Энтертайнмент
“The Voice of Mongolia” шоунаас анх удаа охидын хамтлаг төрөв
“The Voice of Mongolia” шоуны оролцогчдоос анх удаа охидын хамтлаг төрөн гарлаа. Шоу нэвтрүүлгийн шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын багийн шилдэг 16 оролцогчийн халз тулаан өчигдөр /2020.04.12/ өрнөсөн юм.
Ширүүн өрсөлдөөн дундаас эрч хүчээр дүүрэн үзэсгэлэнт охид болох Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нар “Kill This Love” дууг дуулснаар “The Voice Of Mongolia шоуны шүүгчдийг гайхашруулж чадсан. Тэднийг шүүгчид “Тайзнаа яг нэг хүн шиг байлаа” хэмээн магтаж, шилдэг нэг оролцогчийг сонгох мөчид Д.Болд шүүгч хамтлаг болгон дараагийн шатанд оролцуулах саналыг тавьсан нь олны анхаарлыг татаж байв.
БНСУ-ын “Blackpink” охидын хамтлагийн өнгөрөгч 2019 оны дөрөвдүгээр сард цацагдсан уран бүтээл болох “Kill This Love” дуу цацагдсан даруйдаа “YouTube” цахим хуудсаар дамжуулан 600 сая гаруй үзэлттэй байсан. Ингэснээр хамгийн хурдан хугацаанд олон хандалт авсан “K-pop” дуугаар шалгарсан удаатай.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.