Энтертайнмент
Жүжигчин Г.Ялалт Берлиний кино наадамд оролцохоор мордлоо

Жүжигчин Г.Ялалт Берлиний кино наадамд оролцохоор өнөөдөр жолоо заллаа. Тэрбээр өөрийн цахим хуудасдаа “70 дахь удаагийн /Berlinale-2020/ Берлиний кино наадмыг зорихоор мордлоо. Олон улсын наадамд Монголоороо гоёод ирнэ ээ” гэсэн байв. Тэрбээр 70 дахь удаагийн уг наадамд Германы “Basis Berlin” кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Алтан судал” киногоороо “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөх юм.
“Basis Berlin” кино компанийн уран бүтээлчид 2018 онд Монголд ирж жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийсэн бөгөөд тэд жүжигчин Н.Ялалтын чадварыг ихэд үнэлж киноныхоо гол дүрд тоглуулсан гэдэг.
Дээрх кино наадам энэ сарын 20-ноос 29-ний өдрүүдэд болох бөгөөд түүнтэй хамт жүжигчин Д.Батцэцэг, Б.Бат-Ирээдүй, Т.Энэрэл нарын уран бүтээлчид оролцох гэнэ. Сонирхуулахад, “Алтан судал” киноны ерөнхий найруулагчаар “Ингэн нулимс”, “Шар нохойн там” зэрэг киногоороо алдартай найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажилласнаас гадна Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тогложээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм10 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр10 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо