Энтертайнмент
“37-р ТОЧКА” киноны төгсгөлийн ангийн онлайн нээлтийн ёслол 4-р сарын 5-нд болно

Фантастик продакшны 10 жил болон СКАЙтел группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлгийн нийт 20 анги дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус уран бүтээл өнгөрсөн хагас жилийн турш Монголдоо төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан бүх Монголчуудыг байлдан дагуулж, хамгийн олон үзэгчтэй олон ангит кино болсон юм.
Тэгвэл “37-р ТОЧКА” киноны жүжигчид, уран бүтээлчид 4-р сарын 5-ны 11 цагаас үзэгч фэнүүдтэйгээ уулзах онлайн улаан хивсний ёслолыг зохион байгуулах бөгөөд ёслолын арга хэмжээг NTV, Star телевиз болон SKYmedia, SkyGOпромо суваг, Фантастик продакшны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Фантастикпродакшны фэйсбүүк хуудсаар авах боломжтой.
Харин киноны төгсгөлийн анги буюу “37-р ТОЧКА” бүрэн хэмжээний нэг ангит уран сайхны кино 4-р сарын 6, 7, 8-нд зөвхөн SkyGO-р онцгой эрхтэйгээр хүрэх болно.
Нээлтийн эдгээр 3 өдөрт үзэхийг хүссэн үзэгчдэдээ тусгайлан зориулж урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалж байгаа юм. Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын дижитал кодоо SkyGOбүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болно.
www.37tochka.mn веб хуудсаар захиалах заавар:
СКАЙтелийн дугаартай хэрэглэгчид 1222 дугаарт 37 зай аваад 1, 2, 3 гэсэн өдрүүдээс сонгон илгээгээд “37-р ТОЧКА” киноны төгсгөлийн ангийн ОНЛАЙН ТАСАЛБАРАА захиалах боломжтой.
Скайтелийн урьдчилсан болон дараа төлбөрт дугаараас захиалах заавар:
Бусад улс орнуудаас онлайн тасалбар захиалах бол www.shoppy.mn веб хуудсанд хандан кино үзэх дижитал кодоо худалдан авах нь ээ.
Санамж:
- 37-р ТОЧКА киноны ОНЛАЙН ТАСАЛБАР-н кодоор 2 хүртэлх төхөөрөмж бүртгүүлэх боломжтой ба нэгэн зэрэг үзэх боломжгүй.
- Үзэхээр захиалсан өдрийнхөө өмнөх өдрийн 23:59 цагаас өмнө SkyGO хаягаараа нэвтрэн кодоо баталгаажуулсан байх шаардлагатай.
- Үзэхээр захиалсан өдөртөө буюу өдрийн 12:00 цагаас 23:59 цагийн хооронд киногоо үзэх боломжтой.
Та “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны киног хараахан үзэж амжаагүй байгаа бол СКАЙмедиа IPTV-ийн видео санд 1-р бүлгийн 10 анги ҮНЭГҮЙ болсныг та бүхэндээ дуулгаж байна.
Албан ёсны трейлер:

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо