Энтертайнмент
Жүжигчин З.Ононгийн 30 кг турсан нууц

Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон кино урлагийн карьертаа эргэн иржээ. Хэдийгээр Х-ТҮЦ продакшнаар овоглодог ч нөхөртэйгөө хамтран дуу дуулах болсноор түүний жүжигчний карьер тасалдсан гэхэд болно. Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй.
Ийнхүү жүжигчний мэргэжлээсээ багагүй хугацаанд завсардсан жүжигчин З.Онон саяхан гоолиг сайхан хүүхэн болсон нууцаа дэлгэжээ. Тэрбээр бага охиноо гарган 80 килограмм хүртэл таргалсан ч Боловсрол телевизийн “Бүтэн амьдрал” олон ангит кинонд гол дүрд тоглох санал авчээ. Гэхдээ тус кинонд тоглохын тулд турах даалгавар авсан байна. Ийнхүү хүссэн дүрдээ тоглохын тулд дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин 30 килограмм турж чадсандаа сэтгэл өндөр байгаа гэнэ шүү. Түүний ингэж турахад нөхрийн халамж ч дэм болсон нь гарцаагүй.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм6 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр7 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент7 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм6 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна