Энтертайнмент
УДБЭТ-ын бүтээлүүдийг видео сангаас үзэх боломжтой болно
Өнөөдөр дэлхийн “Театрын өдөр”. Олон улсын театрын институтээс санаачлан 1961 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа театр, түүний уран бүтээлчид, театрын үнэнч үзэгч, театрт хайртай хүн бүрийн баярын өдөр юм. Эрхэм уран бүтээлчид, нийт ажилтан албан хаагчид, театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгчдэд дэлхийн “Театрын өдөр”-ийн мэнд хүргэе.
Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид сонгодог урлагийн бүтээлээ дэргэдээс үзүүлж чадахгүй байгаа ч дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийн хэсгээс долоо хоног бүр театрын вэб болон хуудсаар дамжуулан толилуулж байна.
Мөн сонгодог бүтээлүүдээ Univision, LookTV, Skymedia-гийн видео санд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн оруулж, үзэгч олонд толилуулахаар болжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.