Австрали улсын хувийн телевизэд мэргэжлээрээ ажиллахын сацуу, Rack Corp технологийн компанийн менежерээр ажилладаг монгол бүсгүй О.Оюунцэцэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр The Global Fashion Network сэтгүүлийн нүүрийг чимж, ООGII брэндийнхээ загварын шоугаа толилуулсан юм. Энэхүү арга хэмжээнд зориулж, тус улсын Star Central Media group нэвтрүүлэг хийсэн байна.
Мөн түүний талаар оросын нэгэн сайтад “О.Оюунцэцэгийг монгол барби гэж нэрлэдэг. Түүний нэрийн богино хувилбарыг илэрхийлсэн OOGII брэнд нь Австрали, Япон, Номхон далайд алдартай. Тус брэндийн гоёмсог гутал, дагалдах хэрэгсэл, гоо сайхны цүнх, дотуур хувцас нь Япон, Токио, Такехита мужийн Харажуку дахь залуу загвар өмсөгчдийн сэтгэлийг хэдийн татсан” хэмээжээ.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ