Энтертайнмент
Америкчууд хоргодох байранд нүүж ороход бэлэн байна

Америк иргэд цар тахлаас зугтан Өмнөд Дакота дахь цэргийн хоргодох байранд нүүж ороход бэлэн байгаа ажээ.
Иргэдийн олонх нь коронавирус удахгүй дарагдаж, хөл хорио цуцлагдан, амьдрал эргээд хэвийн болно хэмээн итгэж, найдаж буй ч зарим иргэн өөр бодол, болгоомжлолтой байгаа бололтой. АНУ-д амьдардаг нэгэн гэр бүл хоргодох байранд нүүж ороод, тэндээ хэдэн ч жилийг өнгөрүүлж болохоор нөөц бэлджээ.
Гембалагийн гэр бүл Өмнөд Дакота дахь нэгэн хуучин цэргийн хоргодох байрыг худалдан авч, өөрсдөдөө тохируулан тохижуулсан байна. Тус газарт нийт 575 тийм хоргодох байр бий гэнэ. Тэдгээр хоргодох байранд хамгийн сүүлд 1967 онд тэсрэх бөмбөг зэрэг армийн эд хэрэгсэл хадгалж байжээ.
Гембалагийн гэр бүлийн хоргодох байр бүрэн биеэ даасан аж. Нарны зай хураагуур, салхин сэнс, генератортой гэнэ. Тэд хоргодох байран дотроосоо “Энэ бол зүгээр нэг сүржигнэсэн зүйл биш. Манай охин хэдэн жилийн өмнө аймшигт осолд орсон юм. Тэгэхэд л бид зарим зүйлийг үнэхээр хянах аргагүй гэдгийг ойлгосон. Бид дэлхийд амьдрал хэрхэн маш богино хугацаанд асар ихээр өөрчлөгдөхийг үзлээ. Тэгээд хэрвээ дэлхийд ямар нэг муу зүйл тохиолдвол хэрхэх ёстойгоо бодож үзлээ. Бид хамгийн түрүүнд гэр бүл, үр хүүхдээ л хамгаалах ёстой шүү дээ. Одоо бид бүрэн даатгалтай болсон л гэсэн үг” хэмээн ярилцлага өгчээ.
Гуравдугаар сарын сүүлээр АНУ-д коронавирус маш эрчтэй тархаж буйг анзаараад дээрх гэр бүл Индиана муж дахь гэрээсээ бүх зүйлээ баглан, дөрвөн цагийн дотор хоргодох байранд ирж суусан байна. Гэр бүлийнхэн бүгд эрүүл саруул ч ээж Меганы нагац нь халдвар авсан байж болзошгүй аж. Тэрхүү нагац нь Меганы хөгшин эмээ, өвөөтэй нь цуг амьдардаг тул тэдэнд маш их санаа зовж буй гэнэ. “Бид гэр бүлийнхнээ бүх чадлаараа хамгаалахыг хүссэн. Бодоод үзэхэд хүүхдүүдийг хамгаалах нь хамгийн чухал” хэмээн Меган ярьжээ. Тэд хоргодох байрандаа нүүж орсноос хойш хамаатныхаа дөрвөн ч хүүхдийг өөрсөд дээрээ авчээ.
Хоргодох байрнууд хотоос хол, хөл хөдөлгөөнгүй, үер ус, цөмийн аюулгүй бүсэд баригдсан аж. Гэрийн эзэн “Бид одоо хамгийн аюулгүй газарт байна. Манай мужид халдварын тохиолдол 100 давчихсан. Тиймээс бид гэрээсээ хамаг юмаа баглаад дөрвөн цаг явж ирлээ. Бид одоо эндээ юу ч болж байсан бүх асуудал дуустал байрлах болно. Бидэнд хэдэн жилдээ хүрэлцэх хэмжээний хүнс бий” хэмээн ярьсан байна.Тус хэсгийг Вивос гэх компани хариуцдаг бөгөөд хүссэн хүн нь нэг хоргодох байрыг 35 мянган ам.доллараар худалдан авч, тохижуулах боломжтой аж. Тохижуулахад нийт 30-150 мянган ам.доллар зарцуулагддаг гэнэ. Зарим тохижуулсан хоргодох байрыг харахад тансаг угаалгын өрөө, уужим том өрөө, тухтай унтлагын өрөө гээд, зарим нь бүр фитнессийн өрөө, усан сан, кино театр, баартай дөрвөн одтой зочид буудлаас ялгарахааргүй харагдана.

Энтертайнмент
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

-
Нийгэм12 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм14 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр13 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр14 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо