Энтертайнмент
Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзан
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д,
- Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Мүн Хий Сан-д,
- Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-д,
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-д тус тус илгээж буй баярын захидлыг гардуулж, БНСУ-ын төр, засгийн удирдлагаас ирүүлсэн мэндчилгээг хүлээж авав.
Манай хоёр улсын харилцаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарыг хамран жилээс жилд өргөжсөөр байна. БНСУ нь бүс нутаг дахь манай ойр дотны “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш, манай иргэд хамгийн олноор оршин сууж, ажиллаж, амьдардаг улс болсон.
2020 оныг хоёр улсын Засгийн газраас “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаад байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм11 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр10 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо