Энтертайнмент
Зуны башёг хойшлууллаа
Японы нийслэлд коронавиурст халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Японы сүмогийн холбооноос тавдугаар сарын болон долдугаар сарын башёг 14 хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, зуны тэмцээн Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд тавдугаар сарын 24-нд эхэлж, зургадугаар сарын 7-нд өндөрлөнө. Харин Нагояд болох башёг долдугаар сарын 19-нд эхлүүлж, наймдугаар сарын 2 хүртэл явуулах ажээ. Гэхдээ өдөр өдрөөр өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас зуны башёг үзэгчтэйгээр барилдах, эсвэл бүр цуцлах шийдвэр ч гаргаж магадгүй гэнэ. Даваа гарагийн байдлаар тус улсад covid-ийн 3654 өвчлөл бүртгэгдсэний тэн хагас нь сүүлчийн долоо хоногт нэмэгдээд байна. Японы сүмогийн холбоо коронавируст халдварын улмаас гуравдугаар сарын башёг үзэгчгүйгээр, маш хатуу хяналтын дор явуулсан билээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.