Энтертайнмент
Жансу Дере шинэ хайртай учирчээ
Туркийн хамгийн алдартай, өндөр өртөгтэй жүжигчдийн нэг, “Ээж” киноны Зейнепийн дүрээр нь бидний сайн мэдэх Жансу Дере өдгөө 40 настай.
Өмнө нь жүжигчин Жем Йылмазтай зургаан жил гаруй үерхсэн ч найз залуу нь сайн найзтай нь гэрлэснээр сэтгэл нь ихэд шархалсан Жансу хэсэг хугацаанд гаднын орнуудаар аялжээ. Удалгүй дахин нэг одтой хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн ч хамтын амьдрал болоогүй юм.
Тэгвэл саяхнаас Жансуг найз залуутай болсон гэх мэдээлэл гарчээ. Гэхдээ жүжигчин бүсгүй хувийн амьдралаа олноос машид нууцалдаг нэгэн. Папарацууд түүний найз залуугийн зургийг авах нь бүү хэл нэрийг нь ч мэдэж чадаагүй байна. Мөн Жансу сэтгүүлч нар түүний хувийн амьдралын талаар бичихэд их дургүй.
Туркийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Жансугийн шинэ найз залуу нь түүний тав дахь хайр аж. Жүжигчин бүсгүй маш нууцлаг амьдардаг ч үүнээс өмнө дөрвөн залуутай хайр сэтгэлийн харилцаа үүсгэж байсан нь ил болжээ.
Жансу болон жүжигчин Жем Йылмаз
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.