Connect with us

Нийгэм

М.Ганбаатар: Нүүрс боловсруулах салбарыг том амбийц хүлээж байна

Нийтэлсэн

-

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг урьж, ярилцлаа.
Манай улс 40-өөд жилийн өмнөөс сайжруулсан түлш хэрэглэж байсан
-Нийслэлд өнгөрсөн тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахыг хориглох Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх гол ажлыг  манай “Тавантолгой түлш” компани хийж байна.
Сайжруулсан түлш үйлдвэрлэгч компани нийслэлийн  хэмжээнд төдийлөн хөгжөөгүй, хувийн ганц нэг компани үйл ажиллагаа явуулдаг байлаа. Харин манайх төрийн өмчит үйлдвэрийн хэмжээнд сайжруулсан түлш үйлдвэрлэж эхлээд байна. Өмнө нь нийслэлийг сайжруулсан түлшээр хангах зорилт тавьж байсан. Бараг 40-өөд жилийн өмнө байх шүү. 1978 онд Ж.Батмөнх гуай тухайн үеийн  Герман улсад айлчлахдаа сайжруулсан түлшний тоног төхөөрөмж авахаар болж байсан.  Энэ талаар Төрийн айлчлалын протоколд байдаг. Түүний дараа Л.Энэбиш гуай Шадар сайд байхдаа мөн Япон улсаас сайжруулсан түлшний тоног төхөөрөмж авах санал тавьсан. Харин Ерөнхий сайд С.Баярын үед “ТЭЦ-2”-ыг түшиглэсэн үйлдвэр байгуулагдаж байсан. Үүний зэрэгцээ төрөөс хувийн компаниудыг дэмжих ажлыг нэлээд хийсэн байдаг. Гэхдээ сайжруулсан түлшний үйлдвэрүүд үр дүнтэй ажиллаж чадаагүй. Харин энэ удаагийн Засгийн газраас маш зоригтой арга хэмжээ авсан. Бид одоо үр дүнгээ хүлээж байна.
Үр дүнгээ үзэх гэж өвөлд яарч байна
Блиц
Мэргэжил: Эдийн засагч
Ажлын туршлага:
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн удирдагч
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдагч
-2018 оноос “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
-Манай компани сайжруулсан түлшээ Тавантолгой ордын сайн чанарын нүүрсээр хийж байна. Илчлэг өндөртэй, шаталт удаан гэдгээрээ онцлог юм. Нэг жилийн хугацаанд нийслэлд 1.2 сая  тонн нүүрс хэрэглэж байна. Үүнийг бид 600 мянган тонн болгож багасгах зорилт тавьсан.  Тэгэхээр агаарын бохирдол 50 хувь буурах магадлалтай. Өмнө нь сайжруулсан түлшний төсөл нийслэлийн тодорхой нэг хороолол, хороонд хэрэгжиж байсан. Хүчин чадлын хувьд бага, энд тэнд, алаг цоог хэрэглэсэн учраас үр дүн гараагүй.  Мөн зуухны төсөл байна. Улаанбаатар хотыг бүгдийг нь хангах хэмжээнд төлөвлөсөн боловч гүйцэтгэл дээрээ алдсан. Харин одоо бүх айл сайжруулсан түлш түлнэ. Нэг жор, нэг стандарттай. Одоогоор 220 мянган айл гэр хороололд амьдарч байгаа. Тэд бүгд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг дагана байх аа.  Бид агаарын бохирдлын эсрэг нэгэн зэрэг, нэг сэтгэлээр хөдөлж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Түүнээс биш нэг газар сайжруулсан түлш түлээд, нэг газар нь нүүрс түлээд байх юм бол үр дүнгүй. Өөрөөр хэлбэл, 10 айлын найм нь түлш түлээд хоёр нь нүүрс түлээд байж болохгүй. Тэгэхээр иргэд маань маш ухамсартайгаар оролцож, төсөл хөтөлбөртэй хамтарч ажиллах хэрэгтэй байна. Бүгд  хамтдаа нийлж, зүтгэж байж л агаарын бохирдлыг арилгана. Манай компанийн хувьд ирэх өвлийн бэлтгэл сайн хангасан. Одоо үйл ажиллагаа явуулаад яг нэг жил болж байна. Энэ хугацаанд бид ирэх өвөлд л бэлдлээ. Тоног төхөөрөмжөө ч сайжруулсан.
Одоогоор 100-гаад мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Хадгалалтын асуудал жаахан хүндрэлтэй. Зун бороо орно, шороо, салхи, хурц нар гээд л. Түлш өөрөө шатамхай материал учраас хурц нар нэлээд эрсдэлтэй байна. Түүнээс биш үр дүнгээ үзэхээр ирэх өвөлд яарч байна.
Сайжруулсан түлш, хийн хэрэглээ, орон сууцжуулах…
-Бүх том хотод агаарын бохирдлын асуудал тулгарч байсан. Учир нь ер нь нөмөр ээвэр газар бараадаж байгуулагддаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, салхинаас хамгаалагдаж уулын нөмөрт хонхор газар, усаа дагаж байрладаг. Тэгэхээр агаарын бохирдолтой бүгд тэмцсэн түүх, туршлага байдаг. Энэ туршлага нь бүгд л сайжруулсан түлшээр дамжсан байдаг. Сөүл гэхэд Сөүлийн олимп болохоос өмнө сайжруулсан түлшийг 100 хувь хэрэглэх шийдвэрийг гаргасан. Угаасаа ОУОХ-ноос ч агаарын бохирдлоо бууруул гэсэн шаардлага хүргүүлдэг. Бээжин хот  бас л агаарын бохирдол өндөр байлаа. Тэд сайжруулсан түлшинд тулгуурлаж тэмцсэн. Бээжин хотоо хоёр, гурав, дөрөвдүгээр тойрог гэж хуваагаад хэсэгчлэн түүхий нүүрс оруулахыг хааж байсан туршлага байна. Одоо ч гэсэн хотууддаа түүхий нүүрс оруулдаггүй.  Харин Европын улсуудаас Турк улс байна. Турк улсад хийн хэрэглээ их байдаг ч гэсэн захын хотуудад өнөөдрийг хүртэл түлш хэрэглэсээр байна. Тэд мөн  сайжруулсан түлшинд найдаж байв. Сайжруулсан түлш, хийн хэрэглээ, орон сууцжуулах гэсэн энэ шат дамжлагуудыг зайлшгүй дамжина.
Нүүрс боловсруулалтын салбарт маш их ирээдүй харагдаж байна
-Нүүрс боловсруулалтын салбар нь олон улсад маш өндөр хөгжсөн. Тиймээс түлшний борлуулалт, зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж чадвал бид цаашлаад боловсруулалтын салбарт орж ажилламаар байна.
Монгол Улс маань өөрөө нүүрс экспортлогч орон. Тиймээс нүүрсний боловсруулалтын салбарт маш их ирээдүй харагдаж байна. Түүнчлэн Тавантолгой орд нь чанараараа олон улсад танигдсан. Тийм байхад нийслэлчүүд хэн ч тоож авахгүй, хортой, бохирдолтой нүүрс хэрэглэж болохгүй.
Цаашлаад уурын зуухнуудыг цахилгаанд холбох, дулааны шугамд холбох төслүүд Эрчим хүчний яаманд яригдаж байгаа. Өнөөдөр бүх иргэнээ орон сууцжуулах боломж бололцоо байхгүй шүү дээ. Тэгэхээр сайжруулсан түлш нь тохирсон хамгийн зөв шийдэл юм. Өнөөдөр гал түлж буй иргэдийг битгий түл гэж хэлж чадахгүй шүү дээ. Тиймээс л түлж байгаа бүтээгдэхүүнийг нь бид боловсруулаад утааг багасгах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байна. Үүнээс өөр шийдэл байвал шүүмжлэгчид санал болгож болно. Одоо бүх зүйлийг үр дүн харуулна. Мэдээж хамгийн асуудалтай, эрсдэлтэй зүйлийг бид хийж байна. Агаарын бохирдлыг хүн бүр ярьж байна. Түүний дээр хүний гал голомттой бүтээгдэхүүнийг хийж байна. Гэвч бид зоригтойгоор ажиллаж байна. Сайжруулсан түлш үр дүнгээ өгнө.
Нийслэлийн “хар бор” ажлыг бүгдийг нь хийсэн
-Би 2004 оноос хэд хэдэн төсөл удирдаж ажилласан. Нийслэлийн хар бор ажлыг хийж, аль болохгүй бүтэхгүй зүйлтэй ноцолдож байсан.  Үүний нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн удирдагч байлаа.  Тэр үед бүгд л мод ургахгүй, хайрга зэргээр шүүмжилж байлаа. Харин одоо цэцэрлэгт хүрээлэн ямар болсон билээ. Түүний дараа дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын төсөл удирдсан. Гэр хороололд шугам сүлжээ татагдаад явж байна. Алаг, цоогтой ч гэсэн энэ ажил 2010 онд Г.Мөнхбаяр даргыг Хотын дарга байх үед шав нь тавигдаж байсан. Анх “Нарантуул” захын ар хэсэг, 100 айл орчмын долдугаар хороолол, Радио телевиз, Хан-Уул чиглэлийн орчмын дөрвөн байрлалд  дахин төлөвлөлт байсан. Одоо олон хороолол сүндэрлэж байна. Одоо Улаанбаатар маань Засаг захиргааныхаа нэгжийг нүүлгэх хэрэгтэй. Үүн дээр би санал нэг байгаа. Мөн хот ачааллаа дийлэхээ больсон. Тиймээс дагуул хоттой болох зайлшгүй шаардлагатай.
Монгол Улсыг үйлдвэрүүд “босгоно”
-Өнөөдөр Монгол Улсад үйлдвэр байгуулах, их бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна. Төмөр зам баригдаж байна. Төмөр зам дагаж хот суурин газрууд, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хөгжинө. Мөн гадны хөрөнгө оруулалт даган орж ирнэ. Хоёрдугаарт, шатахууны үйлдвэр баригдаж байна. Монгол Улс гадаадаас хамгийн их хараат байгаа зүйл бол шатахуун. Шатахуунаа өөрсдийнхөө нефтийг ашиглан үйлдвэрлээд эхэлбэл шатахууны үнийг хэд ч болгон өөрчлөх боломж бүрдэнэ.  Харин өндөр валютаар худалдаад авчихсан зүйлийг яаж ч өөрчилж болохгүй. Тэгэхээр шатахууны үйлдвэр байгуулна гэдэг бол асар том ажил, асар том бүтээн байгуулалт. За мөн агаарын бохирдолтой холбоотой манай түлшний үйлдвэр баригдаж байна. Хувийн секторуудын том үйлдвэрүүд байна. Ингэхээр ажлын байр бий болно. Монголчууд бүгд ажилтай болно. Ажилтай болоод ирэхээр орлоготой болно. Орлогоо дагаад хүмүүс хөрөнгөжнө. Хөрөнгөтэй байвал хүн модон жорлонд суухгүй, шөнө босож гал түлэхгүй шүү дээ. Орлоготой бол ахуй амьдралаа сайжруулна. Орон байраа сайжруулна. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэх гарц бол орлогын эх үүсвэр юм. Өнөөдөр бол ийнхүү том бүтээн байгуулалтын үе явагдаж байна. Монголчууд маань ч гэсэн үүнийг л хүсч 20 жил болохгүйг нь буулгаж, болохыг нь дэмжиж хүлээсэн байх. Өнөөдөр бол тэр цаг нь ирсэн байна гэж хэлэх байна даа.  Монголчуудыг үйлдвэрүүд босгоно.
Ахмад, залуу үеийнхээ хамтын хүчээр үйлдвэрээ босгосон
-Манай “Тавантолгой түлш” компанид ажиллаж байгаа хүмүүсийн 70 хувийг залуучууд эзэлж байна. Тэр дундаа эрэгтэйчүүд ажилладаг. Салбар маань өөрөө хүнд үйлдвэрийн салбарт тооцогддог. Үлдсэн 30 хувь нь ахмадууд ажиллаж байгаа. Тэд маань үйлдвэржилт, түүний зохион байгуулалтыг сайн мэдэх учраас манай үйлдвэрт ажилладаг. Үйлдвэрийн гол бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг ахмадууд удирддаг. Тэдний оюун санаа, урьд хийж, хэрэгжүүлж байсан туршлага дээр үндэслээд үйлдвэрлэлээ явуулж байна. Харин залуучууд бид гүйцэтгэх ажлаа хийж байгаа. Залуучууд маань маш их ажилсаг болсон. Социализмын үеийнхнээс илүү хүчтэй ажиллах инженер, техникийн ажилчид бий болсон байна. Нэг жилд үйлдвэр байгуулна гэдэг богино хугацаа. Гэхдээ бид залуу үе ахмадуудынхаа мэдлэг туршлага, тэдний хамтын ажиллагаан дээр тулгуурлан үйлдвэрээ босгож чадсан. Анх өмнө нь Монголд хэрэгжүүлж байсан түлшний үйлдвэрүүдийн алдаа оноог судалсан.  Мөн манайд одоо Япон, Солонгос, Чехийн мэргэжилтнүүд ажиллаж байна.  Монгол Улсын хөгжлийн гарц бол гагцхүү үйлдвэрлэл юм.  Өөр хэн ч биш. Улсыг хэн нэгэн эрх мэдэлтэн биш, үйлдвэрлэл л хөгжүүлнэ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм18 цаг өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр18 цаг өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм19 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм19 цаг өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм19 цаг өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм20 цаг өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр20 цаг өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим