Нийгэм
Т.Билэгжаргалын ээж ГОМДОЛГҮЙ гэж мэдүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байдаг.
Албаныхан хэргийн газраас эд мөрийн баримтаар айс гэх нэршилтэй химийн гаралтай сэтгэц нөлөөт бодис хурааж, Т.Билэгжаргалаас биологийн дээж аван, шинжилгээнд хамруулахад мансуурсан болох нь албан ёсоор батлагджээ.
Иймд түүнийг нэг сарын хугацаанд саатуулан шалгах хүсэлтийг шүүхэд хүргүүлсний дагуу шийдвэр гаргаж, Т.Билэгжаргалыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байна.
Түүнчлэн дүүргийн цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн хэрэг давхар нээн шалгажээ. Гэхдээ хохирогчийн зүгээс энэхүү хэргийг хаах хүсэлт гаргаад байгаа аж. Учир нь Т.Билэгжаргалын ээж Б нь гомдолгүй хэмээн удаа дараа тайлбар өгсөн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Шалгалтын явцад, Т.Билэгжаргал нь хохирогчийн биед удаа дараа гэмтэл учруулан, дарамталж байсан нь баримтаар нотлогдсон байдаг. Түүнчлэн тэрбээр төрсөн ээжийгээ олон жилийн турш сэтгэлзүйн дарамтад оруулж, хохирогч зугтаж амьдардаг байсан тухай мэдээлэл бий.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.