Connect with us

Энтертайнмент

Өнөөдөр “Их бууны сум” хочит Жэки Чаны төрсөн өдөр…

Нийтэлсэн

-

Холливудын тулаантай киноны од, алдарт жүжигчин Жэки Чаны  66 насны ой өнөөдөр тохиож байна. Нэрт жүжигчин, найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, дуучин тэрбээр авьяас чадвар шаардсан акробатын үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг өөртөө татаж чадсан нэгэн билээ. Жэки Чан 1960 оноос эхлэн өдгөөг хүртэл 150-аад кинонд дүрээ мөнхөлжээ.

Түүнийг шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт хэдэн саяар тоологдоно гэдэгтэй хэн ч маргахгүй. Алдарт жүжигчин тэрээр Хятадын иргэний дайны гал дүрэлзсэн 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Чарлес болон Ли Ли Чан нарын хүү болон мэндэлжээ.

Нэрт кино жүжигчин Жэки Чаны эхээс мэндлэхэд өгсөн нэр нь Чан Конг-Санг ажээ. Тэрээр Чан овогтой. Гэвч багадаа үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байсан тул түүнийг Pao-Pao буюу “Их бууны сум” хэмээн хочилдог байв. Жэки Чаны хүүхэд ахуйд гэр бүл нь тарчиг амьдралтай байсан гэж зарим эх сурвалжид мэдээлсэн байдаг.


Жэки Чаны хувийн амьдралаас…

2003 онд Жэки Чаны эцэг, эх Хонгконг аралд дүрвэн ирэхээс өмнө чухам хэн байсан талаарх нэгэн баримт байдаг. Энэ баримтад өгүүлснээр Жэки Чаны эцэг, эх угаас ядуу хүмүүс байгаагүй гэнэ. Эцэг Чарльз Чан Дэлхийн II дайны өмнө Хятадын Гоминданы засгийн газрын тагнуул, эх Ли Ли Чан Шанхайд жүжигчин байжээ. Гэвч 1949 онд Мао тэргүүтэй коммунистууд иргэний дайнд ялалт байгуулж, Хятадын засгийн эрхэнд гарахад тэд Английн эзэмшил нутаг Хонгконг руу дүрвэсэн гэдэг.

Харин Жэки Чан өнөөгийн нэр алдар, амжилтад хүрэхэд түүний язгууртан угсаатай эсэх нь огтоос чухал биш байсан юм. Хонгконгийн ядуу гэр бүлд өсөж торнисон хүү өөрийн хүч хөдөлмөрөөр л алдарт Холливууд хүртэл хөл тавьж чадсан билээ. Одоо түүнд дэлхий даяар дуурсах нэр алдар, эд баялаг бүгд бий.

1960 онд  түүний гэр бүлийнхэн Австрали руу цагаачилж, АНУ-ын Элчин сайдын яаманд тогоочоор ажилласан ба Жэки Чан “China Drama Academy”-д элсэн орж тулааны их мастер Ю Жим Юүний шавь болсноор амжилтын эхлэлээ тавьсан гэдэг. Тэрбээр таван настайдаа кино урлагт хөл тавьснаас хойш  нийт 150-аад кинонд дүрээ мөнхөлжээ. Энэ цагаас хойш тэрээр уйгагүй хөдөлмөрлөж хүн төрөлхтний хайртай жүжигчин, найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин болж чадсан байна.

Жэки Чан 1982 онд Тайванийн жүжигчин Лин ФэнгЖиаотай гэрлэв.  Жэки Чан буддын шашинтай бөгөөд кантон, мандарин, англи хэлтэй. 16 нас хүртлээ боксоор хичээллэж, 2009 онд Камбожийн их сургуульд хүндэт докторын цол хамгаалсан байна.


Кино дэлгэцэд мөнхөрсөн Жэки

Түүний анхны амжилт гаргасан кино нь 1978 оны “Snake In the Eagle’s Shadow” бөгөөд “Seasonal Film”-н бүтээл юм. Энэхүү киноны хошин шог түлхүү оруулснаар үзэгчдэд шинэ зүйлийг мэдрүүлсэн. Мөн Согтуу Мастер кино ч амжилттай болсон. 1980 онд түүний анхны “Hollywood”-н бүтээл “Battle Creek Brawl” гарчээ. Үүний дараа Хонгконгод эргэн ирж “The young master”, “Dragon Lord” кинонуудад тоглосон.

Мөн 1983 онд тоглосон “Project A” кино нь “Best Action Design Award” шагналыг хүртжээ.1985 онд түүний тоглосон “Policy Story” кино нь гайхалтай үзүүлбэрээрээ АНУ-н үзэгчдийг ихээр татсан бөгөөд 1986 оны “Hong Kong Film Awards”-н Шилдэг кино шагналыг хүртсэн. Үүний дараа тэрээр “Police Story 2”, “Police story 3” мөн “Drunken Master 2” зэрэг кинонуудад тоглосон. “Police Story 3: Super Cop” нь 16,270,600 ам/долларын ашиг олж байжээ.

“Who am I”, “Shanghai Knights, Rush Hour 2”, “The Tuxedo”, “The Medallion”, “The Spy Next Door”, “The Karate Kid” гэх мэт маш олон кинонд өөрийн дүрээ мөнхөлсөн.


Jackie Chan Su-shi

Кино бүтээх ба түгээх компанийг оруулахгүйгээр Жэки Чан нь бас Хятадын ЖС Групп, Жэкие болон Виллиегийн кино үйлдвэрлэл ба Жэкие болон ЖЖ кино үйлдвэрлэлийг тус тус эзэмшдэг эсвэл хамтран эзэмшдэг. Түүний хамгийн анхны “Чан болон Яаолай” хэмээх кино театр 2010 оны 2 сард нээгдсэн бөгөөд 17 дэлгэц болон 3500 суудалтай Хятадын хамгийн том кино театр хэмээгддэг.

2004 онд Жэки Чан нь өөрийн хувцасны брэндийг гаргасан нь Хятадын лууны логотой ба Жэки хэмээх англи үгээрээ хэрэглэгчдийн танил болсон. Жэки Чан нь мөн бусад хэдэн брэнд бизнестэй. Түүний сүши рестораны сүлжээ болон Жэкигийн Гал Тогоо нь Хонконг олон салбартай ба Солонгост 7, Хавайд 1 тус тус салбартай. Жэки Чаны кафе нь Бээжин, Сингапур, Куала Лумпур болон Филиппинд салбартай. Бусад бизнесүүд нь гэвэл Жэки Чаны фитнесс клуб, шоколад, жигнэмгийн брэнд багтана.

Жэки Чан нь филантропич бөгөөд НҮБ-ийн Хүүхдийн сангийн сайн үйлийн Элчин сайд юм. 2006 оны 6 дугаар сард тэрбээр үхэсний дараа өөрийн хөрөнгийн хагасыг нь хандивлахаа зарласан. 2008 оны 3 сарын 10-нд Чан нь Австралийн Элчин сайд болон Кэвин Руддийн хийсэн Жэки Чаны Шинжлэх ухааны төвийн нээлтэд зочноор уригдсан. Жэки Чан нь бас “Хятадын баруудыг авраач” хэмээх төслийн дэмжигч юм. Жэки Чанд 2000 жилийн настай гэх мэт олон түүхийн эдлэл байдаг. Чан нь Сингапурын “Жинрикша” станцийн эзэн нь юм.

2008 оны Сичуан газар хөдлөлтийн нэрвэгдэгсдэд Жэки Чан нь 10 сая юан хандивлажээ. Дээр нь тэрээр Хятадын газар хөдлөлтийн тухай баримтат кино хийхээр төлөвлөж байгаа. 2011 оны Тохоку газар хөдлөлт болон цунамигийн дараа Жэки Чан тусгай 3 цагийн хандивын концерт зохион байгуулах үеэрээ  “Чи ганцаараа биш, бид чиний хажууд байна” гэж нэрвэгсдэд хандан хэлж байв. Тус концертын үеэр нийт 3.3 сая доллар цуглуулсан байдаг.


Жэки Чан гэгч сайн үйлийн элчин сайд

Жэки Чан кино хийх явцдаа олон улсын нэр хүнд бүхий 28 шагналын эзэн болсон бөгөөд одоо тэрээр дэлхийн энхийн байгууллагуудад өөрийн хөрөнгөөс тогтмол хандив өгдөг нэгэн.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Сайн үйлийн элчин сайд ба энэрлийн үйл явдлын төлөө маш их ажилладаг. 2006 оны зургаадугаар сард тэрбээр үхсэний дараа өөрийн хөрөнгийн хагасыг нь хандивлахаа зарласан. 2008 оны Сичуань мужийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд Жэки Чан нь 10 сая юань хандивлаж, Хятадын газар хөдлөлтийн тухай баримтат кино хийсэн юм.

Жэки ЧанЖэки Чан” хандивын сан болон “Луугийн зүрх” гэсэн  хоёр сантай. 1988 онд байгуулагдсан “Жэки Чан” хандивын сан нь Хонгконгийн залуучуудад тэтгэлэг болон тусламж үзүүлдэг. Сан нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр ирсэн ба эрүүл мэндийн тусламж, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх тусламж ба Хонгконгийн хүмүүс болон байгууллагуудад ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм13 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент14 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр14 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр14 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм14 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм15 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм2 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм3 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм3 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг3 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм3 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр3 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим