Энтертайнмент
Топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр “The voice of Mongolia” шоуг чимэв

Дуучин Becky буюу Г.Мөнхбаярыг Топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрбээр “The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд өөрийгөө сорьж, дуучныхаа карьерыг дахин эхлүүлэхээр шийдсэн бололтой.
Дуучин залуу хүүгийнхээ бахархал нь болохоор уг шоуны тайзнаа дуулж, Монгол Улсын гавьяат жүжигчин, шүүгч Д.Отгонбаярын багт орсон юм. Дуучин Г.Мөнхбаяр нь өнгөрсөн онд Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг авч, БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулдаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-т оролцож байсан билээ.
Мөн тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие дааж нэр дэвшиж байсан удаатай. Харин энэ удаа тэрбээр дуучныхаа карьерыг дахин эхлүүлэхээр шийджээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм10 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр10 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо