Бусад
“Аз жаргалын амтыг мэдэрцгээе” танилцах аялалын тэмдэглэл

“Хөх Зүрх аян”-ы хүрээнд, “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төвийн “Хөгжлийн бжрхшээлтэй өсвөр наснынхны өдөр тутмын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх төсөл”-ийн өсвөр үеийнхэн болон Өсвөр Үеийнхний Хөгжлийн Төвийн “Солонгын Дайчид” охидын скаутын бүлгийн гишүүд хамт, хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүүхдүүд хамтран ажиллах, харилцан суралцах нь ямар давуу тал, үр дүнтэй байдаг талаар төсөөллөө хөгжүүлэхээр Тесо Корпорацийн Айсмарк компаний зайрмагны үйлдвэртэй танилцах аялал зохион байгуулсан.
Аялалд гарахын өмнө, “Солонгын Дайчид” охидын скаутын бүлгийнхэн, ялгаатай байдалд мэдрэмжтэй хандах, ямагт бусдын найз нөхөр байж, тусалж явах аялалын ёс зүйн кодын талаар ярилцсан. Ингээд “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв дээр очиход биднийг халуун дулаанаар хүлээн авч, байгууллагынхаа зорилго, үнэт зүйл, үйл ажиллагааны талаар танилцуулснаас гадна, өрөөнд байсан бүх хүмүүс анхаарлаа хандуулан хоорондоо танилцаж, энгийн бөгөөд тэгш оролцоотой нэгэнтэйгээ харилцаж байсан нь бидний хувьд нэгэн шинэ ертөнц байсан юм.
Бид нар бүгдээрээ хичээл, сургуулиа тараад цугларсан байсан тул “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв дээр цайлсан. Энэ үеэр тус төвийн сайн дурын ажилтан, Япон улсын иргэн Тайра сан хэлэхдээ, “… Нийгмийн хүртээмжтэй байдал гэдэг бол, хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй эсэх, эрүүл эсэхээс үл хамааран хамтдаа хөгжиж, нийгмийн амьдралд хамтран оролцож, нэгнийхээ хэрэгцээ шаардлагад мэдрэмжтэй хандаж, хүсэл сонирхлыг мэдэрч харилцах нь хамгийн чухал хүний эрхийн боловсролуудын нэг юм. Ирээдүйд нийгмийн аль ч хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамгийн сайн хамтрагч нь бусад хүүхдүүд болох нь нийгмийн ээлтэй, хүртээмжтэй тогтолцоог бий болгоход нөлөөлж чадах хамгийн том нөлөөлөл болдог. Тиймээс хүүхэд бүр ялгаатай байдлаасаа үл хамааран цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх төвүүдийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааг дэмжих нь хамгийн чухал юм гэдгийг Япон улсын сайн туршлагууд харуулж байна. Үүнийг Монголд ч гэсэн төлөвшүүлж авч явах нь бидний хамтын ажиллагаа болж байна” гэж хэлсэн нь, хоёр төвийн анх удаа санаачилж явуулж буй үйл ажиллагаанд сэтгэлийн дэмжлэг, урам болсон.
Биднийг “Айсмарк” зайрмагны үйлдвэр дээр очоод хаалгаар орох, налуу замаар явах, ариутгасан хувцас өмсөх, ариутгалын өрөөгөөр орох, мөн үйлдвэрт зочилсон зочдын хэсгээр явах гэх мэт бүх цаг хугацаануудад туслахыг хичээж, тэргийг түрж өгөх, гадуур хувцасны оронд ариутгасан хувцас өмсгөх зэрэгт тусалсан маань анх удаа байсан учраас, эхэндээ үнэхээр хэцүү санагдсан. Бас алдаа гаргахвий гэж өөртөө итгэлгүй байдлаасаа болоод сандарч, айж байсан ч гэсэн хүнд хэцүү гэж бодохоос илүү шинэ зүйл сурч байна гэж хандаад, аль болох нээлттэй байж, түрж байгаа хүүхдэдээ байнга санаа тавьж явсан.
Аялалын төгсгөлд, биднийг зайрмагаар дайлахад, хурдан идэх юмсан гэж бодсоноос биш, уутыг нь задлахад хэцүү байх тухай огт бодоогүй байсан. Ингэж бодоод бага зэрэг гэмшсэн ч гэсэн, сандралгүйгээр зайрмагийг задалж өгөхдөө маш их зүйлс ойлгож байсан. Хүүхдүүд биднээс өөр харагдлаа гээд бид тэдэнтэй өөрөөр харилцалгүй, яг л адилхан хүүхдүүд, миний сонсдог хөгжмийг сонсдог, найзуудтайгаа ярилцаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг, ирээдүйд хэн болох талаар бодож, хичээлдээ сайн сурахыг эрмэлздэг адилхан л хүүхүүд болохоор эмээлгүйгээр тэвчээртэй байж, сэтгэлээсээ хандаж чадвал яаж харилцах вэ гэх айдас төрөхгүй юм байна гэдгийг мэдэж авсан.
Тайра саны хэлсэнтэй ч ижил, бид ирээдүйд харилцан суралцаж, хамтран амьдрахын тулд найз нөхөддөө тусалж, ижил тэгш боломжоор хангагдах, бүх зүйлсийг хүртээмжтэй байлгахын тулд эвлэлдэн нэгдэх хэрэгтэйг ухааруулсан сайхан аялал болсон. Баярлалаа та бүхэндээ!
#Табүхэнэвлэлдэннэгдэхийгхүсвэл #Endhumantrafficking
#Залуучууднийгмийгөөрчилжбайна #Solidaritymatters

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент18 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм19 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм19 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм19 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа