Connect with us

Энтертайнмент

Францын үзэгчдийн зүрхэнд хүрсэн Монголын циркчид Европын орноор аялан тоглох 5 жилийн гэрээ байгуулжээ

Нийтэлсэн

-

Монголын орчин үеийн “Angels” циркийн зохион байгуулсан “NOMADE” тоглолтын уран бүтээлчид Францын нийслэл Парис хотын дэлхийн хамгийн том тайзтай алдарт “Cirque Phénix” циркэд хоёр сар, нэг сарын турш Францын есөн хот болон Швейцарь улсын Женев хотод аялан тоглоод хоёрдугаар сарын 12-нд эх орондоо ирлээ. Дэлхийн соёл урлагийн өлгий Франц оронд Монгол ахуй, үндэсний урлаг, түүх соёл, өв уламжлалаа сурталчилсан “Номад” бүрэн хэмжээний тоглолт манай уран бүтээлчдэд төдийгүй “Cirque Phenix”-ийн хувьд ч олон амжилт дагуулсныг ерөнхий зохион байгуулагч “Аngels” циркийн захирал, найруулагч Б.Оргилболд онцолж байв.

2020 онд “Phenix” циркийн 20 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хугацаанд Монголын тоглолтыг хамгийн олон буюу 400 мянган үзэгч үзжээ. Тасалбар ч хугацаанаасаа өмнө зарагдаж дууссан   байна. Монголын цирк тоглож байх 2019 оны 11, 12 дугаар сард Парист олон нийтийг хамарсан ажил хаялт, жагсаал цуглаан болж, метро болон бүх тээврийн хэрэгслүүд тодорхой цагаар зогссон аж. Тэр үед Phenix-ийн удирдлагууд үзэгчид ирэхгүй байх вий гэж эмээж байсан ч 6000 суудалтай цирк үзэгчдээр дүүрэн байжээ. Францын Соёлын яамны сайд, Парис хотын захирагч гээд өндөр албан тушаалтнууд зорин ирж “Номад” тоглолтыг үзсэн байна.

Францын соёлын сайд тоглолтын дараах хүлээн авалтын үеэр “2020 онд Монгол -Францын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. Энэ онцгой цаг мөчид нүүдэлчин Монголын ард түмний өв соёл, ёс заншил, урлаг соёлын цогц гайхалтай бүтээлийг Францын ард түмэнд хүртээл болгож байгаа нь яг цаг үеэ олсон хэрэг боллоо. Асар их амжилт дагуулсан Номад тоглолтыг өөрөө үзэж, ямар гайхалтай соёл, уламжлалтай ард түмэн болохыг зүрх сэтгэлээрээ мэдэрлээ” гэж хэлсэн байна. Францад тоглох гурван сарын хугацаанд тус улсын хамгийн олон үзэгчтэй телевиз, радио, сониноос ирж Монголын уран бүтээлчидтэй уулзан мэдээ, сурвалжлага бэлтгэн Франц оронд төдийгүй Европын орнуудад сурталчилсан нь тоглолтын бас нэгэн амжилт.

Сэтгүүлч “Нум сумаар харваж бай оноход амаргүй. Гэтэл уяхан туяхан нугараач охид гараараа биш бүр хөлөөрөө харваж “шаартай бай”-г сурамгай онох нь гайхалтай бөгөөд тоглолтын оргил хэсэг  байлаа. Зөвхөн “Номад”-аас харж болох сонирхолтой үзүүлбэрүүд олон байна. Тэр бүхнийг зөвхөн монголчууд л хийж чадна. 12 хүн суулгасан 540 кг жинтэй үхэр тэрэг чирж, Хүнд модыг амандаа зууж эргүүллээ. Монголын хамгийн хүчтэй, төмөр шүдтэй хүн гэсэн” гэх мэтээр тоглолтын сонин хачнаас Францын хэвлэлүүд онцлон үзүүлж, бичицгээжээ. Энэ мэт нэвтрүүлэг, сурвалжлагууд сурталчилгаа болж, Францын хотууд болон Европын орнуудаас үзэгчид олноор иржээ. Мөн Европт ажиллаж амьдардаг монголчууд зорин ирж, Монгол орон, уран бүтээлчдээрээ бахархсан сэтгэгдлээ илэрхийлсээр байсан нь манай уран бүтээлчдэд урам зориг өгсөөр байж.

Монголын циркчид, уран бүтээлчид Франц, Европын орнуудад хийсэн тоглолтынхоо салхийг ийн амжилттай хагалснаар “Cirque Phenix” цирктэй цаашид таван жил хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.

Тоглолтын ерөнхий найруулагч, зохион байгуулагч нь “Аngels” орчин үеийн циркийн захирал Батболдын Оргилболд. Тэрбээр Монгол циркийн мөнхийн зүтгэлтэн нэрт акробатчин, цирк судлаач Ёндонгийн Батболдын хүү. Түүний ээж Лодойн Энхцэцэг Францын нийслэл Парис хотод 1983 онд болсон Дэлхийн маргаашийн олон улсын циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээнээс Монголын анхны алтан медаль авч, 19-хөн насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин болсон нэрт уран нугараач. Циркчин гэр бүлээс төрсөн хүү сонголтгүйгээр циркчин мэргэжлийг сонгож, Францын Шалоне хот дахь Олон улсын орчин үеийн циркийн урлагийн төв их дээд сургуульд дөрвөн жил сурч, 2006 ондОрчин үеийн урлагийн найруулагч мэргэжлээр төгсжээ. Цирк, театр, бүжиг, хөгжим, дуу шүлэг гээд урлагийн бүхий л төрлөөр ажиллаж болох салбартаа хөрвөх чадвартай мэргэжилтэн. Б.Оргилболд эзэмшсэн мэргэжлээ бүрэн ашиглаж, өөрийн олон жил бодож төлөвлөсөн төслөө амжилттай хэрэгжүүлсэн нь энэ юм.

Тэрбээр, “Цирк, орчин үеийн урлагийн чиглэлээр Францын нэр хүндтэй сургууль төгсөөд эх орондоо ажиллаж буй ганц боловсон хүчний хувьд Монголынхоо орчин үеийн цирк, соёл урлагийг дэлхий дахинд сурталчлах нь миний хүсэл зорилго. Энэ хүсэлдээ хөтлөгдөж, Монгол соёл урлагийн тоглолтыг “Cirque Phenix” циркэд тоглуулах, санаагаа  ойлгуулахын тулд би Франц улс руу таван удаа ниссэн. Phenix-ийн захирал Алайн Пашери өнгөрсөн жил Хятадын “Сармагчны хаан” тоглолт тавьсан учир Азиас дахин тоглолт авах хүсэлгүй байсан. Эхэндээ Та нар азиуд, адилхан соёл иргэншилтэй гэсэн. Монгол маш өвөрмөц соёл иргэншил, өв уламжлал, түүхтэй улс гээд тэр нэр хүндтэй захирлыг ятгаж, ийм ийм үзүүлбэр тоглуулж чадна” гэж бүх бичлэгээ үзүүллээ. Тайзан дээр таван ханатаймонгол гэрийг тавхан минутад барья, нүүдэлчин ард түмний соёлыг тайзны урлагтай холбож дэлхийд харуулъя. Би Францад сургууль төгссөний хувьд Франц, Европын үзэгчид юу сонирхдогийг мэднэ гээд л ятгаж гарсан даа.

Алайн Пашери захирал Францад төгссөн надад итгэж, Монголын бүрэн хэмжээний тоглолтыг цирктээ тоглуулахаар болсон ч үнэндээ тоглолт эхлэн эхэлтэл итгэлгүй байсан. Тоглолтууд түүний төсөөлснөөс хэд дахин илүү амжилт үзүүлсэн учир бидэнтэй таван жилийн турш хамтарч ажиллаж, Европын орнуудад хийх дараагийн тоглолтууд зохион байгуулахаар болж, эхний тоглолтуудын тов гарлаа. Энэ бол циркийн уран бүтээлчид бидний хувьд маш том боломж. Үүгээр дамжуулан Монгол Улсаа дэлхийд бүрэн утгаар нь сурталчилна гэж баяртай явна.

Бид цаашид үзүүлбэрүүдээ илүү чанаржуулах, тоглолтын хувцас, хэрэглэлийг шинэчлэх зэргээр хийх зүйл их байна. “Номад” тоглолтынхоо зарим ая хөгжмийг Францын хөгжмийн зохиолч Кристиан Кравэро-той хамт сууж, аль үзүүлбэрт ямар ая болох вэ? хэмээн ярилцаж шинээр зургаан ая зохиолоо. Хугацаа бага байсан учир өөрөө хөөмийлж, хархираа, ая дуугаа оруулж билээ. Ганц үзүүлбэрийн аяыг шинээр зохиож бичүүлэхэд л асар их мөнгө төлнө. Энэ бүхнийг хийхийн тулд бидэнд мэдээж санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж байна.  Анх энэ төслийг санаандаа ургуулж, бүрэн хэмжээний тоглолт болгон тайзнаа гаргах хүртэлх хүч хөдөлмөр, жүжигчдийн хувцас, техник тоглолтын хэрэгсэл бүхнийг өөрийн халааснаас гаргахад үнэндээ амаргүй байсаан. Гэсэн ч зүтгэсээр ард гарлаа. Энэ удаа үндэсний контентийг бүтээж байгаа бидэнд төр засгаасаа бодлогын хувьд ч, хөрөнгө санхүүгийн хувьд ч дэмжлэг үзүүлээч” гэж хүсмээр байна” хэмээн ярьсныг дуулгах учиртай.

“Angels” циркийг ХААН банк 10 гаруй жил ивээн тэтгэж, бэлтгэл сургуулилалтаа хийх танхимаар ханган циркийн урлагийн дэмжиж ажилладаг үнэнч ивээн тэтгэгч нь.

Тэднийг Парис хотод тоглолтын бэлтгэлээ хийж байх үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй яамны дарга нар олон улсын хуралд оролцох далимдаа уулзаж, циркийн урлагийг төр засгаас бодлогын хувьд дэмжиж ажиллахаа сайд Ё.Баатарбилэг илэрхийлжээ. Салбарын сайд нь “Cirque Phenix”-ийн захирал Алайн Пашеритай уулзаж, Монгол циркчидийнхээ талаар сэтгэгдлийг сонсож, циркийн урлагийн талаар яриа өрнүүлснийг Б.Оргилболд сонин болгон ярьж байв.

“Номад” тоглолтын сонин хачнаас:

  • “Cirque Phenix” циркийн түүхэнд хамгийн олон буюу бараг 400 мянган үзэгчид хүрснийг энд давтан өгүүлье.
  • 20 жилийн хугацаанд Phenix-ийн тайзанд тоглосон Африк, Хятад, Орос, Куба зэрэг орон орны тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь Монголын “Номад” байлаа гэж үзсэн хүн бүхэн сэтгэл дүүрэн ярьцгааж байв. Тоглолтын завсарлагаанаар үзэгчдийн дундуур явж яриаг нь сонирхож сонсоход “Дараа жил гэр бүлээрээ Монгол руу явъя. Ямар агуу түүх, соёлтой улс вэ? Монгол гэрт хонож үзье. Шөнийн одод, хөх тэнгэрийг нь харъя” гэж байна. Тэгэхээр Европоос, ялангуяа Францаас ялангуяа ирэх жуулчдын тоо нэмэгдэх байх гэж Б.Оргилболд яриан дундаа шигтгэв.
  • “Cirque Phenix”-т тавьсан гадаадын тоглолтуудаас телевиз, хэвлэлээр хамгийн олон амжилттай бичигдэж, онцлогдсон.
  • Долоо хоногт 150 кг буюу хамгийн их мах идсэн уран бүтээлчид бол монголчууд хэмээжээ. Манай уран бүтээлчдийн багт тогооч нь явсан бөгөөд долоо хоног тутамд хүнсээ авна. Нэг удаад хонь, үхрийн мах 100 кг, тахиа гахайны мах 40-50 кг-ыг авдаг байж. Монголд махгүй хоол гэж бараг байхгүй, махгүй бол манай жүжигчид урагш явахгүй хэмээн Б.Оргилболд циркийнхэнд танилцуулж байжээ. Тэдний хоол, байрыг “Phenix” цирк хариуцсан бөгөөд циркдээ алхаад хүрэх тохилог зочид буудалд байрлуулж, уран бүтээлдээ бүх зүйлээ зориулах таатай боломжоор хангаж байжээ.
  • Мөн хамгийн зохион байгуулалт сайтай, жүжигчид маш цэвэрхэн. Хувцас солих өрөөний хивс дэвсгэр, гал тогоо маш цэвэрхэн байдаг гэсэн магтаалыг Францын хамтран зүтгэгчдээсээ сонсоцгоолоо.
  • Phenix-ийн түүхэнд хамгийн их урилга авсан тоглолт хэмээн циркийн захирад Алайн Пашери онцолсон байна. Тэрбээр “Та нарын урилга 500 хол давлаа. Гуравхан сая хүн амтай гэсэн хэр нь 500 гаруй урилга авлаа. Гэтэл тэрбум гаруй хүн амтай Хятадын циркчид гурван сарын хугацаанд 50 хүрэхгүй урилга авсан. Та нар ийм олон найз нөхөдтэй юм уу,  Европт ийм олон монголчууд байдаг юм уу? гэж гайхан инээж билээ хэмээн Б.Оргилболд сонирхуулаад, Алайн Пашери захирал өөрөө сэтгэл хангалуун ажилласан учир энэ бүхэнд огт гар татаагүй хэмээн онцлов.

Манай уран бүтээлчдийн дараагийн тоглолт холгүй учир хэсэг амсхийгээд ажилдаа орцгооно. Анх удаа бүрэн хэмжээний аялан тоглолт хийсэн Монголын циркчдийн багт ч, “Cirqus Рhenix”-т ч амжилт дагуулсан “Номад” төсөл цаашид үргэлжилнэ. Энэ төслийг хийснээр ашиг олох нь миний гол зорилго биш, Монголын соёл урлагийг дэлхийд таниулах. Монгол орноо сурталчлах нь миний хүсэл хэмээн Б.Оргилболд захирал яриан дундаа хэдэнтээ хэлснийг энд дурдъя.

Эцэст нь “Монголын циркийг гаднынхан ингэж шимтэн үзэж, шагшин магтаж байхад монголчууд өөрсдөө цирк үзэхгүй, циркийн урлаг үзэгчгүй байна вэ?” гэсэн асуултыг түүнд тавихад “ Аав, ээжийн ид ажиллаж байх үед л бүх урлагийн дундаас цирк хамгийн олон  үзэгчтэй оргил үе нь байсан. Одоо цаг үе өөр болсон шүү дээ. Тийм болохоор цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж бодож сэтгэж ард түмнийхээ хүсэн хүлээсэн шинэлэг бүтээл, тоглолтыг гаргаж ирэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ингэж хийж чадвал монголчууд үзнэ,  урлаг ойлгодог, циркэд маш дуртай ард түмэн шүү дээ.

Та Франц, Европын үзэгчдийг гайхшруулсан “NOMADE” тоглолтыг Монголын ард түмэндээ хэзээ толилуулах вэ? гэхэд “Ойрын үед гэвэл арай амжихгүй. Энэ оны арваннэгдүгээр сараас бид буцаад Францын өмнөд хэсгийн Monaco, Cannes, Marseille зэрэг том хотуудаар аялан тоглоод, цаашаа Герман улсад аялан тоглолтоо үргэлжлүүлэх учир тоглолтын хэрэгслүүд болох таван ханат гэр, чихмэлээр хийсэн таван хошуу мал зэрэг тоглолтын хэрэгслүүдээ Францад үлдээсэн. Мэдээж бидэнд  “Номад” монголчууддаа үзүүлэх төлөвлөгөө бий хэмээв.

Мөн тэрбээр “Монголд циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ой 2021 онд тохионо. Манай циркчид тал талдаа уран бүтээлээ туурвиад амжилттай явцгааж байна. Монголын циркчид тэр дундаа уран нугаралт, акробатчид  дэлхийд маш нэр хүндтэй. Цирк бол ямар ч хэл соёлтой улс орон, ард түмэнд орчуулагчгүйгээр хүрдэг гайхамшигтай сайхан урлаг. Циркийнхээ үнэлэмжийг өсгөхийн төлөө уран бүтээлчид хамтарч нэгдээд ажиллах боломж бий хэмээн “Angels” циркийн захирал, МУСТА Б.Оргилболд энэ урлагийн шинэ үеийн салшгүй нэгэн төлөөлөгчийн хувьд санаа бодлоо хуваалцсан юм.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм9 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент10 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр10 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр11 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм11 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм11 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим