчилан сэргийлснээр үүсээд байгаа өвчлөлийг бууруулах бүрэн боломжтой. Хамгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон.
Цаашлаад хоёр дахь урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэгтээ тогтмол хугацаанд хамрагдах ёстой. Эрт илрүүлэг гэдэг хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй мөртлөө өвчин нь хэдийнэ эхэлснийг хэлж байгаа юм. Тиймээс өвчин үүсэхээс өмнө биш, бүр халдвар авахаас нь өмнө сэргийлж буй вакцин гэж ойлгох хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм20 мин өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм21 мин өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр19 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент21 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр21 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм22 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм22 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм22 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд23 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм24 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим