Нийгэм
Яг одоо суралцах боломжтой СОНИРХОЛТОЙ 10 онлайн сургалт

Дэлхий нийтээр хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд маш олон ном, сурах бичиг, онлайн сургалтуудыг үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдээд байна. Хэрэв та өөрт тохирох сургалтыг олоогүй байгаа бол дараах сонирхолтой онлайн сургалтуудаас сонголтоо хийгээрэй.
1. Никоны гэрэл зургийн сургалт
Гэрэл зургийн камерын Никон брэнд гэрэл зураг сонирхогчдод зориулан 10 онлайн хичээл гаргажээ. Та эдгээр хичээлийг 4-р сарын 30-н хүртэл үнэ төлбөргүй үзэх боломжтой бөгөөд камерын талаарх суурь ойлголтоос эхлээд бичлэг хийх хүртэл ур чадварыг уг онлайн хичээлээр дамжуулан суралцах боломжтой юм. Зарим хичээл нь ердөө 15 минут үргэлжлэх бол зарим нь нэг цаг гаруйн хугацаатай аж.
(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)
2. Disney Imagineer In A Box
Орчин цагийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг бол imagineer (судалгаа, хөгжүүлэлтийн мэргэжилтэн)-ийн хийдэг ажлаас суралцахыг хүсвэл Хан академийн санал болгож буй Disney Imagineer In A Box онлайн сургалтад сууж үзээрэй. Нийт 32 цуврал интерактив видео бий.
(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)
3. Харвардын их сургууль: Хоол ба шинжлэх ухаан
Энэхүү онлайн сургалтыг дэлхийг шилдэг ахлах тогоочид заах бөгөөд Харвардын судлаачид уламжлалт болон орчин цагийн хоол хийх аргын цаана байгаа хими, физик, инженерийн үндсэн зарчмуудыг тайлбарлах болно. Тус сургалт нь Харвардын их сургуулиас үнэ төлбөргүй олгож буй 140 онлайн сургалтын нэг билээ.
(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)
4. Дасгал хөдөлгөөний шинжлэх ухааны сургалт
Онлайн сургалтын Coursera платформ гуравдугаар сарын 31-н хүртэл 100 сургалтаа үнэ төлбөргүй болгожээ. Тэдгээрийн нэг нь дасгалын хөдөлгөөний шинжлэх ухааны сургалт юм. Хэрэв та дасгал хийх дуртай төдийгүй үүнийг хийснээр хүний бие махбодид ямар өөрчлөлт явагддагийг мэдэхийг хүсвэл энэ сургалтыг санал болгож байна.
(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)
5. Гэрийн нөхцөлд хүнсний ногоо тариалах сургалт
Хэрэв та өмнө нь гэрийн нөхцөлд хүнсний ногоо тарих талаар бодож байсан яг одоо хамгийн тохиромжтой үе гэдгийг сануулъя. Энэ сургалтыг 4-6 цагт үзэж дуусгах ба тариалалт хийхэд тохиромжтой газар сонгохоос эхлээд хөрсөө бэлдэх, тариалах, өт хорхойноос сэргийлэх, арчлах гэх мэт бүхий л шаардлагатай ур чадварт та суралцах болно.
(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)
6. Фендерийн гитарын сургалт
Дэлхийд алдартай хөгжмийн зэмсгийн Фендер компанийн санал болгож буй үнэгүй сургалтыг ашиглаад гурван сарын дотор гитар, укулеле тоглож сураарай.
(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)
7. Нью-Йоркын Орчин үеийн урлагийн музейн сургалт
Хүн төрөлхтөн ямар хувцас, эдлэл хэрэглэж буй, яагаад үүнийг өмсдөг, тэдгээрийг хэрхэн урладаг, үүний цаана ямар утга, бэлгэдэл шингэсэн байдгийг мэдэхийг хүсвэл Нью-Йоркын Орчин үеийн урлагийн музейн санал болгож буй дизайны сургалтад суугаарай. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 70 өөр хувцас, эдлэл, аксессуарын түүхийг танд дэлгэж байна.
(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)
8. Йелийн их сургууль: Аз жаргал судлал
Йелийн Их сургуулийн “Сэтгэл зүй ба сайхан амьдрал” нэртэй сургалтын хөтөлбөр сүүлийн 317 жилд буюу их сургуулийн түүхэнд хамгийн олон оюутан судалсан хичээл юм. Тэгвэл энэхүү алдартай хичээлийг хүссэн хүн бүр онлайнаар үзэх боломж бүрдээд байна. Сэтгэл судлалын профессор Лори Сантос тус сургалтын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд карьераа зөв сонгох, сэтгэл ханамж өгдөг ажлаа олж хийх, хамгийн чухал нь өдөр тутмын амьдралдаа хэрхэн аз жаргалыг бий болгох талаар зөвлөхийг зорьжээ.
Түүнчлэн уг хичээлийг судалснаар аз жаргал хэмээх ойлголтын цаана орших сэтгэл зүйн ойлголт, ухагдахууны тухай мэдээд зогсохгүй аз жаргалтай амьдралын хэв маягийг бий болгоход чиглэсэн видео хичээлүүдийг үзэж, нэмэлт материал уншиж, асуултад хариулж, сонирхолтой гэрийн даалгавруудыг гүйцэтгэх юм.
(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)
9. Милк стрит тогоочийн сургуулийн хоолны сургалт
Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд өмнө хийж байгаагүй шинэ жоруудыг туршиж яагаад болохгүй гэж? Милк стрит тогоочийн сургууль дөрөвдүгээр сарын 30 хүртэл 13 онлайн сургалтаа үнэ төлбөргүй болгоод байна.
(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)
10. Өөрийгөө нээх нь: Өдрийн тэмдэглэл хөтлөх сургалт
Өдрийн тэмдэглэлээр дамжуулж өөрийгөө анагаах, хайрлах урлагт суралцахыг хүсэж байна уу? Skillshare сайтад бүртгүүлээд хоёр сарын турш үнэгүй ашиглах боломж бүрджээ. Эндээс та өөрийгөө нээх, шүүмжлэлт сэтгэлгээгээ таягдах хаях, талархаж сурахад тань туслах өдрийн тэмдэглэлийн зургаан аргад суралцах болно. Мөн интерьер дизайн, бизнесийн аналитик гэх мэт 100 гаруй олайн сургалтыг аваарай.
(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм13 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр14 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо