Энтертайнмент
Жүжигчин Г.Нарансолонго том охинтойгоо Монгол дээлний зураг авалтад оржээ
Жүжигчин Г.Нарансолонго том охинтойгоо Монгол дээлний зураг авалтад анх удаа ороод байгаа нь энэ аж.
Түүний том охин БНСУ-д суралцдаг бөгөөд таван настайдаа Д.Золбаярын найруулсан “Усны үнэр” уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байсан билээ.
Харин ээж нь хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлж, өдгөө “Эмоци” продакшнд ажиллаж байна.
Мөн “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон билээ.
Тэрбээр жүжигчин С.Тэмүүжинтэй гэр бүлж гурав дахь хүүхдээ өлгийдөн аваад байгаа юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.