Connect with us

Энтертайнмент

З.Батболд: Нийгэм тэр чигээрээ “хар контент”-ийн гинжин хэлхээ, битүү гогцоонд орчихсон

Нийтэлсэн

-

Сайнуу Амьдрал минь, Боолын гэрээ, Гоёлын даашинз, Бурхан өршөө зэрэг үзэгчдийн хүртээл болсон олон сайхан киноны найруулагч  З.Батболдтой ярилцлаа.

Манай кино урлагийн салбарын хөгжил яг ямар төвшинд явна вэ?

-Тэрийг ёстой хэлж мэдэхгүй байна.

Найруулагч хүний хувьд ингэж асуусан юм?

-Техник тоног төхөөрөмжийн хувьд манайх хангалттай хөгжиж байгаа шдээ. Монголын кино урлаг сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн болон олон улсын наадамд оролцох болсон. Жишээ нь, тэдгээр наадам муу кино ерөөсөө авдаггүй байхгүй юу. Шалгуур нь тийм. Сайн кино хийж байж орно гэсэн үг. Тэгэхээр Монголын кино урлагийн үзэгдэл тэдгээр наадамд зориулсан тал руугаа гарч байгаа юм.

Үзэгчид рүү хандсан биш гэсэн үг үү?

-Хандалгүй яах вэ.

Гэхдээ шинэ тутамд гарч байгаа кино ямар нэгэн байдлаар өмнөхөө хуулбарласан, зарим юмыг нь давтсан гэх шүүмжлэл явдаг?

-Хуулбарласан гэж юмыг битгий буруугаар ойлго. Санааны давхцал гэж юм байдаг юм. Түүнээс биш өмнөхөөсөө хуулбарласан гэдэг юмыг би ойлгохгүй байна. Хувиргалт гэж нэг юм байна. Нэг ёсондоо нарийн ширийнийг нь орчин үеийн хувиргалтад оруулж байгаа юм. Өөрийн хувилбараар хийнэ гэсэн үг. Жишээ нь Чио Чио сан дуурийг гавьяат жүжигчин Мөнгөнцэцэг дууллаа гэж бодъё. Тэрийг нь өөр хүн дуулсан байдлаар үзчихсэн байхад ахиж үзэх үү?.Жишээ нь чиний хувьд?

Үзэхгүй…?

-Тэгвэл наадах чинь хоцрогдол, үзнэ гэсэн үг.

Яагаад?

-Тэр дуурийг гавьяат жүжигчин Уртнасан гуай ингэж дуулсан юм. Одоо Мөнгөнцэцэгийн дуулсан хувилбараар нэг үзье гэж урлагийг судалж үздэг. Түүнээс биш нэг үзээд өнгөрөх асуудал биш. Тиймээс үзэхгүй гэдэг нь хоцрогдол. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл сонгодог урлаг байнга гараад байгаа юм. Олон зуун жил ард түмэн, нийгэм нь сонгон авч үзэж байгаа зүйлийг сонгодог урлаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр гавьяат жүжигчин Алтанхуяг бүжгийн жүжигт бүжиглэлээ гэхэд өөр хүн тоглосон дараагийн хувилбарыг үзэх хэрэгтэй. Үүнтэй адилхан хуулбарлаж байна гэж шүүмжлээд байгаа нь сонирхогчийн төвшний асуудал.

Ер нь кино урлагийнхан дунд нэгэнтэйгээ барьцана гэсэн ойлголт байдаг юм уу?

-Байхгүй л дээ. Барьцана гэдэг чинь явуургүй зантай хүний шинж. Жижигхэн хүний үг. Харин амбийцтай байх ондоо. Манайхан амбийц гэдэг үгийг есөн шидээр эргүүлж гаргаад байдаг. Амбийц гэдэг бол тэмүүлэл гэсэн үг. Тэмүүлэлтэй байх ондоо. Нэг нь гоё кино хийчихээр нөгөөх нь арай өөрөөр хийх тэмүүлэлтэй байж болно. Уран бүтээлийн өрсөлдөөн, барьцамтгай зан хоёр тэс ондоо.

Та тэгвэл хэр амбийцтай хүн бэ?

-Миний амбийц бол аймар том шдээ. Том ч учраас “Big line” гэдэг нэрийг өгсөн байхгүй юу.

Тэрхүү амбийцаа юугаараа илэрхийлж байна вэ?

-Бүтээлээрээ илэрхийлж байна. Түүнээс биш өөрийгөө илэрхийлээд хэрэггүй л дээ. Хүн болгон яруу найрагч, зураач, кино уран бүтээлч байдаг уу?

Математикч болох албагүй гэдэг?

-Тэгсэн хэрнээ хүн болгон зураач байж болох уу.

Хувь хүний зүтгэлээс шалтгаалах байх. Нэг хувь нь авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг шиг?

-Хүн болгон яруу найрагч, зураач, кино уран бүтээлч байж болно. Би зураач болно гээд хүсэх юм бол хэдэн литр будаг, метр зотон даавуу оролцуулаад намайг илэрхийлж байгаа зураг гээд ярьж болно. Өөрөө өөртөө л зориулж бүтээл хийж байгаа юм. Гэтэл мэргэжлийн гэдэг бол ондоо. Хүн түүнээс нь ямар мэдрэмж, таашаал авах, юу бодох ёстой юм. Хаана нь баярлах, гуних, жигшин зэвүүцэх ёстой юм гэж харна гэсэн үг. Үзэгчдэд хүрэх бодлого, ноу хауг мэргэжлийн хүн л эзэмшдэг. Тэгэхгүйгээр сонирхогч хийгээд байвал видео биш бичлэг болно. Сүүлийн үед хүмүүс хувийн хэмжээний киног гоё бичлэг үзлээ гэдэг болчихож. Богино хэмжээний кино үзчихээд гоё бичлэг үзлээ гэж ойлгодог болсон байна гэсэн үг. Нэг ёсондоо үзэгч, заалны боловсрол чухал шаардагдаж байна. Заалан дах үзэгчдийн гоо зүйн боловсрол маш чухал.

Тухайн жүжигчний дүрээ хэрхэн гаргаж байгаа нь бас нөлөөлдөг байх?

-Шал өөр асуудал л даа.

Кино уран бүтээл хийхэд нийгэмд илүү танигдсан жүжигчнийг сонгодог юм уу, шинэ залуу дүр гаргах нь чухал уу?

-Найруулагч өөрийнхөө кинонд ямар хүнийг тоглуулахаа сонгоно. Үнэлгээг нь үзэгчид тавина.

Найруулагч дүрээ өөрөө олдог уу. Эсвэл хөрөнгө оруулагч нь санал болгодог юм уу?

-Эхлээд зохиолоо олно. Найруулагч өөрөө бичсэн ч болно. Тэр зохиол дээр ажиллах уу гэдгээ тогтоно. Тэгээд багаа бүрдүүлнэ. Хэнээр зураг авахуулах, хэнээр зуруулах уу, хөгжмийн зохиол гэх зэргээр. Тэгж байж киноны үндсэн гурван багана босч ирнэ. Найруулагч, зураглаач, зураач гурав. Үүний дараа дүрүүдээ сонгодог. Кино хийх хоол хийх хоёр яг адилхан.

Тэгэхээр дүрээ эхлээд сонгодоггүй юм байна?

-Үндсэн гурван багана нь өөрөө босч ирнэ. Зураачид зохиол нь таалагдахгүй бол ажиллах албагүй.

Үндсэн гурван багана нь босоод ирэхээр дүрээс гадна хөрөнгө оруулагчаа хайх уу?

-Тэгнэ. Орчин үеийн киноны маш том зарчим нь санхүүжилт чухал байдаг. Яагаад гэхээр ямар ч судалгаагүйгээр зохиол бичиж болно. Тааралдсан цаасан дээрээ ч бичиж болно. Гэтэл кино бол өөр. Заавал санхүүжилт хэрэг болдог. Орчин үеийн киноны зарчимд продюссер нэг номерт байдаг.

Гол дүрийн жүжигчдээ яаж сонгодог юм бэ. Шууд нэр цохдог уу, эсвэл сонгон шалгаруулдаг уу?

-Сонгон шалгаруулна. Нөгөөтэйгүүр хоёр хувилбар байж болдог. Нэгдүгээрт, дүрээ цэвэр сонгон шалгаруулж болно. Эсвэл жүжигчинд зориулж зохиолоо бичиж болно. Миний хувьд ихэвчлэн сүүлд нь сонгодог.

Зохиолтойгоо танилцчаад гэсэн үг үү?

-Тийм.

найруулагч З.Батболд зурган илэрцүүд

Таны уран бүтээлд сонгосон дүрүүдэд ихэвчлэн хошин урлаг, дуучдын төлөөлөл байдаг. Нэг үгээр хэлбэл, нийгэмд өөрийн гэсэн орон зай, нөлөөг бий болгосон хүмүүс тоглосон харагддаг. Тэгэхээр зохиолоо уншчихаад тэдгээр хүнд санал тавьдаг гэж ойлгож болох уу?

-Маш удаан хугацаанд хайж гүйнэ шдээ. Ингэж явсаар сонгон шалгаруулалтаа хийгээд дүрээ авчихлаа гэж бодъё. Тэгээд кино болчихгүй. Тэр жүжигчинтэй хэрхэн яаж ажиллах вэ гэдэг найруулагчийн стратеги босч ирнэ. Найруулагч болох гэж байгаа хүнд гурван жил сэтгэл судлалын хичээл ордог. Тэгэхээр тухайн сонгосон дүртэйгээ яаж ажиллах уу гэдгээ бодно. Жишээ нь, Гандөл гэдэг жүжигчин уурлахдаа, баярлахдаа, айхаараа, гомдохоороо, дурлахаараа яах гэдэг сэтгэл хөдлөлийг бүгдийг нь судална. Дараа нь харьцаж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, өгөгдсөн нөхцөл гэж юм өгдөг. Гэхдээ сэтгэлд нь зөв тээш тавьж өгөхийн тулд өгөгдсөн нөхцөлөө зөв өгөх ёстой. Тэгж байж дүр гарч ирнэ. Түүнээс биш үг цээжлээд дүр гараад ирчихдэг юм биш. Зураг авалтын обьект дээр шууд ирээд жүжиглэнэ гэсэн үг биш. Кино гэдэг зүйл эхлээд цаасан дээр бүтэн дуусдаг. Дараа нь ширээний ард, бэлтгэлийн өрөөнд өрөлтөөр бүтэн дуусдаг. Маш олон үе шат дамжлагаар явж байж үзэгчдэд хүрдэг.

Жүжигчин зохиолтойгоо танилцаад шууд жүжиглэдэг гэж ойлгож болохгүй нь ээ? 

-Тийм. Жүжигчнээс маш их юм шаарддаг. Шууд очоод л жүжиглэдэг хүн байх юм бол луйварчин болно шдээ. Нэгдүгээрт тэр хүн эдийн засгийн том хариуцлага хүлээж байна. Хоёрдугаарт, уран бүтээлийн, гуравт өөрийн карьерийн маш том хариуцлага хүлээж байдаг. Тийм болохоор заавал багийн ажиллагаанд ордог.

Кино бүтэх хугацаа ер нь хэр байдаг юм бэ?

-Янз бүр л дээ. Заримдаа нэг жил, хоёр жил ордог. Хоёр сарын хугацаанд бүрдэх кино ч байна.

Урт хугацаанд кино бүтээхэд яг юу шаардаж байна?

-Дөрвөн улиралтай зураг авч болно. Ер нь кино бүтээхэд яарах биш тайван байх тусмаа гэмгүй байдаг шдээ. Удах тусмаа л гэмгүй.

Жүжигчидтэйгээ хэр ойлголцдог вэ. Ойлголцохгүй жүжигчид гэж байдаг уу?

-Ойлголцохгүй гэхээсээ чадваргүй жүжигчин гэж байдаг юм. Жүжигчин хүн сэтгэлийн хувьд маш уян зөөлөн, хаашаа ч хэлбийж болохоор байх ёстой. Сэтгэл нь хөшүүн байх юм бол ажиллахад бэрх. Амжилт нь байдаг хүмүүс бол жүжигчид. Уран бүтээлч хүнд давалгаа гэж байдаг. Хэдий чинээ сайн байна төдий чинээ давалгаа нь өснө. Амжилтдаа ханачихаад байгаад байвал унана.

Найруулагчаасаа давсан жүжигчин гэж байдаг уу?

-Тэр энэ гэж хэлэхээс илүүтэй байдаг байх аа. Найруулагчаа аргалсан жүжигчид гэж байдаг.

Аргалсан гэдэг нь?

-Өөрийнхөөрөө л тоглочихоно гэсэн үг. Найруулагч нь жүжигчнээ сайн захирч чадаагүйгээс өөрийнхөөрөө тоглочихсон дүрүүд зөндөө байдаг. Сайн найруулагч ямар ч жүжигчнийг дүрд нь оруулаад тоглуулчихдаг. Сайн найруулагчийн нэг давуу чанар нь тухайн жүжигчнээ нээж өгдөг. Дахин дахин нээдэг. Хэчнээн супер жүжигчин байсан ч нээдэг. Жишээ нь, Очирбат гуайг бид насаар нь юу гэж дуудлаа?

Итгэлт баян…?

-Талийгаач Магсаржав гуайг насаар нь Аравсал панз гэж дуудсан. Эцэг эхээс заяасан нэрийг нь хүртэл мартатлаа тэр дүрээр нь ойлгож байгаа юм. Тэгэхээр одоо бид яах вэ. Монголын зритил сүүлийн үед жүжигчнийг дүрээр нь хараад байгаа учраас хоцрогдлын байдалд орж байгаа байхгүй юу.

-Энэ юунаас болж байгаа юм бол?

-Одоогийн залуус зритилийг буруутгаж болохгүй. 1990 оноос хойш монголчууд зах зээлийн нийгэмд шилжихэд урлаг соёлын байгууллагууд бүгдээрээ тарсан. Хэн нь ч хэнийгээ чадахаа больсон. Маш олон чөлөөт уран бүтээлчид гарч ирсэн. Тэд өнөөдөр тоглохгүй л бол өлбөрч үхнэ. Тэгэхээр соёлын хүртээмжийг хэн түгээх вэ?

-Мэдээж урлагийнхан?

-Жишээ нь Батзаяа ах баг бүрдүүлээд өдөржингөө стресст автаж байгаа хүмүүст бага ч гэсэн хүртээмжийг өгөх гэж өөрсдийнхөө амьдралыг золиослож явсан байхгүй юу. Гол нь нэг том контент үйлдвэрлэхгүйгээр бэсрэг тоглолтууд хийсэн. Тэр дээр яасан гэхээр жүжигчин Батзаяа Батзаяагаараа, талийгаач Батсүх Батсүхээрээ гарч ирээд нэрээ солихгүйгээр тоглоод эхэлсэн. Том жүжигт мэдээж нэрээ сольсон. Богино эргэлтийн олон үзэгдлийг гаргаж ирсэн байхгүй. Үүнийг үзсэн үзэгчид жүжигчдийг өөрсдийнх нь нэрээр л дуудна. Ингэсээр байгаад Монголын үзэгчид жүжигчдийг нэрээр нь дууддаг болчихсон юм. Нэг хэв маягт орсон. Тэгэхээр одоо бид яах вэ.

Сүүлийн үед Монголын кино уран бүтээлчид өөр дүр рүү орж ирж байна. Нэг хэсэг арилжааны кино их гарсан. Дээрээс нь уран бүтээлчдийн дунд маш том алдаа гарлаа. Тэр нь өрсөлдөөний хэлбэрийг олон төрөл рүү оруулахгүйгээр нэг жанр руу оруулчихсан.

Нэг үгээр аction төрөл рүү нь оруулсан. Уг нь комеди, мелодрамаар өрсөлдөж байсан. Ритмыг монтажны найруулга гэж ойлгосон. Ритм, эмоци, эх оронч үзэл гурвыг сүүлийн үеийн кино тренд бий болгочихсон байхгүй юу. Энэ нь өөрөө маш том төөрөгдөл.

Цагаан хадаг, Ээж, Чингисийн хүүхдүүд, Атганд үлдсэн эрдэнэ гээд дөрвөн кино албан ёсоор гадаадын зах зээлд гарлаа. Тэгсэн хэрнээ эдгээр кинонд сэтгэл хөөрлийн процесс маш бага гардаг. Тийм болохоор манайхан буруу юм руу дайрч ороод байгаа юм. Гадаадын наадмаас шагнал авсан Монголын хамгийн анхны кино нь Нар хиртсэн жил. Дайн болон дайны сүүдрийг маш энгийнээр үзүүлсэн кино. Монголын кино маш зөөлөн хувилбар руу орох бүрэн боломжтой. “Хар контент”-ийг бид хангалттай үзлээ.

-Нийгмийн чиг хандлага нь “хар контент”-ийг илүү хүлээж авах сэтгэхүй рүү яваад байгаа нь анзаарагддаг?

-Нийгмийн сэтгэхүйг дагаж кино хийж яах юм.

найруулагч З.Батболд зурган илэрцүүд

-Үзэгчгүй болчих юм биш үү?

-Тэгэхгүй л дээ. Жишээ нь, Цагаан хадаг гээд кино байна. Би хувьдаа Говийн домгийг үзээд маш их баярласан. Монголчууд уянгын маш сайхан драм хийж болдог л юм байна. Ер нь тэгээд хүнийг үзэж байгаа бүтээлээр нь дүгнэдэг. Жишээ нь, 2016 оны хоёр сонгууль, 2017 оны хоёр гэж хэлж болох сонгуулиар бид ямар их “хар контент”-оор бөмбөгдүүлэв. Ингэхээр нийгэм өөрөө хүссэн хүсээгүй айдас түгшүүрийн системд автана.

Хар контент яагаад Монголын сэтгэхүйд нөлөөлөөд байна вэ гэдгийг гаргаж их амархан. Аливаа улстөрч, шийдвэр гаргагчид цахим орчинд орж ирэхдээ бие барьсан, тандсан байдалтай байдаг. Батболд мэтийн энгийн хүн тэрхүү контентийг нь үзэхдээ айгаад байна гэдэг энергийг мэдэрдэг. Тэгэхээр IT дэд бүтцийн хөгжлийг дөрөөлөөд хэн нэгнийг айлгаж болдог зүйл юм байна гэдгийг ойлгодог. Тэрхүү “хар контент”-ийг дэмжигч лайк дарагчид, түгээгчид, үйлдвэрлэгчид бий болсноос үүдэж нийгэм тэр чигээрээ “хар контент”-ийн гинжин хэлхээ, битүү гогцоонд орчихсон.

-Үүнээс яаж гарах ёстой юм?

-Гэгээлэг контент харийг нь дартал хөрөнгө оруулалт хийх ёстой. Монгол Улсад 1-12 дугаар ангийн 250 гаруй мянган сурагч сурч байна. Энэ сурагчийн 30 хувь нь дэлгэцийн донтой болчихсон байна.

-Бага тоо бол биш?

-Аймар тоо байхгүй юу. Архины хэт хамааралтай 700 гаруй мянган хүн байна. Энэ хүмүүс яах вэ. Гэгээлэг контент мэдээж хүлээж авахгүй. Авдаг юмнаасаа л авна. Тэгэхээр нийгмээрээ л гэгээлэг контентийг гаргаж ирэх ёстой. IT дэд бүтцийн сөрөг хандлага бол сөрөг хандлага.

Найруулагчид энэ тал дээр юу хийх ёстой юм. “Хар контент” үйлдвэрлээд л байх юм уу?

-Би Монголын кино урлагийн бүх найруулагч нарын төлөөлөл биш. Өөрийнхөө хүрээнд байгаа найруулагч нарыг харахад бүгдээрээ надад үлгэрлэж байгаа хүмүүс. Бурхны оронд оччихсон миний багш урлагийн гавьяат зүтгэлтэн Халтарын Дамдин гэж хүн байна. Мартагдашгүй намар, Зуслангийн найзууд, Улаан дарцаг гээд дандаа соён гэгээрүүлэх гэгээлэг контент хийсэн хүн. Хамгийн хүнд хоёр кино хийсэн нь Амьдралын нахиа, Эргэж дурсах бодол. Гэр бүл салалт, архидалтын тухай кинонууд. Монгол филмийн Золоо ах байна.

Чингисийн хүүхдүүд гээд гоё кино хийлээ. Унаач хүүхдүүдийн тухай кино. Дээрээс нь Сэнгэдорж Цагаан хадаг байна. Монголын хүүхдүүд ийм дайчин байх ёстой гэдгийг харуулсан. Хоёр амь киноны Ганболд байна. Кино хоол хоёр яг ижилхэн гэж хэлсэн. Хортой хоол хийвэл хүн хордоно. Хогийн кино хийх юм бол ухаан санаа нь хордоно. Ийм болохоор болохгүй. Миний хийсэн кинонуудаас хүнд нь ч бий, хөнгөн нь ч байна.

Миний хувьд залуу найруулагчийн тооноос гарч байна. Тийм болохоор арван жилийн хүүхэд шиг огшоосон кино хиймээргүй байна.

Жишээ нь, Говийн домгийг үзээд би маш их баярласан. Урилга нь ирэхэд авахгүй гээд мөнгөө төлж үзсэн. Миний хувьд үнэгүй кино үзэх дургүй. Нэг юм байдаг юм, нээлтийн дүгнэлтээр киног дүгнэдэггүй.

 

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм6 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент6 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр7 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр7 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм7 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм7 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим